Уг өнгөт арьст эрийг Жаррет Адамс гэх бөгөөд тэрээр 2000 оны 5-р сарын 15-ны өдөр арьс өнгөний үзлийн золиос болон хүчингийн гэмт хэрэгт гүтгэгдэн амьдралынхаа 10 жилийг холбооны засан хүмүүжүүлэх газарт өнгөрүүлжээ. Тэнд түүнийг шоронгийнхон маш хэрцгийгээр хүчирхийлдэг байсан гэх бөгөөд удалгүй шоронгийнхог түүнийг хүчин хийсэн этгээд биш гэдэгт итгэн найрсаг хандах болсон аж. Тэрээр маш урт удаан хугацааг хийгээгүй хэргийнхээ төлөө ял үүрэн өнгөрөөсөн бөгөөд шүүхээс түүнд оногуудлсан 10 жилийн хорих ял ч дуусгавар болсон байна.
Жарреьт Адамс шоронгоос гарсан даруйдаа давж заалдан өөрийгөө цагаатгахын төлөө зүтгэсэн боловч өөрийг нь хамгаалах нотлох баримт хангалтгүй байсан тул шүүх хэргийг дахин шүүхээс татгалзсан байна. Мөн нэгэнт хэрэг явдал болоод дууссан тул цагдаагийн байгууллага ч адхин шалгаж өөрсдөдөө ажил удахаас залхуурцгаажээ. Энэ бүхний эцэст мань эр өнөөгийн ардчилсан гэх нийгэмд үнэндээ шударга ёс гэж огт байдаггүй болохыг ухаарч яг өөртэй нь ижилхэн олон мянган хүн хэлмэгдэн шоронд орж байгааг ойлгон тэдэнд туслахаар шийдсэн байдаг.
Иймд тэрээр 36 насандаа шоронгоос гарсныхаа дараа хууль зүйн мэргэжлээр их сургуульд суралцан төгсөж улмаар бүх шалгалтуудыг нь амжилттай өгч өмгөөлөгч болсон байна. Уг эр эрх нь зөрчигдөж, мөнгөгүйгээсээ болж ад үзэгдэн хэлмэгдэж буй ядарсан хүмүүст үнэгүй хууль зүйн үйлчилгээ үзүүлж тэднийг өмгөөлөх үйлчилгээ хийж эхэлжээ. Тэрээр эрхээ авснаасаа хойш 150 гаруй хэлмэгдсэн гэж үзсэн хүмүүсийг хэрэг дээр үнэгүй ажиллан өмгөөлсөн байдаг. Жаррет Адамс бол өнөөгийн дэлхий ертөнцөд нэн ховордсон сайхан сэтгэлтэй хүмүүсийн нэг аж.