1863 онд Arizona мужид орших Sonoran гэх цөл газарт Johannes Henricus гэх алтны хайгуулч эр маш их хэмжээний алт олж илрүүлсэн байдаг. Тухайн үед АНУ даяар алтны эрэл хайгуул их болж байсан тул бусад газруудын адил хүмүүс олноороо цугларч алт олборлон амьдарч эхэлжээ. Харин Vulture хот нь бусад хотуудтай харьцуулахад АНУ-ын алтны хамгийн их нөөцийг олборлож байлаа. Тухайн үед буюу 1870 он гэхэд хот хэдийнээ 5000 оршин суугчтай болчихсон байв.
Харин уг хот нь газрын зураг дээр албан ёсоор 1880 онд тэмдэглэгдсэн бөгөөд хотыг үүсэн байгуулагч нь Johannes Henricus гэж явдаг байна. Харин дэлхийн хоёрдугаар дайны үед буюу 1942 онд уг хотын гол оршин тогтнолын эх сурвалж болох алтны уурхайг засгийн газрын тогтоолоор хаасан юм. Хүмүүс удаан хугацааны турш алтны уурхайг эргэн нээгдэнэ гэж итгэж байсан боловч хэзээ ч нээгдсэнгүй. Оршин суугчид амьдралын эрхээр тус хотыг орхиж эхэллээ.
Johannes Henricus
Энэ явдлын дараа хотыг үндэслэн байгуулагч Johannes Henricus холбооны засгийн газрыг шүүхэд өгч нилээд хугацааны турш маргалдсан боловч тодорхойгүй шалтгаанаас болж ямар ч амжилт олж чадаагүй юм. Түүгээр барахгүй түүний уг хот, уг алтны уурхайнаас олсон 70 сая ам.долларыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн үзэж бүх хөрөнгийг нь улсын мэдэлд хүчээр хураасан байдаг. Иймд сэтгэл санаагаар унасан хөгшин эр юу ч үгүй болж хөдөө нутагт очин амьдралын сүүлчийн он жилүүдийг мал маллаж өнгөрөөж байгаад энэ бүхнийг тэсэлгүй амиа хоролсон түүхтэй.
Харин уурхай хаагдсаны дараа хотын хүн ам багасахтай зэрэгцэн хотод гэмт хэргүүд эрээ цээргүй гардаг болов. Хүмүүс нэгнийхээ мөнгийг дээрэмдэж, мөнгөний төлөө хүн хүнээ алж байсан нь уг жижигхэн хотод амьдрах бүр ч аюултай болж эхэлжээ. Үүгээр барахгүй хаагдсан уурхайд нууцаар алт ухах гэж орсон хүмүүс нуранганд даруулж амиа алдсан олон цуврал тохиолдлууд гарсан байна. Чухамдаа бол Johannes Henricus-ын үүсгэн байгуулсан хот нь гэмт хэрэг, золгүй үхлийн үүр уурхай болон хувирах нь тэр.
Уг хотод АНУ-ын өнцөг булан бүрээс сүүлчийн найдвараа тээн байгаа бүхнээ золиосолж ирсэн хүмүүс нилээдгүй байсныг жишээг уг мод гэрчилнэ. Тэд цаашид амьдрах ямар ч гарц, гаргалгаагүй болсон тул нэгэнт очих газар идэх хоол байхгүйгээс хойш уг модонд өөрсдийгөө дүүжлэн амиа хорлодог байжээ. Уг модонд нийт 67 хүн өөрсдийгөө дүүжлэн хороосон байдаг.
Харин өнөөдөр уг хотод нэг ч хүн амьдардаггүй бөгөөд зарим орон нутгийн жуулчид сонирхон түр саатдаг байна. Түүнчлэн уг хотод ирэн архи ууж мансуурч байсан залуучууд шөнө дунд цагдаад дуудлага өгсөн тохиолдол нэг удаа гарч байжээ. Цагдаа нарыг ирэхэд залуус бүгд сүнсээ зайлтал айсан байсан бөгөөд тэд чухам сүнс чөтгөрүүдийг харсан гэдэгт өөрсдөндөө маш их итгэлтэй байсан байна. Уг явдлын дараа ч азаа үзэж уг газарт хоног төөрүүлэх гэсэн хэд хэдэн сүнс сонирхогчид хэзээ ч эдгэхгүй сэтгэцийн эмгэгийг олж аван уг хотыг орхиж байсан түүхүүд их бий.