Тус муурыг Сэм гэх бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнд Атлантын далай болон газар дундын тэнгист тулалдаж байсан Герман, Их Британы цэргүүдийн дотно танил болсон муур байлаа. Тэрээр анх Германы “Бисмарк” хэмээх усан онгоц дээр алба хааж байгаад 1941 оны 5-р сарын 18-ны өдөр Их Британы дайралтад өртөн онгоц бүхэлдээ живэн 2,200 гаруй албан хаагчаас ердөө 118 хүн амьд үлдэхэд уг муур мөн амьд үлдэж чадсан байдаг. Түүнийг сэлж байхыг нь харсан ойролцоо явж байсан Их Британы “HMS Козакс” хөлөг онгоц аварч өөрсдийн багийн гишүүн болгожээ.
Түүний энгэрт нь нэрийг нь бичсэн “Сэм” гэх таних тэмдэг байсан бөгөөд Их Британы цэргүүд түүнийг шинээр Оскар хэмээн нэрлэх болов. Яг л Германы усан онгоц дээр хийдэг байсан ажил болох харх барих ажлаа л хийдэг болов. Гэвч 1941 оны 10-р сарын 24-ны өдөр “HMS Козакс” онгоц гэнэтийн дайралтад өртөн живж хөлгийн багийн гишүүд цөм амьд үрэгдсэн боловч Сэм ганцаараа амьд үлдэн сэлж байв. Үүнийг нь мөн л Их Британы “HMS Legion” гэх хөлөг онгоц харан түүнийг аварчээ. Уг явдлаас хойш түүнийг “живэшгүй Сэм” хэмээн тэд дуудах болжээ.
Гэвч хэрэг явдал ингээд дууссангүй дайны турш тэрээр далайд алба хаасан бөгөөд түүнийсууж байсан усан онгоцнууд дахиж живэн яг энэ маягаар нийт 4 усан онгоцны сүйрлээс амьд үлдсэн байдаг. 1945 оны сүүлээр дайн дуусах үед тэрээр тэтгэвэрт гарч Английн Лондон хотод энгийн айлын муур болон амьдарсаар 1955 онд насны доройтлын улмаас нас барсан түүхтэй. Нэг бол тэр “живэшгүй Сэм” эсвэл суусан онгоц бүхэн нь живдэг “хараалт Сэм” байлаа.