• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа. Тэрээр магадгүй үхэхэд дэндүү залуу байна гэж үзжээ.

Толгойгоо тасдуулсан хэдий ч 18 сарын турш амьдарч чадсан цор ганц тахиа. Тэрээр магадгүй үхэхэд дэндүү залуу байна гэж үзжээ.

1

Тахиа хэдийгээр толгойгоо тасдуулавч нилээд хэдэн минут амьсгаа хураалгүй амьдарч чаддаг тухай хүмүүс мэднэ. Бүр зарим тахианууд толгойгүй боловч зүг бүрт гүйж байгаад газарт унах явдал ч бий.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Тэгвэл тахиа гэх уг амьтан нь толгойгүй боловч амьдрах бүрэн боломжтой байдаг. Учир нь түүний гол тархины байрлал нь толгойндоо бус гавлын яснаасаа доош 45 градусын налууд оршдог аж. Өөрөөр хэлбэл хүзүүнд нь тухайн амьтаны мэдрэлийн бүтэц, хариу үйлдэл үзүүлэх хэсэг, хөдөлгөөнийг удирдах хэсэг зэрэг нь байрладаг байна. Иймд ихэнхи тахиа тухайн мөчдөө үхдэг боловч зарим тохиолдолд толгойгоо тасдуулсан боловч хэсэг хугацаанд амьдарч байгаад үхдэг юм.  Гэсэн хэдий ч толгойгоо тасдуулаад хэсэг хугацаанд бус 1 жил 6 сарын турш амьдарсан цор ганц тахиа хүн төрөлхтний нэн шинэ түүхэнд бүртгэгдсэн байдаг.

2

Mike хэмээх толгойгүй тахиа

Уг түүх ингэж эхэлсэн юм. 1945 оны 9-р сарын 10-ны өдөр АНУ-ын Колорада мужид орших Lloyd Olsen гэх эр тахианы шөл хийхийн тулд өөрийн фермийн 5 сартай тахиагаа золионд гаргахаар шийджээ. Энэ явдлаас хойш уг тахианд Mike гэх нэр өгсөн бөгөөд хүмүүс түүнийг “гайхамшигт Mike” гэж дуудах нь ч бий.

Тухайн үед түүний эзэн толгойг нь тасдсан боловч Mike хэсэг сандран гүйж байгаад удалгүй яг л хэвийн мэт хариу үйлдэл үзүүлэн тайван алхаж эхэлжээ. Тэр үхэхээс татгалзсан хэрэг. Тахиа алах ажиллагаа нь амжилтгүй болсон фермер эр түүнийг тэр чигээр нь үлдээхээр шийдэж өөр хоол хийж идээд тайван нойрсожээ. Гэвч хамгийн хачирхалтай нь маргааш өглөө Mike үхээгүйгээр барахгүй бие нь муудсан шинж огт байхгүй байв. Иймд Olsen уг тахианд тохиолдсон гайхамшигийг зүгээр өнгөрүүлэхгүйгээр шийдэж түүнийг амьдруулахын тулд ус, сүү, буудайн жижиг хэлтэрхийнүүдээр хооллож эхлэв. Түүнийг хооллохдоо нүдний дусаагуураар шахаж дусаадаг байлаа.

Түүний эзэн толгойг нь тасдах үедээ венийн судсыг нь онолгүй цавчсан тул тэр цус алдаж үхээгүй аж. Үр дүнд нь нүдний хараа болон тархины бага зэрэг хэсгээ гээсэн боловч бусад зүйл нь гэмтээгүй байла. Харин хараагүй болсон тул хөдөлгөө нь бага зэрэг болхи болжээ.

Удалгүй уг тахианы тухай орон нутгийн сонин мэдээлэл нийтэлснээр Mike болон түүний эзэн Oslen нар од болж эхлэв. Нэгдсэн Улс даяар уг мэдээ тархаж тэдэнд АНУ-ын мужуудаар тахиагаа үзүүлэн аялах хүсэлт тавьжээ. Эзэн ч түүнийг нь дуртайяа зөвшөөрсөн байдаг. Тэд мужаас муж, хотоос хот дамжин маш их алдар нэрийг олж байлаа.

3

Хүмүүс түүний тахиаг үзэх гэж, түүгээр барахгүй хамт зургаа дарах гэж мөнгө төлдөг байсан бөгөөд Mike эзэндээ сар бүр 4,500 доллар олж өгдөг болов. Үүгээр барахгүй 10,000 доллараар тахиаг худалдаж авах санал ирж уг тахиа нь Time, Life сэтгүүлүүдийн хараанд ч өртсөн байдаг. Харамсалтай нь Mike 18 сарын турш тасралтгүй аялан тоглолт хийж яваад Arizona мужын Phoenix хотод түүний шоу өндөрлөсөн юм.

1947 оны 3-р сарын 17-ны өдөр Phoenix хотын аялан тоглолтын үеэр тэд жижиг буудалд буудаллаж байсан бөгөөд Mike дусаалгаар дусаасан эрдэнэшишийн үүрмэгэнд гахаж хоолой нь битүүрч амьсгалах араггүй болж үхсэн байдаг. Тухайн үед түүний эзэнд амийг нь аврах ямар нэгэн багаж хэрэгсэл байсангүй.

4

Fruita тосгонд орших Mike-ын дурсгалын баримал

Энэ явдлын дараа Olsen хэвлэлд Mike-ыг үхсэн хэмээн хэлэхгүй байхаар шийдэж түүнийг сэтгүүлчдэд зарсан хэмээн худал хэлсэн байдаг. Мөн өнөөдрийг хүртэл түүний дурсгалыг хүндэтгэж төрөлхи нутаг болох Colorado мужын Fruita тосгонд “толгойгүй тахиа” хэмээх олон нийтийн арга хэмжээ зохиогддог байна.

 

 

 

Share285Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds