• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, May 20, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Гоо сайхны мэс заслын анхдагч

Гоо сайхны мэс заслын анхдагч

0

Түүнийг Валтер Йо гэх бөгөөд 1890 оны 10-р сарын 20-ны өдөр Их Британид төрсөн байдаг. Түүний эцэг нь эзэн хааны усан флотын офицер байсан ч хүүгээ төрснөөс ердөө сарын дараа Испаны хөлөгтэй тулалдаж байгаад онгоц нь живж амиа алдсан юм. Бяцхан хүү өсөж торних бүхий л он жилүүдэд эрэлхэг усан цэрэг эцгийнхээ түүхийг сонссоор 12 настайдаа эзэн хааны тэнгисийн цэргийн албанд элсэж 1915 он гэхэд тэнгисийн цэргийн офицер цолтой болжээ. Төд удалгүй дэлхийн нэгдүгээр дайнд оролцож яваад 1916 оны 5-р сарын 31-ны өдөр Германы усан флоттой тулалдаж яваад хүндээр шархадсан байдаг.

You might also like

Төмөр хааны хараал

1891 оны эмгэнэлт явдал

Эрэлхэгээр амиа алдсан ерөнхийлөгчийн хүү

1

Түүний хажууд дайсны бөмбөг дэлбэрч Валтер Йо өөрийн хөмсөг, хамар, хацрын дээд хэсгийн арьсаа бүхлээр нь алдсан байна. Эзэн хааны флотын эмч нар түүнийг яаралтай эмчлэн амийг нь аварсан боловч хүн харахад аймшигтай царайтай болсон тул тэд нэлээдгүй санаа зовж байжээ. Гэвч яг тухайн үед тэнд байсан нэг эмч эрүүл хэсгийнх нь арьснаас зүсэлт хийн шархалсан хэсэгт нь нааж болох шинэ санаа дэвшүүлсэн байна. Тэнд байсан бүхий л эмч нар уг санааг бүтэхгүй зүйл хэмээн үзэж байсан ч Валтер Йо өөрөө зөвшөөрсөн тул уг мэс заслыг хийхээр болжээ.

2

Ийнхүү Их Британы цэргийн нэгдсэн эмнэлэгт түүний гуяны арьснаас зүсэлт хийн нүүрэнд нь наасан байна. Мэс заслыг нийт 15 цагийн турш хийсэн бөгөөд 5 өдөр амарсаны эцэст дахин мэс засал хийжээ. Ийнхүү нийт 3 үе шаттайгаар 1 сарын турш мэс засал хийсний эцэст нэмж 2 сар нүүрийг нь боосны эцэст боолтыг нь тайлан царайг нь харахад яг энгийн мэт эдгэрсэн байлаа. Дахиж хүний нүүр харах чадалтай болсондоо тэрээр туйлын их баярлаж байсан бол мэс засалд орсон эмч нар шинэ төрлийн эмчилгээ нээж илрүүлсэндээ баярлацгааж байв. Валтер Йо 1919 оны 7-р сард дахин тэнгисийн цэрэгт элсэн үргэлжлүүлэн албаа хаасаар 1938 онд тэтгэвэртээ гарч амар жимэр амьдарсаар 1960 оны 12-р сард жам ёсоороо нас барсан юм.

Share288Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In