АНУ-ын түүхэнд гуравхан шүдний эмч л эр зоригийн медалиар шагнуулж байсны нэг нь АНУ-ын тэнгисийн цэргийн 27-р явган цэргийн дивизийн ахмад Benjamin Salomon юм. Тэрээр 1942 онд цэрэгт татагдаж өглөө нь ангийнхаа цэрэг нэг бүрийн шүдний эрүүл ахуйг үзэж шаардлагатай бол эмчилж орой нь тактикийн хичээлд суудаг идэвхтэй нэгэн байлаа. 1944 оны 5 сард түүний анги Японы Сайпан уруу тулалдахаар хөдөлжээ. Япончуудын газар нутаг учир тэд их ширүүн тулалдаж АНУ-ын цэргүүд юу ч хийж чадсангүй. Yoshitsugu Saito генералаар ахлуулсан 30.000 Япон цэрэг 15 цагийн турш тасралтгүй буудсан нь тэнд байсан цэргүүдийг бараг л дүлийрүүлэх шахаж байв.
Америкчууд асар их хохирол амсав. Ахмад Benjamin түргэн тусламжийн майханд орж иртэл өрөөсөн гаргүй, өрөөсөн хөлгүй, амьд үлдэхийн төлөө тарчилж буй олон зуун Америк цэргүүдийг хараад ахмадын хувьд, эгэл Америк хүний хувьд сэтгэл нь өвдсөн бололтой. Гэтэл гай газар доороос гэж Японы арми давшилт хийж байгаа мэдээ ирэв. Хэрэв Япончууд давшиж ирэх юм бол энд байгаа цэргүүдэд амьд үлдэх ямар ч боломж байхгүйг сайн ойлгож байв.
Иймд тэрээр бүх цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх тушаал өгөөд арыг нь ганцхан өөрөө дааж үлдэхээр болов. Цэргүүд ч шархдагсдаа зөөгөөд зугтаж амжив. Харамсалтай нь ахмад Benjamin-ыг хэн ч дахин амьдаар нь хараагүй юм. Холбооны нэмэлт хүч ирж Сайпаныг бүрэн эзлэх үед ахмад Benjamin-ы цогцосыг мото буудлагын буу тэвэрсэн хэвтэж буй байдалтай олсон бөгөөд тоолоод үзэхэд түүний харалдаа түүний гарт амиа алдсан 98 Япон цэргийн цогцос байсан байна. Түүний дайнд байгуулсан гавъяаг хүндэтгэж 2002 онд АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш эр зоригийн одон медалиар нэхэн шагнажээ.