Тэрээр банкинд итгэдэггүй талаараа ийн хэлж байв: “Засгийн газар банкныхны мөнгөнөөс хамааралтай үед нөхцөл байдалыг хяналтандаа авч чаддаггүй. Өгч буй нь авч буйгаасаа үргэлж хүчтэй байдаг. Мөнгөнд эх орон гэж үгүй, мөнгө хүүлэгчидэд эх оронч сэтгэлгээ үгүй, тэд гарал үүсэлгүй, тэдний туйлын зорилго бол ашиг олох.” – Наполеон Бонапарт, 1815 Байлдаж буй талууд хувийн эзэмшлийн нэг Төв банкнаас зээл авах нь хачирхмаар зүйл биш юм. Дайн шиг их өр үүсгэдэг зүйл гэж үгүй. Улс орон ялахын тулд эцсээ тултал зээл авдаг. Хэрвээ ялагдагч тал ялагдахгүйн тулд сүүлчийн дусал цусаа зарцуулсан бол ялагч тал ялахын тулд түүнээс ч илүүг зарцуулсан гэсэн үг. Илүү их мөнгө зээлж, илүү их мөнгө банкирууд олсон гэсэн үг. Хамгийн гайхалтай нь ялагч тал ялагдагч талын үлдээсэн өрийг төлж байхаар гэрээг хийдэг байв.
1803 онд Наполеон банкнаас зээл авахын оронд Миссиссиппи нутгийн баруун хэсгийг Нэгдсэн улсын гуравдагч ерөнхийлөгч Томас Жефферсонд 3 сая алтан доллараар заржээ. Уг гэрээг Луйзанагийн худалдан авалт гэдэг болжээ. 3 сая доллараар дансаа зузаалсан Наполеон маш түргэн арми бүрдүүлж Европын дийлэнхийг эзэлсэн юм. Наполеон очсон газар бүртээ Английн банкны санхүүжүүлсэн дайснуудтай тулгарч байлаа. Прусс, Австри сүүлд нь Орос улс түүнийг зогсоохоор өр тавьж банкныхны орлого нэмэгдсээр байв. 4 жилийн дараа Францын үндсэн арми Орост байх үед Натан Ротшилд Францыг Испанийн талаас дайрах төлөвлөгөө боловсруулж Францын хажуугаар нууцаар Испани руу алт оруулан Дюк-ын Веллингтоноор армыг удирдуулжээ. Веллингтоны өмнө зүгээс хийсэн дайралт болон бусад ялагдлууд нь Наполеоныг цөллөгт явахад хүргэсэн юм. Гэвч 1815 онд Италийн эрэг орчмын Элба арал дахь цөллөгнөөсөө оргож Парист эргэн ирэв.
Тэр жилийнхээ 3 сард Парисын Эүбард Банкнаас зээлсэн мөнгөөрөө армиа зэвсэглэв. 1815 оны зургаан сарын 18-нд Наполеоны удирдсан 74000 франц цэрэг Британы болон бусад Европын орнуудын 67000 цэргийн эсрэг Парисаас зүүн хойно 200 милийн газар тулалдахаар цугларсан байв. Ялагчыг урьдаас хэлэхэд хэцүү байлаа. Харин жинхэнэ ялагч болох Натан Ротшилд Британы хувьцааны зах зээл, бондын зах зээл, бүүр цаашлаад Английн Банкыг гартаа оруулах гарамгай төлөвлөгөөгөө боловсруулан Лондонд сууж байв. Мэдээлэл бол хүч гэдэгийг ойлгодог Натан өөрийн итгэлт агент болох Ротвортыг байлдааны талбарын орчимд байршуулсан байв. Тулалдаан дөнгөж дуусмагч Ротворт бушуухан Лондон руу буцаж мэдээг Ротшилд-д хүргэжээ. Харин Веллингтоны мэдээ зөөгч 24 цагийн дараа Лондонд ирж засгийн газарт мэдэгджээ. Наполеоны ялалт Британы санхүүгийн системыг сүйрүүлж мэдэх байлаа. Натан хөрөнгийн зах зээлд байрлалаа аван хүлээж байв. Энэ хүчирхэг хүн бол мэдээлэлгүйгээр хөдлөх хүн биш юм. Тэгээд маш их хэмжээний Британы бондыг зарж эхлэв. Үүнийг харсан бусад хүмүүс Наполеоныг ялсанаас гарцаагүй гэж бодон өөрсдийн бондыг зарж эхлэх нь тэр. Зах зээл ёроолдоо тултал унасан байлаа. Харин энэ үед Ротшилд хэдхэн цагийн өмнө хэд дахин үнэтэй байсан бондыг өчүүхэн төдий мөнгөөр нууцаар авч эхлэв. Ийм маягаар Натан Ротшилд Наполеон ба Веллингтоны цэргүүд бүх насаараа эзэлж олсон хөрөнгөнөөс ч илүү их хөрөнгийг ганцхан өдөрийн дотор олжээ.