• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Зөвлөлтийн нисгэгч Индиан омгийн удирдагч болсон нь

Зөвлөлтийн нисгэгч Индиан омгийн удирдагч болсон нь

1

Эх орны дайны баатар, зөвлөлтийн нисгэгч Иван Даценкогийн түүх эхлээд сонсоход хүн үнэмшсээргүй, үлгэр домог шиг болов ч нөгөө талаар оньсого шиг таавраар дүүрэн. Байлдааны нэгэн нислэгээс эргэж ирээгүй түүнийг сураггүй алга болсон,  амь үрэгдсэн гэж албан ёсоор үзэж байсан ч олон жилийн дараа зөвлөлтийн төлөөлөгчид түүнтэй Канадад бүр индианчуудын омогт уулзсан гэдэг. Иван тэнд бүр Бадарсан гал нэртэй болоод тэр омгийнхоо удирдагч болсон байсан гэнэ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Эх орны дайн эхэлсэн өдрөөс тэрээр агаарт байлдаж Сталинградын тулалдаанд оролцож 1943 он гэхэд байлдааны 213 нислэг хийж 1943 оны есдүгээр сарын 18-ндл ЗХУ-ын баатар цолоор шагнуулсан байна. Улмаар нисэх эскадриль командлах болжээ. 1944 оны дөрөвдүгээр сарын 19-нд Львов-2 төмөр замын өртөөг бөмбөгдөх үеэр онгоц нь дайсны суманд өртөн амь үрэгдсэн гэдэг. ЗХУ-ын Батлан хамгаалах ардын комиссариатын 1944 оны  зургадугаар сарын 17-ны өдрийн 01957 тоот тушаалаар Иван Даценког Улаан армийн бие бүрэлдхүүнээс хасчээ.

2

Харин түүнийг Канадад индианчуудын омгийн ахлагч борлсон тухайд дараах таамаг байдаг. Иван Даценко шатаж байгаа онгоцтойгоо дайсны газар нутагт унаад зугтсаар өөрийнхөн дээрээ ирсэн. Харамсалтай нь СМЕРШ буюу “сөрөг тагнуулынхан” түүнийг баривчлан мөрдөж эхэлсэн гэнэ. Ингээд Даценко тэндээсээ зугтсаныг эрэн сурвалжилсан ч барьж чадаагүй гэсэн мэдээ ч  бий. Гэтэл эстрадын бүжигчин, ЗХУ-ын ардын жүжигчин  Махмуд Эсамбаев 1980-аад онд ийм түүх ярьсан байдаг.  Тэрээр 1967 онд  Канадад ЗХУ-ын соёлын өдрүүдийн үзэсгэлэнгийн үеэр концерт тоглоход дагестаны лизгин үндэстэн Эсамбаев “галын бүжиг” хэмээх бүчиг бүжсэн нь канадчуудад таалагдаж иймэрхүү  бүжиг хийдэг индиан омогт түүнийг зочлуулсан байна.

Гэтэл омгийн удирдагч Бадарсан гал гэгч нь  орос, украин хэлээр орчуулагчгүй ярьж Эсамбаевыг өөрийн урцандаа урьжээ. Тэрээр урцандаа орос, украин дуу дуулж, нандин нууцаа дэлгэн ярьсан гэнэ. Тэр өөрийгөө өнөөх нисгэгч Иван Даценко  гээд өөрийн төрсөн нутаг, украинаа төрсөн тосгон Чернечий Ярыгаа дурсан ярьжээ. Энэ бүхнийг Махмуд Эсамбаев хамгийн анх “Солветский экран” сэтгүүлд ярьсан бол хэдэн жилийн дараа “Труд” сонины сурвалжлагч өөртэй нь уулзаж энэ тухай асуухад дэлгэрэнгүй ярьсан байдаг. 2001-2003 онуудад оросын телевизийн “Жди меня”, /Намайг хүлээ” нэвтрүүлгээр энэ тухай яриа болж сураг тавьж байсан ч тодорхой мэдээлэл олж чадаагүй.  Эсамбаев далайн тэртээгээс  ийм сонин мэдээ, гэрэл зурагтай эргэж ирлээ. Чернечий яр тосгоныхон ч өөрийн нутгийн баатрынхаа талаар тодорхой зүйл олж мэдэх гэж нэг биш удаа хичээсэн ч хаалттай нийгэмд энэ нь амжилт олсонгүй.

3

Харин гэрэл зургийг харьцуулан судалсан шүүхийн шинжээч Сергей Никитин гэрэл зураг дээрх хоёр эр нэг хүн байна гэсэн дүгнэлт гаргажээ. Энд мэдээж нүүрний гол шугам, хамар, эрүү, ам, шанаа зэрэг нь нэг хүнийх гэдгийг баталжээ. Олон жилийн хугацаанд Иван Даценкогийн төрөл төрөгсөд түүнийг “олох” гэж, үүнд нь ч “Намайг хүлээ” нэвтрүүлгийнхэн оролцож хичээсэн ч амжилт олоогүй байна. Энэ хугацаанд дуучин Махмуд Эсамбаев ч насан эцэс болж канадын Жон Маккомбер буюу омгийн ахлагч Бадарсан гал ч насан өөд болжээ. Харин сөрөг тагнуулынхнаас зугтааж амь гарсан ЗХУ-ын баатар нисгэгч хэрхэн Канадад очсон хийгээд яаж индиан омгийн ахлагч болсон зэрэг нь тайлагдашгүй нууц хэвээр  үлджээ.

4

Share295Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds