Нэг өдөр бяцхан Томас багшаасаа ээждээ захиа авчирлаа, ээж нь захиаг задалж уншаад уйлсан боловч хүүдээ Танай хүү бол суут ухаантан, тиймээс манай сургууль танай хүүг сургах боломжгүй. Энд танай хүүгийн хирд хүрч зааж сургах чадвартай багш нар байхгүй тул та бүхэн өөрсдөө хүүгээ сургана уу?” гэж уншиж өглөө. Ийнхүү бяцхан Томас Эдисон олон жил сурч дасал болсон сургуулиасаа гарсан юм.
Цаг хугацаа өнгөрсөөр Томас Эдисон дэлхийд нэрээ дуурсгаж Америкийн хамгийн суут хүмүүсийн нэг болох нь тэр. Нэгэн өдөр Эдисон хуучин бичиг баримтуудаа үзэж байгаад санамсаргүй байдлаар нугларч хуучирсан нэгэн захиаг олж аваад уншиж үзэхэд “Танай хүү оюун ухааны хомсдолтой тул бид танай хүүг цаашид сургах боломжгүй ” гэсэн үгтэй захиа байжээ. Уг захиаг уншмагц нас барсан ээжийнх нь олон жилийн өмнө уншиж өгч байсан захиа шууд л санаанд орох нь тэр. Үүнийг агуу Эдисон уншаад хэдэн цагийн турш уйлж байгаад тэмдэглэлийн дэвтэртээ “Томас Алва Эдисон бол оюун ухааны хомсдолтой хүүхэд байсан боловч агуу ээжийнхээ хүчинд эрин зууныхаа агуу эрдэмтэн болсон хүн юм” хэмээн бичиж үлдээжээ. Түүний амжилт бол эх хүний агуу хайраар бүтээгдсэн агуу гайхамшгийн нэг юм. Томас Эдисон Алва би 1000 удаа чийдэн хийх гэж бүтэлгүйтсэн ч түүнийхээ ачаар “Би чийдэн хийж болохгүй 1000 аргыг мэддэг боллоо” гэж ярьсан байдаг.