• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Thursday, August 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Хоёр гаргүй тулаанч

Хоёр гаргүй тулаанч

1

Түүнийг Галварино гэх бөгөөд 16-р зуунд төв Америкийн Мапучи овгийн эрэлхэг тулаанч эр байсан юм. Түүний эр зоригийг зөвхөн овог аймгаар нь тогтохгүй Испаны эзлэн түрэмгийлэгчид хүртэл өндрөөр үнэлэн түүнээс айж эмээдэг байлаа. Үүний илэрхийлэл болж 1557 оны 11-р сарын 8-ны өдөр Мапучин овог Испаны эсрэг тулалдан ялагдаж 150 гаруй эрчүүдийг олзлон бүх энгийн цэргүүдийн баруун гарыг нь тастсан байдаг. Харин Галварино зэрэг цэргийн дарга хүмүүсийн хоёр гарыг хамтад нь тастсан аж. Нэгэнт түүний хоёр гар байхгүй тул тулалдах чадваргүй болсон хэмээн үзэж сул тавин явуулсан байдаг. Энэ нь түүний хувьд маш том доромжлол бас бассан үйл явдал болжээ.

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

4

Дайн 1550 оноос эхэлсэн бөгөөд Мапучи овог зэвсгийн хүч дутуу боловч хүний илүүгээр эх нутгаа хамгаалахын төлөө амь хайргүй тулалдаж байв. Хоёр гараа алдсан цэргийн дарга өөрийн овог дээр ирж захирагчийнхаа өмнө уйлан дахиж тулалдмаар байгаагаа хэлсэн байдаг. Түүний захирагч эр зориг хийгээд асар их сэтгэлийг нь өндрөөр үнэлж хоёр гарт нь хурц үзүүртэй урт хутга хийн бэхэлж өгсөн аж. Ийнхүү тэрээр ямар ч сэлэм эсвэл хутга барих шаардлагагүйгээр шууд л тулалдах боломжтой болсон юм.

2

1557 оны 11-р сарын 30-ны өдөр ээлжит томоохон тулаан болж Мапучи овог 3000 дайчдаа илгээж хамгийн орчин үеийн зэвсгээр зэвсэглэсэн 1500 гаруй Испаничуудын эсрэг тулалдсан байдаг. Уг тулаанд Мапучи овог гутамшигтайгаар ялагдсан бөгөөд Испаны талаас нэлээд тооны адуугаа алдсан боловч огт хүний хохирол амсаагүй юм. Энэ бүхний шалтгаан нь ердөө л алсын тусгалтай их буу байжээ. Түүнийг олзолсон Испаны цэргийн удирдагч эр зоригийг нь үнэлж өөрсдийн талд нэгдэн тулалдан санал тавьсан аж. Гэвч эх орон, ард түмэндээ бүхнээс илүү хайртай эрэлхэг эр Галварино уг саналыг нь хүлээж авалгүй үхлийг сонгосон байдаг. Уг явдлаас хойш Мапучи овог тийм ч амар бууж өгөлгүй тулалдсаар 1880 онд бүрэн ялагдсан түүхтэй.

3

Share398Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In