• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, August 16, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Эзнийхээ шарилыг 14 жил манасан нохой

Эзнийхээ шарилыг 14 жил манасан нохой

Энэ бүх үйл явдал тэртээх 1858 оны намрын нэгэн өдөр эхэлсэн түүхтэй. Их Британы хойд нутаг буюу Шотландын Эдинбург шилтгээнд амьдрах цагдаагийн ажил хийдэг Жон Грей нэгэн хөөрхөн гөлөгийг үрчилж аван түүнийг хайрлан халамжилж амьдрах болжээ. Цаг хугацаа ч өнгөрч гөлөг том болсоор бие биедээ ухаангүй дасан 3 жил өнгөрчээ. Нохойг Бобби гэж дуудах бөгөөд түүний эзэн нь цагдаа тул ихэвчлэн шөнийн манаанд гардаг байж. Яг л урьд урьд өдрүүдийн адил түүний эзэн орой болох үед ажилдаа явахаар нохойгоо илээд гарсан боловч хэзээ ч эргэж ирээгүй юм. Шөнийн манаанд гарч байхдаа гэмт хэргийг таслан зогсоохоор муу хүмүүстэй муудалцах үед түүний цээжинд хэн нэгэн нь хутга дүрэн амийг нь хөнөөсөн байв.

2

You might also like

Ганц сүхээр танк олзолсон эр

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан тул түүний гэр бүлийнхэн хийгээд байгууллагынхан нь нийлэн нэр хүндтэйгээр Грейфайрс хэмээх төрийн албан хаагчдын оршуулгын газарт оршуулжээ. Оршуулгын ёслол дээр мэдээж түүний дотно гэсэн бүхий л хүмүүс ирсний дотор 3 настай хайртай Бобби гэх нохой нь ч мөн ирсэн байна. Бүх үйл ажиллагаа дууссаны дараа Жон Грейн эхнэр нохойг авч явах гэсэн боловч тэрээр огт явалгүй эзнийхээ шарилын дэргэд үлдэж хоцорчээ. Бүтэн өдөржин нохойг авч явах гэж хичээсэн ч огт хөдлөөгүй тул түүнийг үлдээхээс өөр аргагүй болсон байна. Маргааш нь нохойгоо авахаар иртэл яг л нас барсан эзнийхээ хажууд ямар ч хөдөлгөөнгүй байсаар байжээ. Урьдын адил хамт харьсангүй. Түүний сэтгэлд байсан сайхан бүхэн эзэнтэйгээ хамт авсанд орсон мэт.

1

Цаг хугацаа эхэн үедээ сар сараар өнгөрсөөр улмаар жил жилээр одох нь тэр. Бобби нохой яг л өөрийн байсан байрандаа байсаар. Эдинбург хотын иргэд түүнийг нэгэнт бүгд мэдэх болж ард иргэд түүнийг зорин очиж хоол өгдөг болжээ. Уг нохойны тухай мэдээ язгууртан Виллиам Чамберс, лорд Провост зэрэг ноёдын сонорт хүрч тэд ч газар дээр нь очин нүдээрээ үзэж түүнийг эрхлүүлэн амттай хоол өгдөг болов. Тэрээр тасралтгүй 14 жилийн эзнийхээ шарилын дэргэд амьдарсаар 1872 оны 1-р сарын 14-ны өдөр жам ёсоороо хорвоог орхисон юм. Түүнийг хотын удирдлагаас эзнийх нь дэргэд Грейфайрс төрийн албан хаагчдын оршуулгын газарт оршуулсан байна.

Share292Tweet159

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In