Аргентины Лаболае мужид орших Пэдро Урито гэх нэгэн эр өөрийн фермд мод тарьж улмаар яг гитар мэт хэлбэртэй болгон зассан аж. Учир нь гэвэл 70 настай хөгшин эрийн үзэсгэлэнт эхнэр болох Грасила Яриазов дөнгөж 25 насандаа 5 дахь хүүхдээ төрүүлэх үед төрөхийн хүндрэлээр амиа алдсан юм. Энэ үйл явдал 1977 онд болсон бөгөөд бурхны авралаар хүүхэд амьд үлдэж 5 хүүхэдтэй өрх толгойлсон эцэг болсон байдаг. Яг энэ цаг үеэс эхлэн тэрээр өөрийн бүхий л ухамсарт амьдралаа нас барсан эхнэр болон хүүхдүүдийнхээ төлөө зориулахаар шийдсэн байна.
Түүний эхнэр гитар хөгжимд туйлын дуртай байсан бөгөөд хамтдаа өөрсдийн эдлэн газраа гитарын хэлбэртэй болгож засах тухай мөрөөдөн ярьдаг байжээ. Эхнэрээ нас барснаас нэг их удалгүй буюу 1979 оноос эхлэн тэрээр өөрийн эдлэн газрын гитарын хэлбэртэй болгохоор эрс шийдэж ажилдаа орсон байна. Тэрээр нийт 7000 гаруй мод үрслүүлэн улмаар яг гитар хэлбэртэй болгон засаж эхнэрийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэсэн аж. Хамгийн гайхамшигтай нь тэрээр цэвэр тооцооллын үндсэн дээрээс үүнийгээ төлөвлөж хийсэн бөгөөд өөрөө ганц ч удаа тэнгэр дээрээс эдлэн газраа хараагүй юм. Учир нь тэрээр нисэхээс айдаг төрөлхийн синдромтой нэгэн гэнэ.