Уг хүүг Айтзаз Хасан гэх бөгөөд 1997 онд Пакистан улсад төрсөн юм. 2014 оны 1-р сарын 7-ны өдөр Хибер Пактунква мужийн Хангу дүүрэгт орших дунд сургуульд амиа золиослогч этгээд биедээ тэсрэх бөмбөг тээн халдлага үйлдэхээр орж ирсэн аймшигт явдал болсон байдаг. Яг тухайн үед хүү уг сургуульд сурдаг байсан бөгөөд хичээлээсээ хоцорч ирсэн тул багш нь хичээлд нь оруулалгүй шийтгэн гадаа хүлээлгэж байсан байна. Амиа золиослогч биедээ тэсрэх бөмбөгтэй сургуулийн хаалгаар нэвтрэн орохыг завдах үед хүү энэ бүхнийг сайтар ухамсарлан нүцгэн гараараа түүн уруу дайрч түүнтэй зууралдан сургуулиас түлхэж гаргасан аж.
Дөнгөж сургуулийн хаалгаар тэд хамтдаа зууралдан гармагц бөмбөг дэлбэрч хоёул амиа алджээ. Тухайн үед уг хүү дөнгөж 17 настай байсан бөгөөд насандаа баймааргүй эр зориг гарган 2000 гаруй хүүхдийн амийг аварсан юм. Хүүг Пакистан улсын иргэнд л олгодог дээд шагнал болох “эр зоригийн одонгоор” нэхэн шагнаж улс төрчид нь түүнд хүндэтгэн ёсолсон аж. Түүний эцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа “миний хүү амиа алдсан тул ээж бид хоёр нь яг одоо уйлж байна, гэхдээ миний хүү үр хүүхдийнхээ хойноос гашуудаж уйлах байсан олон зуун ээжийн нулимсыг асгаруулахгүйн тулд өөрийн амиа өгсөн юм” хэмээн халаглан ярьж байжээ. Түүний эр зоригийг Пакистан улс үеийн үед дурсан санан явах нь лавтай.