• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Физикийн салбарын анхны нобелийн шагналтан

Физикийн салбарын анхны нобелийн шагналтан

1

1896 оны энэ өдөр Австрийн нэгэн сонинд Вильгельм Конрад Рентген цацраг идэвхит туяагаар үйлчилж нэгэн шинэ төрлийн зураг үүсгэх “Рентген” туяаг нээсэн талаар анх удаа нийтлэжээ. Конрад Рентген худалдаачин, нэхмэлчний гэр бүлд цорын ганц хүү нь болон мэндэлжээ. 1848 онд тэднийх Нидерландад нүүж ирснээр тэрээр хүүхэд насаа тэнд өнгөрүүлсэн юм. Утрехт хотын дунд сургуульд суралцаж байхдаа Рентген бусдаас онцгойрдоггүй сурагч байв. Багшийгаа шоглон зурсан ангийнхан найзын нэрийг хэлэхийг хүсээгүй учраас 17 насандаа тэр сургуулиасаа хөөгдөж байжээ. Ийнхүү Вильгельм төгсөлтийн шалгалтаа өгч чадаагүй бөгөөд улмаар Герман, Голландын их сургуулиудад суралцах боломжгүй болсон юм. 1865 онд Рентген Цюрихийн политехникийн сургуульд шалгалт өгч, элсэн оржээ. Түүнээс хойш гурван жилийн дараа тэрээр тус сургуулийн механик инженерийн диплом авав.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Тэрээр Август Кундт профессорын туслахаар ажиллаж, улмаар хийн тухай докторын зэрэг горилсон дипломын ажлаа бичжээ. Хэдийгээр дунд сургуулийн төгсөлтийн шалгалтаа өгч чадаагүй ч 1874 онд Рентген Страсбургийн их сургуульд судалгаа шинжилгээний ажил хийж байгаад 1879 оноос Гессений их сургуульд физикийн профессор багшаар ажиллах болсон байна. Тэрээр 1888 онд Вюрцбургийн их сургуулийн физикийн тэнхмийн эрхлэгч болсон бол 1900 онд Мюнхены их сургуулийн физикийн салбарын профессор болжээ. 1895 онд Рентген Английн физикч Крукс Уильямын зохион бүтээгч гэрлийн чийдэнг ашиглан хэт ягаан туяаг ялгаруулах туршилтаа хийсэн юм. Энэхүү аппарат агаарыг нь соруулсан шилэн хоолойд байрлуулсан электродоос бүтнэ.

 

Электродуудын хооронд цахилгаан гүйж байгаа нь катодын туяа үүсэхэд хүргэдэг ажээ. Рентген катодын туяаг шилээр нэвтэрч гарч чадаж байгаа эсэхийг шалгахын тулд шилэн хоолойнд хар цаас наан, хоолойноос ямар ч туяа цацрахгүй байгааг харахын тулд өрөөний гэрлийг унтраажээ. Гэтэл ногоон шар өнгөтэй сонин гэрэл ажиглагдсан байна. Уг гэрлийн туяа ширээн дээр байсан гэрэл зургийн материалыг (цаасыг ) харлуулан үлджээ. Уг үзэгдлийн учрыг судлахад туяа металл нэвтэлдэггүй болохыг нь тогтоожээ. Рентгений хамгийн анхны зурганд хатагтай Рентгений зүүн гар болон бөгжний сүүдэр харагддаг байна. 1896 оны нэгдүгээр сар гэхэд шуугиан тарьсан эл мэдээ дэлхий даяар цацагдсан бөгөөд тэр оныхоо эхний саруудад л гэхэд алмайрч гайхсан хүмүүс өөрийн араг ясны зургийг харах болжээ. 1901 онд Рентген өөрийн шинэ нээлтээрээ Нобелийн шагнал хүртсэн байна.

Тэрээр их шулуун зантай байсан ч олны өмнө гарахдаа сандардаг байв.Баварийн эзэн хаан түүнийг Мюнхены физикийн хүрээлэнгийн захирлаар томилжээ. Ийнхүү Рентген шинжлэх ухааны ажлаа бараг бүхэлд нь зогсоож, сургалт хүмүүжил болон захиргааны ажил хийх болов. Гэсэн ч түүний хичээлийг уйтгартай байдаг байсан гэж оюутнууд нь дүгнэдэг юм. тэрээр 1923 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Мюхенд нас баржээ.

Share293Tweet160

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds