• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Эзэн хааны үнэнч албат

Эзэн хааны үнэнч албат

1
Дэлхийн хоёрдугаар дайн ид өрнөж байх үе буюу 1944 онд Их Наран улсын офицер Hiroo Onoda өөрийн салааны цэргүүдтэй хамт Филиппиний Лубанг арлуудын зүг явах тушаал авчээ. Тэд бэхлэлт босгон тулалдаж байгаад хүчин мөхөстөж гуравхан хүн амьд үлджээ. Арга буюу тэд ширэнгэнд орж нуугдацгаав. Цаг хугацаа өнгөрсөөр 1945 онд Япон бууж өгч АНУ-ын цэргүүд арал дээр газардан ширэнгэнд нуугдаж буй цэргүүдийг дайн дууссан тул бууж өг хэмээн зарлав. Гэвч тэднийг заль хэрэглэж байна гэж бодон эзэн хааны армын цэргүүд гарч ирсэнгүй. Тэднийг эрэн хайсан боловч олж чадсангүй.

2
Он цаг улирал өнгөрсөөр 1952 онтой золголоо. АНУ-ын агаарын хүчин
тэднийг нуугдсаар байгаа гэдгийг мэдэж байсан тул Лубанг арлын дээгүүр Японы гурван цэргийн гэр бүлийнх нь гишүүдийн гараар “дайн дууссан” гэх бичиг бичүүлэн доош унагасан боловч тэд бас л бууж өгсөнгүй. 1954 он боллоо, Япон цэргийн нэг нь орон нутгийн анчин эртэй тааран буудуулж амиа алдлаа.Үлдсэн хоёр цэрэг бууж өгөлгүй тэссээр 1972 он болов. Япон цэргүүд жуулчдад аюул учруулсан тул орон нутгийн цагдаагийнхан яаралтай арга хэмжээ аван Японы цэргүүдийн эсрэг гал нээв.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Эрэлхэгээр амиа алдсан ерөнхийлөгчийн хүү

3

Тэд буудалцаж нэг Япон цэрэг амь алдаж Hiroo Onoda ганцаараа амьд үлдлээ.
Орон нутгийн цагдаа нар удаа дараа “дайн дууссан, бүхэл бүтэн 28 жил өнгөрлөө, гарч ир” хэмээн ятгасан ч тэрээр гарч ирэхгүй л байв. Иймд 1974 онд тэд эцсийн арга хэрэглэж дэлхийн хоёрдугаар дайны үед Японы цэргийн командлагч байсан генералыг урьж авчран Hiroo Onoda-тай уулзуулан бүх учрыг тайлбарлуулж нэг юм итгүүлсэн байна. Эцсийн эцэст хөгшин генералын үгэнд орж тэр бууж өглөө. Тэрээр эзэн хааны арми, Их наран улс ялагдсанд итгэж чадалгүйгээр маш их харуусан уйлсан гэдэг. Эзэн хаандаа үнэнч Hiroo Onoda Токио хотод эрүүл саруул аж төрсөөр 2014 онд хорвоогийн мөнх бусыг үзжээ.
Тэрээр амьдралынхаа 30 жилийн турш эзэн хаан, эх орноосоо урвайхгүйгээр бууж өгөлгүй эсэргүүцэн тулалдсан юм

Share314Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds