• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 27, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Ал Капонегийн нууц эрдэнэс

Ал Капонегийн нууц эрдэнэс

1

Алфонсо Габриел Капоне буюу даян дэлхийн хүн төрөлхтөн түүнийг Ал Капоне гэх нэрээр нь сайтар мэдэх билээ. 1899 оны 1-р сарын 17-ны өдөр Нью Йорк хотноо Итали эцэг эхтэй гэр бүлд төрсөн тэрээр хожим АНУ-ын бүх цаг үеийн хамгийн хүчирхэг гэмт хэрэгтэн болсон юм. Чикаго хотын зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгэмийг удирдаж долоон жилийн турш хотын даргаас ч илүү эрх мэдэлтэйгээр ноёрхож байлаа. Түүний гэмт хэргийн замнал маш эрт буюу 14 настай байхдаа сургуулийнхаа эмэгтэй багшийн нүүрэнд ухаан алдтал нь хүчтэй цохиж унагаасан түүхээс эхлэлтэй.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

Тэрээр сургуулиасаа гарч Италичуудын л байдаг нэгэн жижигхэн гэмт хэргийн бүлэглэлд элссэн байдаг. Улмаар 20 нас хүрэх үедээ төрсөн хотоо орхин Жонни Торрио гэх найзтайгаа хамт Чикагог зорин шинэ амьдрал эхлүүлэхээр шийдсэн юм. Тэд тухайн үедээ мөрийтэй тоглоом болон биеээ үнэлэлтийн бизнесийг гартаа бүрэн аваад байсан ч 1920 онд хуурай хууль батлагдах үеэр архины хууль бус бизнест хүч түрэн орсон түүхтэй. Энэ нь түүнд төсөөллөөс ч давсан их эд баялгийг авчирсан аж. Улмаар 1925 он гэхэд Ал Капоне Чикаго хотын бүхий л зохион байгуулалттай гэмт бүлэглэлийг өөрийн гартаа оруулсан байлаа. Харин түүний найз Жонни Торрио Итали уруугаа буцан орон нутгийн гэмт бүлэглэл байгуулан тэндээ амьдрах болжээ. Харин Ал Капоне улам бүр баяжин хотын хамгийн тансаг зэрэглэлийн зочид буудлуудад өөрийн оффис өрөөнүүдийг байгуулан тэндээ амьдрах болсон юм. Түүний гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдийн тоо хот даяар 600 хол давж түүний бизнесийг хэвлэлүүдээр 100 сая доллар хол давсан хөрөнгө эргэлддэг хэмээн цуурч байлаа. Гэвч үнэн хэрэг дээрээ өнөөгийн ханшаар түүний хөрөнгө нь 1.3 тэрбум доллар байсан аж. Тэрээр маш болгоомжтой бөгөөд ухаалаг нэгэн байсан тул бүхий л наймааг бэлэн мөнгөөр хийдэг байсан юм. АНУ-ын ТЕГ болон ХМТ Ал Капонег барихын тулд бүхий л аргаа хэрэглэсний эцэст ердөө татвараас зугтсан гэх хэрэг үүсгэн 1931 оны 6-р сарын 5-ны өдөр 11 жилийн хорих ял оноосон байдаг. Түүнийг АНУ-ын хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг хорьдог Алкатраз шорон уруу илгээсэн юм.

3

Удаан хугацаанд шоронд хоригдсоны эцэст түүний биеийн байдал эрс муудаж улмаар 1939 онд буюу хугацаанаас нь өмнө сулласан байдаг. Тэрээр шоронгоос гарсан даруйдаа Маяамид очин  энгийн амьдралаас амьдарсаар 1947 оны 1-р сарын 25-ны өдөр нас барсан юм. Түүний амьдралд юу тохиолдсоныг хүн бүхэн мэдэж байсан ч түүний хөрөнгө чухам хааш одсоныг хэн ч мэдэхгүй байлаа. Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр 1986 оны 4-р сарын 21-ны өдөр Лексингтон зочид буудалд олон жил нууцлан хадгалагдсан түүний нууц сейфийг илрүүлэн улмаар олон нийтийн өмнө буюу шууд нэвтрүүлгээр үүнийг нь бүх ард түмний өмнө нээхээр болсон юм. “Ал Капонегийн нууц сейф” нэртэй шоу эх орон даяар шууд дамжуулагдан 2 цагийн турш сэтгүүлч удаан хугацааны оршил ярьсны эцэст түүнийг нь нээж үзэхэд ердөө ганц шил ром дарснаас өөр юу ч байгаагүй гэдэг. Энэ шоу түүхэн дахь хамгийн амжилтгүй шоу болон хувирсан бөгөөд АНУ даяар 30 сая иргэд Ал Капонегийн нууц хөрөнгийг харахаар дэлгэцээ шимтэн хүлээж байсан аж. Өнөөг хүртэл Ал Капонегийн бүх хөрөнгө чухам хэний гарт орсон нь нууц хэвээр байгаа юм. Магадгүй гэр бүлийнхэн нь авсан байж болох, эсвэл АНУ-ын ТЕГ бүхнээс нууцаар түүний хөрөнгийг битүүмжилсэн байж ч болох.

Share316Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds