2013 онд АНУ-ын Ореган мужид уг харамсалтай үйл явдал болжээ. Сэди Жонсон гэх 23 настай уйдсан эмэгтэй зуны амралтаа хэрхэн хөгжилтэй өнгөрүүлэхээ мэдэхгүй өдөржин дэмий гэртээ суух болов. Түүний нэг найз нь орон нутгийн гал сөнөөгч боловч тухайн зун ямар ч гал гараагүй тул найз нь ч мөн хийх юмгүй байжээ. Иймд бүсгүй гал сөнөөгч найзаа завгүй байлгахын тулд мөн өөрийгөө хөгжөөх үүднээс хөдөө очиж нэгэн жижигхэн хэмжээний гал асаагаад тэндээсээ зугтсан байна. Гэвч тухайн жил бороо тун муу орсон тул түүний тавьсан гал тухайн шөнөдөө газар авч аюулын хэмжээнд хүрчээ.
Түүний гал сөнөөгч найз болон цагдаагийнхан тийш дайчлагдан улмаар иргэний хамгаалалтын цэргүүд нисдэг тэрэг гэх мэт бүхий л хүчээ дайчлан мужийг тэр чигт нь хамарсан аймшигт түймэр болох нь тэр. Хэдхэн хоногийн дараа гэхэд гал 200 гаруй км хавтгай дөрвөлжин газрыг хамарч зэргэлдээх мужуудаас тусламж илгээж эхэлсэн байна. Уг галыг цурманд оруулахад 2 сарын хугацаа шаардсан бөгөөд нийт 8 сая долларын хохирол учруулсан аж.
Уг түймрийг 2 сарын турш асаж 8 сая долларын хохирол учруулна гэж хэзээ ч төсөөлөөгүй байсан Сэди Жонсон гэх охин гал гарснаас 2 хоногийн дараа өөрийн фэйсбүүк хуудсандаа “миний гал та бүхэнд таалагдаж байна уу” хэмээн бичжээ. Түүний бичсэн зүйлсийг орон нутгийн мөрдөгчид олж мэдэн Сэдиг баривчилж улмаар 1 жилийн хорих ялаар шийтгэн 1000 цаг албадан хөдөлмөр эрхлүүлж асар их хэмжээний мөнгөн дүнгээр торгохоор болсон байна.