• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Өгөгдсөн хувь тавиландаа сэтгэл гутарч суулгүй амьдралын төлөө зүтгэж нэрд гарч чадсан хамгийн алдартай 10 генийн гажигтай хүмүүс Тэд бүгд өөрсдийн сул талаа бурханы өгсөн бэлэг болгон ашиглаж чадсан байдаг.

Өгөгдсөн хувь тавиландаа сэтгэл гутарч суулгүй амьдралын төлөө зүтгэж нэрд гарч чадсан хамгийн алдартай 10 генийн гажигтай хүмүүс Тэд бүгд өөрсдийн сул талаа бурханы өгсөн бэлэг болгон ашиглаж чадсан байдаг.

0

18-20р зуун бол генийн өөрчлөлттэй хүмүүс бүх цаг үеэс хамгийн ихээр олны анхааралд өртөж байсан түүхэн зуунууд юм. Харин өнөөдөр хүний эрх гэх шалтгаанаас болж уг төрлийн цирк болон шоуг дэлхийн олон оронд хориглосон байдаг. Гэтэл саяхан 20-р зуунд уг шоу нь их эрчээ авч байсан нь төрөлхийн генийн гажигтай хүмүүст бусдын адил хангалуун амьдрах боломж бололцоог бүрдүүлж байсан тул буруутгах нь бас утаггүй. Тэгвэл та бүхэнд бүх цаг үеийн хамгийн нэр алдартай 10 циркийн жүжигчний танилцуулгийг хүргэе.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

 

  1. HOTTENTOT VENUS

1

Hottentot Venus Өмнөд Африкын уугуул иргэн бөгөөд 18-р зууны үед Европийн ард түмний нүдийг нээж гайхширлыг төрүүлж байсан эмэгтэй юм. Түүнийг үзэхийн тулд заримдаа 2-3 км урт цуваа үүсдэг байсан бөгөөд тэрээр чамалхааргүй мөнгө олдог байлаа. Тухайн цаг үед буюу 1700 оны дунд үед Европчууд нь Ази болон Африк, Хойд Америкын уугуул иргэдийн тун их сонирхдог байсан бөгөөд энэ ч утгаараа түүнийг хулгайлах гэсэн хэд хэдэн оролдлогууд гарч байжээ. Хэдий бүсгүйг хулгайлах төлөвлөгөө бүр бүтэлгүйтэж байсан боловч тэрээр цэл залуугаараа буюу 26 насандаа хорвоог орхисон бөгөөд нас барсаных нь дараа түүний биеээр мөнгө олдог байсан хүмүүс ямар ч ёслол хийлгүйгээр зүгээр л газарт булсан байдаг. Харин уг явдлаас хойш 200 гаруй жилийн дараа буюу 2002 онд ӨАБНУлсын ерөнхийлөгч асан Nelson Mandela түүний шарилыг буцааж эх оронд нь авчирч олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр ёслол төгөлдөр оршуулсан түүхтэй.

  1. FIJI MERMAID

2

Fiji хэмэн лусын дагина нь 1800 оны үед олны анхааралд хамгийн ихээр өртөж байсан сэдэв юм. Тэрээр “гажигуудын цирк” гэх нэрээр алдарт гарсан Barnum-ын төлөө ажилладаг байсан түүхтэй. Түүнийг зарим нь хүн гэж үздэг ч зарим хэсэг нь хүн биш гэж үздэг байна. Харин өнөөгийн шинжлэх ухаан түүнийг хэзээ ч хүн гэж хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гарал үүсэл нь тодорхойгүй генийн гажуудлаас бий болсон амьтан гэж үзсэн аж. Өөрөөр хэлбэл түүний дээд хэсэг нь сармагчинтай илүү төстэй боловч доод хэсэг нь загасны биенээс бүрддэг байлаа. Зарим хүмүүс өнөөдөр уг амьтаныг Barnum-ын хууран мэхлэлтийн нэг заль хэмээн үздэг болсон ч ихэнхи хүмүүс түүнийг жинхэнэ гэдэгт зүгээр л итгэхийг хүсдэг байна.

  1. GENERAL TOM THUMB

3

Гажигуудын циркыг үндэслэгч Barnum өөр нэгэн дэлхийн хэмжээний одыг гаргасан нь түүний холын хамаатны залуу байлаа. Тэрээр бүхий л амьдралынхаа туршид 101 см өндөртэй байсан юм. Өнөөдөр ч тэр эрт дээр үед ч тэр одой хүмүүс байсаар ирсэн боловч тэрээр хэрхэн бусдаас ялгарч од болж чадсан гэвэл энэ бүхэн Barnum-ын агуу менежментийн гавъяа аж. Тэрээр Tom Thumb-ыд дуу, бүжиг, жүжигчний уран чадвар зэрэг авъяас билгээр хэмжээлэгддэг бүхнийг уйгагүй хөдөлмөрийн дүнд зааж сургаж чадсан байна. Харин Tom Thumb тэмцэл хөдөлмөрийн дүнд бусдаад илүү од болж хангалуун амьдралд хүрч чадсан нэгэн. Тухайн цаг үед сонин дээр хамгийн чухал сэдэв болох Америкын иргэний дайн, харин дараачийн нүүрэн дээр нь Tom Thumb-ын тухай л гардаг байв. Энэ нь түүний хэр зэрэг од байсны баталгаа юм.

  1. THE BLACK SCORPION

4

Тэрээр төрөлхийн хоёр гарандаа тус бүр гурван хуруутай нэгэн бөгөөд өөрийн сул талаа давуу тал болгон шоу бизнест нилээдгүй эрчийг авсан нэгэн юм. Тэрээр өдгөө 38 настай бөгөөд АНУ-д өөрийн телевизийн шоу болон комик номнуудтай аж. “Хар хилэнц” нь “гажиг”-уудын үзүүлбэрийг Barnum-ын циркын адил бусдын элэг доог болох биш харин ч бусдад тэсвэр тэвчээр, хүч чадал, уйгагүй байдлыг сурталчилах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Түүнчлэн youtube-д өөрийн сувагтай бөгөөд тэрүүгээрээ хөгжилтэй бичлэгүүд хийн цацаж олон сая дагагчидтай болсон юм.

6. THE JONES TWINS

5

1889 оны 6-р сарын 24-ны өдөр АНУ-ын Индиана мужид орших Henry Jones-ын гэр бүлд сиамын ихэр хүүхэд мэндэлсэн нь ихэр Jones байлаа. Харамсалтай нь тэд ердөө 16 сар л амьдарсан боловч тэр болтол нилээдгүй нэр алдарт хүрч чадсан юм. Тэдний эцэг эх нь тэднээр бизнес хийн мөнгө олдог байжээ. Jones-ын ихрүүд New York хотод байрлах нэгэн жижиг дэн буудалд дараачийн үзүүлбэртээ бэлдэж байхдаа амьсгал хураасан байдаг. Туйлын хүн чанаргүй эцэг эхэд туйлын эмгэнэлт хувь тавилантай хоёр ихэр заяажээ.

5. MR. FRANK LENTINI

6

Түүний зургийг харахад л Mr.Frank яагаад уг жагсаалтын 5-д бичигдсэн нь ойлгомжтой бизээ. Тэрээр Итали гаралтай Америк эр байсан бөгөөд бие даан шоу хийж нэр алдар, эд хөрөнгийн эзэн болсон юм. Мөн Mr.Frank Theresa Murray гэх эмэгтэйтэй гэр бүл болж хүүхэдтэй болсон бөгөөд тэднээс хүмүүс ямар хүүхэд төрөх бол хэмээн ихэд түгшдэг байж. Гайхамшигтай нь тэдний дундаас цоо эрүүл хүүхэд төрсөн юм. Тэрээр туйлын их зантай, бардам нэгэн байсан бөгөөд өөрийг нь өдөөн хатгасан, доромжилсон өнгө аястай асуултанд огт хариулдаггүй нэгэн байлаа.

  1. PICKLED PUNKS

7

Ulisse Aldrovandi гэх уг Итали эр эх орноосоо урван Данийн эзэн хаан Frederick III-т дагаар орсон байдаг. Тэрээр өөрөө цоо эрүүл нэгэн боловч түүний хүсэл сонирхол үнэхээр гажиг гэж хэлж болохоор байлаа. Түүнд дэлхий дээрхи хамгийн том генетикын алдаатай хүмүүсийн цуглуулга байдаг байв. Тэр бүгдийг тусгай уусмал бүхий шилэн хоргонд хийн хадгалж эзэн хаан, ихэс дээдэст үзүүлэн алмайруулж амьдралаа загуулдаг нэгэн байсан юм. Түүний цуглуулганд 18,000 гаруй хүн болон амьтаны цогцос байдаг байв.

  1. CHELSEA CHARMS

8

Зарим бүсгүйчүүдэд хүсээд хүсээд хангалттай заяадаггүй нэгэн зүйлийг түүнд бурхан харамгүй өгчээ. Өөрийн ганц давуу талаа ашиглан мөнгө олохоор шийдсэн тэрээр өдгөө АНУ-ын  Las Vegas-ын нэгэн тайчих клубт тайчигч хийдэг байна. Мөн насанд хүрэгчдийн хэд хэдэн кинонд тоголсон бөгөөд салбарт нь бол түүнийг танихгүй хүн байдаггүй гэнэ.

2. THE ELEPHANT MAN9

John Merrick хэмээх эр олон нийтэд “заан эр” гэдгээрээ илүү танигдажээ. Түүний өвчин нь төрөлхийн эмгэг бөгөөд чухам яг ямар учраас ийм бүтэцтэй болсоныг одоог хүртэл эмч нар тогтоогоогүй байна. Ямартай ч тэрээр 19-р зууны үед нилээдгүй олны танил болсон бөгөөд ямар нэгэн үзүүлбэр, тайз дэлгэцээр бус эрүүл мэндийн сэтгүүлийн нүүрэнд түүний царай гарсан нь жинхэнэ шуугианыг дэгдээсэн юм. Түүний зургийг харсан олон баячууд түүнд туслахаар хандивын гараа сунгаж байжээ.

  1. LAZARUS COLLOREDO AND JOANNES BAPTISTA COLLOREDO

10

Тэнгэр минь тэд яагаад ийм урт нэртэй юм бэ гэж бүү гайх. Учир нь тэр биш тэд болохоор л тэр шүү дээ. Ах дүүс 1600 оны үед амьдарч байсан бөгөөд гэдсэн дээр байдаг нь BAPTISTA COLLOREDO харин арай азтай байрлалтай нэг нь түүний ах LAZARUS COLLOREDO юм. Тэд тухайн цаг үед Европт их нэрд гар, хангалттай мөнгө олж байсан боловч хэзээ ч сэтгэлийн амар амгаланг олж байгаагүй гэдэг. Адаглаад тэдэнд унтах, идэх, хүсээгүй үед нэг нь хүндрэх зэрэг маш олон саад бэрхшээлүүд тулгардаг байв.

Эцэст нь хэлэхэд бүрэн, бүтэн эрүүл саруул төрсөн бид нар үнэхээр азтай хүмүүс. Харин энэ их аз завшааныг зөвөөр ашиглаж үнэтэй цаг, хайран сайхан амьдралаа битгий үр дүнгүй, амьсгалах төдийхэнээр өнгөрүүлээрэй. Эдгээр хүмүүс хүртэл өгөгдсөн хүнд хувь тавиландаа бууж өгөлгүй амьдралын төлөө тэмцэж нэр алдарт хүрсэн байхад танд бүр ч илүү боломж бий гэдэгт итгэх хэрэгтэй.

 

Share446Tweet164

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds