“Mockingbird” ажиллагааг анхлан явуулах болсон гол зорилго нь сэтгүүлчдийг худал мэдээлэл бичүүлж коммунистуудыг хүн төрөлхтний хамгийн том дайсан хэмээн өөрсдийн ард иргэддээ итгүүлэх явдал байлаа. Энэ нь мөн чанартаа улс төрийн зорилготой байсан бөгөөд хүйтэн дайны он жилүүдэд улам бүр хурцадаж байгаа хоёр улс хэрэв дайтахдаа тулвал АНУ-ын иргэд ямар ч өршөөлгүйгээр Зөвлөлтийн эсрэг баатарлагаар тулалдахад, цэрэгт татагдах зорилго агуулж байв. Тэд бүхий л хэвлэлээр Зөвлөлтийнхөнийг хамгийн харгис, хэрцгий, хүн чанаргүй дэлхий дээрхи хүн дүрст чөтгөрүүд хэмээн суртал ухуулга хийсэн байдаг.
Мөн АНУ-ын засгийн газар, сурагчдийн холбоо, оюутны холбоо зэрэг ард иргэдийн сайн дурийн эв нэгдлийн байгууллагуудыг их хэмжээний мөнгөөр худалдан авч энэ бодлогоо нийгэм даяар хэрэгжүүлсэн аж. Үүгээр ч барахгүй уг ажиллагааны хоёрдугаар шат нь баруун европ байлаа. Үзэл суртал, урлаг, дуу хөгжим, кино зэрэг зүйлсээр холливууд нь АНУ-ын үзэл сурталыг “mockingbird” төлөвлөгөөний дагуу баруун европын улсуудад түгээж коммунизмын эсрэг үзлийг дэлхий даяар тархаасан байдаг.
Уг ажиллагаа албан ёсоор 1950 оноос эхэлсэн гэж үздэг бөгөөд үүнийг гардаж хийсэн байгууллага нь мэдээж Тагнуулийн ерөнхий газар (CIA). Гэхдээ Mockingbird гэх ажиллагааг яг хэн, ямар хүмүүс хэзээ хуралдаж уг шийдвэр гаргасан нь тодорхойгүй байдаг бөгөөд үүнийг өнөөгийн хүн төрөлхтөн Массончууд буюу тэдний өнглөн далдлалтын хэлбэр болсон иллуминат бүлгэм эхлүүлсэн гэдэгт ихэнхи нь итгэдэг байна.
Өнөөгийн нийгэмд спортын тамирчид, урлагийнхан, улс төрийнхөн, бизнес гээд бүхий л салбарын төлөөллүүдийг иллуминатууд хэмээн харддаг. Тэгэж бодох нь ч араггүй бөгөөд тэр нь ч зөв байх магадлалтай. Хүн төрөлхтөнийг асар өргөн хэмжээгээр нь хамарч нөлөөлөх чадалтай ганц салбар бол хэвлэл мэдээллийн салбар. Уг аймшигт зэвсэгийг бүрэн атгасан тал ялалтынхаа 50 хувийн босгийг алхсан гэж хэлж болно.
Гэхдээ хүмүүс массончуудыг иллуминатуудаас тусдаа гэж ойлогосоор ирсэн. Тэгвэл жинхэнэ иллуминатууд бол мөн чанар дээрээ массончууд бөгөөд нууц ноёд нь өнгө төрхөө нууж өнглөн далдлалт хийсэн л нэг хэлбэр. Массончууд өөрсдийнхөө тухай бурханлаг домгуудыг мартагдуулж, хүн төрөлхтөний хувьд массончууд огт байдаггүй гэдэг ойлголтыг бий болгох үүднээс иллуминат руу анхаарлыг нь хандуулж илүү шашинлаг, сүсэг бишрэллэг зүйл мэт болгон төөрөгдүүлсэн хэрэг.
Харин хэвлэл мэдээллийг атгасанаараа тэд дэлхийн нэгдсэн засгийн газрыг байгуулах хамгийн том зорилготой байлаа. Үүнд дэлхий ертөнцийн байр суурь Зөвлөлтийн эсрэг байж өөрсдийг нь дэмжих ёстой байв. Учир нь Зөвлөлт л тэдний ноёрхолд дэлхийг хоёр хувааж саад болж байлаа.
Эцэст нь “Mockingbird” ажиллагаа 1950 онд эхэлсэн боловч хэзээ ч завсардаагүйгээр барахгүй өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа “Тагнуулын ерөнхий газрын” хамгийн урт настай хөтөлбөр юм. Харин өнөөгийн дэлхийн цаг үеийн нөхцөл байдал Хойд Солонгосын цөмийн зэвсэг, Путины хүчирхэгжилт, Хятадын өсрөнгүй хөгжил зэрэг одоо цагт өрнөж буй олон үйл явдлуудын өмнө Mockinbird төсөл үр дүнгүй болж хувирч байна. Шинээр хүчирхэгжиж буй улсууд АНУ-ын уг төлөвлөгөөг мэддэг учир хэвлэл мэдээллийн салбарыг тухайн улсууд нь өөрсдийн хатуу гараар барьдаг юм.