• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Дайны баатар нохой

Дайны баатар нохой

1

1941 онд Австралийн Дарвин хотын цэргийн ангид нэгэн бяцхан гөлөг төрсөн нь Ганнер байлаа. Цэргийн ангид төрсөн болохоороо ч тэр үү хүнд механик болон бууны дууны чимээг гөлөг байхаасаа маш сайн ялгаж сурсан байна. Түүнчлэн асар холоос ирж буй онгоцнуудыг зайнаас мэдэрч газарт тогтохгүй шахам үсэрч дэвхэцдэг онцгой авьяастай нохой байв. 1942 оны 2-р сарын 19-ны өдөр Дарвин хотын агаарын нисэх хүчний ангид байсан Ганнер нохой гэнэт үсэрч дэвцхэн, маш их чимээ гарган тайван бус байдалд оржээ. Цэргийн ангийнхан түүний үйлдлийг гайхаж радараа шалгаж үзтэл ямар ч онгоц илрээгүй байна. Түүнчлэн тэдэн дээр ямар ч онгоц ирэх ёсгүй байж л дээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Гэвч цэргүүдийн дунд Японы агаарын дайралт ирж байвал яах вэ гэдэг таамаг гэнэт дэгдэв. Хэдий аюултай боловч ганц нохойны үйлдлээс болж бүхэл бүтэн нисэх ангийг өнгөлөн далдална гэдэг бол үнэхээр тэнэг хэрэг байв. Тэгэхдээ л цэргийн ангийн дарга бүх техникуудыг нуун далдалж агаарын эсэргүүцлийн хамгаалалтыг бэлэн байдалд оруулах тушаал өгчээ. Бүх бэлтгэлийг дөнгөж хангаад байтал тэнгэрт моторын чимээ сонсогдож Японы нисэх хүчин тэднийг бөмбөгдөж эхэлжээ. Цэргүүд ч бэлтгэлтэй байсан тул хариу гал нээн тулалдаж харьцангүй бага хохирол амссан байна.

Уг дайралтын дараа Ганнер нохой хөлдөө шархадсан байсан бөгөөд цэргийнхэн түүнийг цэргийн эмнэлэгт шилжүүлэн ямар ч үнээр хамаагүй аврах тушаал өгсөн байдаг. Хэдхэн сарын дараа Ганнер эдгэж Дарвин хотын нисэх хүчний ангид дахин алба хаасаар 1945 онд дайн дуусах хүртэл Австралийн армид хүчин зүтгэсэн түүхтэй. Түүний ачаар олон Австрали цэргүүдийн амийг аварсан гэдэгтэй хэн ч маргахгүй би зээ.

 

 

Share290Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds