2016 оны 8-р сард АНУ-ын Техас муж Харви хэмээх аймшигт хар салхинд өртжээ. Эртнээс анхааруулсан боловч орон нутгийн нэгэн тосгон бүрэн нүүлгэн шилжүүлэлт хийж арай амжаагүй байлаа. Тус тосгоны иргэд нь бүхэлдээ зугтсан боловч гэр оронгүй тэнэмэл амьтдын асрамжийн газрын амьтдыг хар салхинаас зугтаалгах ямар ч боломж бололцоо байсангүй. Тус асрамжийн төвд 64 нохой байсан бөгөөд хар салхийг үл тоон хоёр ажилчин тэднийг харгалзан үлдсэн байна. Энэхүү мэдээ маш богино хугацаанд АНУ даяар тарж олон нийт тус хоёр иргэнийг бүхнийг орхиод зугтахыг уриалж байлаа.
Гэвч тэд амьтдад туйлын хайртай бөгөөд эдгээр гэр оронгүй амьтдыг өөрсдийн хариуцлага хэмээн үзэж байгаа тул тусламж ирж тэднийг авартал өөрсдөө явахгүй хэмээн мэдэгджээ. Уг мэдээг сонссон Southwest Airlines компанийн зүгээс туслахаар болж зорчигч тээврийн онгоцоо үйлчлэгч нартай нь хамтад нь тосгоны зүг нисгэжээ. Нүүлгэн шилжүүлэлт эхэлж тухайн асрамжийн төвийн 64 нохойг цөм аврахын зэрэгцээ замдаа таарсан өөр нэг тэнэмэл нохойг олж 65 нохойг онгоцонд суулган авч явсан байна. Уг сүүлчийн нүүлгэн шилжүүлэлтээс ердөө гуравхан цагийн дараа хар салхи тосгоныг юу ч үгүй сүйтгэсэн юм.