Атлант болон Номхон далайн дунд орших АНУ гэх их гүрний хамгийн анхны ерөнхийлөгч Жорж Вашингтон нь 1789 онд сонгогдон үүрэгт ажлаа авсан байдаг. Энэ цаг үеэс хойш өдгөө 229 жил өнгөрч 45 ерөнхийлөгчийн нүүрийг үзээд байна. Түүхэнд сонгогдсон бүхий л ерөнхийлөгчид өөр өөрсдийн хийсэн зүйлтэй бөгөөд алдаа оноо хоёрыг зэрэгцүүлэн явсаар өнөөдөр АНУ нь дэлхийн тэргүүлэгч эдийн засаг болон цэрэг армитай улс болсон байна. Тэгвэл би та бүхэнд бүх цаг үеийн хамгийн их хэл ам, дуулиан шуугианд өртсөн алдартай ерөнхийлөгчдийн талаар хүргэх гэж байгааг таалан соёрхоно уу.
1.Андрев Жонсон “АНУ-ыг сэргээн босгосон эр”
Тэрээр Абрахам Линколенийг буудуулж үхсэний дараа АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон үүрэгт ажлаа авсан байдаг. Шинээр ерөнхийлөгч болсон даруйдаа тарж бутарсан улсыг асар богино хугацаанд дахин нэгтгэх чухал үүрэг оноогдсон юм. Ардчилсан намаас сонгогдсон ерөнхийлөгч эх орныхоо төлөө бүхий л хүчээ зориулсан боловч түүний төлөвлөгөө өнгөт арьс боолчуудад тийм ч таатай байгаагүй юм. Өөрөөр хэлбэл тэрээр улс эх орноо хурдан нэгтгэхийн төлөө ажиллахад бүхий л анхаарлаа хандуулсан тул өнгөт арьстнуудын эрх ашгийг анхаарах цаг зав, төлөвлөгөө түүнд байгаагүй аж. Тухайн үед конгресст бүгд найрамдах нам олонх болж байсан тул өнгөт арьстнуудын эрх ашиг дээр томоохон тоглолт хийж нэр хүндийг нь унагахаар оролдож байсан гэдэг.
- Жэймс Бучанон “Иргэний дайныг өдөөгч эр”
АНУ-ын 15 дахь ерөнхийлөгч тэрээр эх оронд нь нүүрлээд буй аймшигт хямралуудыг үл тоон өөрийнхөөрөө зүтгэсээр байгаад иргэний дайн үүсэхэд хүргэсэн юм. Гэвч хагаралдааны дараа тэрээр эх орноо нэгтгэхийг бүхий л чадлаараа хүссэн боловч бүрэн эрхийн хугацаа нь дууссан аж. Түүний бүрэн эрх дууссаны дараагаар ардчилсан нам хоёр хуваагдаж АНУ ч мөн хоёр хуваагдан иргэний дайны хөлд нэрвэгдсэн түүхтэй.
- Жимми Картер “Засгийн газрыг бөөс болгосон эр”
Түүхэнд түүнийг бүх цаг үеийн хамгийн муу ерөнхийлөгчдийн жагсаалтад оруулсан байдаг. Учир нь түүний цаг үед төрийн албаны үйл ажиллагаа туйлын удааширч хүнд суртал хүртэл аймшигтай газар авсан юм. Бүр Иранд олзлогдсон цэргүүдийнхээ барьцааны асуудлыг ч бүрэн эрхийнхээ хугацаанд шийдэж чадаагүй юм. Гэвч уг асуудлыг түүний дараа сонгогдсон ерөнхийлөгч Роналд Реган бүрэн эрхийн эхний жилдээ л шийдсэн байдаг.
- Барак Обама “Исламын улсын эцэг”
Хүүхдийн халамжийн бодлого, эрүүл мэндийн даатгалын систем зэрэг маш олон шинэ хуулиудыг боловсруулсан юм. Гэвч Иракаас цэргээ гарган зориудаар Исламын улс бүлгэмийг хүчирхэгжүүлсэн гэж түүнийг ард түмэн нь шүүмжилдэг. Түүнийг засаг барьсны дараагаар АНУ-ын эдийн засаг эрс өссөн гэж шинжээчид үздэг боловч ард иргэд нь эсрэг байр суурьтай байдаг байна. Мөн Обама арьс өнгөний үзлийн эсрэг байр суурьтай байсан боловч шашны асуудал дээр исламын шашинтнуудыг ялгаварлах хандлага давамгайлж байлаа.
- Жорж Буш “газрын тосоор угжуулсан хүү”
Тэрээр ерөнхийлөгч болсон даруйдаа татварын бодлогыг өөрчлөн АНУ-ыг 1.3 тэрбум долларын өрөнд унагаасан юм. Түүнчлэн хүүхдийн эрүүл мэндийг бүрэн улсаас даадаг болсон тул тус орныг зорих цагаачдын тоо эрс нэмэгдсэн байдаг. 2000-2005 онд АНУ-д 8 сая гаруй цагаачид ирж суурьшсан бөгөөд тэдний тэн хагас нь хууль бусаар амьдарч байлаа. Түүнийг төр барих 8 жилийн хугацаанд АНУ-ын үйлдвэрүүд үүдээ хааж 6 сая ажлын байр үгүй болсон юм. Мөн эрх бариад удаагүй байхад нь АНУ-ын түүхэн дахь хамгийн аймшигт террорист халдлага болж Ойрх Дорнодын газрын тосны төлөөх хоёрдугаар их дайныг эхлүүлсэн нэгэн.
- Ричард Никсон “нэр сайтай эр хүн”
Үнэн хэрэгтээ АНУ-ын ард түмэн түүнд онц дүн тавьсан юм. Тэрээр хаалттай байсан коммунист Хятад улстай худалдааны гэрээ байгуулж АНУ-д хамгийн анх удаа байгаль орчин хамгаалах тусгай чиглэл бүхий байгууллага байгуулсан нэгэн. Түүнчлэн Вьетнамын дайныг дуусгахаар шаргуу ажиллаж бүхий л хүчээ зарцуулж байлаа. Гэвч түүний нэр холбогдсон цор ганц хэрэг нь “ватергейтын” гэх тагнуулын хэрэг байв. Энэ нь түүнийг тагнуулын ажиллагаанд нэр холбогдсон анхны ерөнхийлөгч болгосон юм.
- Жон Кеннеди “гадаад харилцааны суутан”
Учир нь тэрээр гадаад харилцаандаа үргэлж ялалт байгуулж байсан юм. Хүйтэн дайны үед ЗХУ-тай цөмийн дайн хийх болон Кубын пуужингийн заналхийлэл зэрэг бүхий л асуудлыг зөвхөн тэр л шийдэж чадсан байдаг. Мөн ЗХУ-тай сансрын уудмыг эзлэх албан бус уралдаан зарлаж 1969 онд саран дээр анхны Америк хүнийг хөл тавиулсан түүхтэй. Түүний цаг үед дэлхий маш эгзэгтэй байдалд байсан бөгөөд өнцөг булан бүрт дайн болж зарим газарт дайн үүсэх нөхцөл бүрдэж тэр бүхнийг энхийн замаар шийдэхээр хичээж байв. Магадгүй тийм ч учраас түүний амийг хөнөөсөн байж болох талтай. Кубийн удирдагч Фидель Кастро нэгэнт хэлэхдээ “Жон Кеннеди бол АНУ-ын ерөнхийлөгчдөөс цор ганцаараа хүн шиг хүн байсан юм.” хэмээн хэлсэн байдаг.