• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Огт танихгүй хүнд өрөөсөн бөөрөө өгсөн эмэгтэй

Огт танихгүй хүнд өрөөсөн бөөрөө өгсөн эмэгтэй

1

Олон хүн шинэ он гарахад тэр жилдээ хийхийг хүсэж буй зүйлсээ бичиж өөртөө зорилго тавьдаг. Илүү сайн хүн болж, багахан ч гэсэн ахиц дэвшил гаргахын тулд шүү дээ. Харин 2018 оны эхэнд Жессика Моррис (Jessica Morris) гэх 30 настай эмэгтэй хэн нэгний амийг аврах болно гэж өөртөө амлажээ. Олон хүн зүгээр л хий хоосноор өөртөө амлаж, ихэнх нь мартдаг шүү дээ. Гэвч үүнийг Жессика жинхэнээсээ биелүүлсэн байна.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

АНУ-ын Калифорни мужид амьдардаг Жессика нэгэн өдөр нийгмийн сүлжээнд бөөрний дутагдлаар шаналж буй Дэвид Начэрэ (David Nachere)- гийн талаар уншсан байна. Дэвид хамгийн хүнд шатандаа орсон байсан тул яаралтай бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх хэрэгтэй байжээ. Тэрээр гурван сартай байхаасаа л уг өвчнөөр өвдөж 30 жил амьдрахдаа 27 удаа хагалгаанд орж байсан гэнэ. Жессика түүний талаар судлан уулзах санал тавьсан аж. Дэвид энэ талаар сонсоод анх чихэндээ ч итгээгүй гэнэ. Учир нь “Ийм залуухан үзэсгэлэнтэй бүсгүй юу боллоо гэж огт танихгүй хүнд бөөрөө өгөх вэ дээ?” хэмээн эргэлзэж байсан ажээ. Гэвч тэд анх уулзсан өдрөөсөө хоёр сарын дараа хагалгаанд оржээ.

3

“Хийнэ гэж хэлэхэд амархан. Харин яг хийдэг хүн ховор. Би Дэвидтэй уулзахдаа илэн далангүй байсан. Тэр намайг яг галзуу гэж бодсон байх. Дэвид үл итгэсэн байдалтай байсан ч мэдээж хэт эрт баярлахыг хүсээгүйг нь би ойлгож байсан. Эмнэлэгт түүний сайхан талыг би олж харсан. Тэр үнэхээр гайхалтай хүн. Түүнд тусалж чадсандаа маш их баяртай байна. Дэвид одоо надад яг л төрсөн ах шиг минь санагддаг болсон. Эсвэл ихрийн өрөөсөн шиг ч гэж хэлж болно. Одоо тэр манай гэр бүлийн гишүүн, харин би тэдний гэр бүлийн гишүүн болжээ. Хэн нэгний баатар болохоос илүү гайхамшигтай зүйл хаа ч байхгүй” хэмээн Жессика хэлсэн байна.

4

Share294Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds