• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Өнчин хүүхдүүдийн галт тэрэг

Өнчин хүүхдүүдийн галт тэрэг

1

19-р зууны дунд үеэс эхлэн АНУ дэлхийн тэргүүлэх гүрэн болохын тулд шинжлэх ухааныг түшиглэн бизнесийн салбараа босгож ирэхээр ажиллаж эхлэв. Энэ нь хэдий улс гүрний хувьд ирээдүйд хүртэх ашиг шимийг нь бодвол зөв бодлого байсан боловч асар их золиос, үнэ цэнээр бүтсэн юм. Аж үйлдвэрийн салбарт, ган болон төмөр зам, керосин зэрэг улс гүрнийг босгох томоохон салбаруудад аж үйлдвэрийн магнатууд төрөн гарч Америкийн иргэдийг зэрлэг капитализмын дор өдөржин шөнөжин хүнд нөхцөлд ажиллуулж байв. Энэ нь эргээд асар их өлсгөлөн, өвчин эмгэг, үхэл дагуулж олон хүн амиа алдаж тэр хэрээр маш олон хүүхдүүд өнчирч хоцорсон юм.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

2

1950 оны байдлаар гэхэд зүүн эргийн зөвхөн Нью Йорк хотноо хэдийнээ 30,000 гаруй өнчин хүүхэд бий болсон байв. Бусад зүүн эргийн хотуудыг тооцвол энэ тоо аймшигтай гарч байлаа. Иймд АНУ-ын засгийн газар болон зүүн эргийн мужууд өнчин хүүхдүүдийг бүхий л муж даяар үрчлүүлэн гэр бүлтэй болгох асар том төлөвлөгөө боловсруулсан юм. Үүний эхлэл болж 1954 оны 10-р сарын 21-ны өдөр 45 өнчин хүүхэд ачсан галт тэрэг төвийн бүсийн мужуудаар шинэ эцэг эх олох аяндаа гарсан байдаг. Хүүхдүүд мужуудаас муж дамжин туйлын тав тухгүй галт тэргэнд шинэ эцэг эх олон горьдлого тээн явсаар. Уг галт тэрэг эхний өдөртөө 15 хүүхдэд эцэг эх олж чадсан бол 5 өдрийн дараа гэхэд нэмээд 22 хүүхэд үрчлүүлсэн аж. Иймд төсөл амжилттай болох шинжтэй болов.

3

Цаг хугацаа өнгөрсөөр 20-р зууны босгон дээр АНУ эдийн засгийн их хямралд өртөж улмаар дэлхийн нэгдүгээр дайны он жилүүд гэх мэт маш олон шалтгаанаас болж уг төслийг зогсоох боломж огт гарсангүй. Ингэж явсаар 1929 онтой золгох үед АНУ уг төслөө бүрэн зогсоосон юм. Учир нь тухайн цаг үед баруун эргийн мужууд хэдийнээ хөгжиж хөл дээрээ тогтсон бөгөөд АНУ нь хөгжлийн шинэ шатандаа гарч ёс суртахуунтай бизнесийн эрин үед орсноор улсын бодлогоор хүүхдүүдийг өнчрүүлэхээс сэргийлж эхэлсэн байдаг. Уг гайхамшигтай төсөл их гүрэнд 74 жилийн турш үргэлжилсэн бөгөөд нийт 200,000 гаруй хүүхдийг шинэ эцэг эхтэй, шинэ орон гэртэй болгосон юм.

4

Share318Tweet157

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds