20-р зууны эхэн үед соёл иргэншлийн төв болсон Грек хийгээд түүний хөрш Болгар улсуудын хооронд улс төр болон нийгмийн маш сөрөг харилцаа давамгайлж байлаа. Болгар дахь Грек иргэдийг эх орончид нь зодож танхайрдаг бол Грек дахь Болгарчуудыг ч мөн зодож дээрэмдэх үйлдэл газар авав. Иймд хоёр улсын хооронд худалдаа наймаа тэр чигтээ зогсож эдийн засгийн хувьд аль аль нь хүнд байдалд ороод байсан юм. Бүр хоёр улс хэзээ мөдгүй дайн хийж магадгүй байсан тул хил залгаа асар их цэргийн хүчийг бөөгнөрүүлэн бие биенийгээ сүрдүүлэн айлгадаг байлаа.
Эдгээр хоёр улсын ард түмнийг хооронд нь зодолдуулахын тулд өчүүхэн жижигхэн шалтгаан хэрэгтэй байдаг байсан нь хоёр улсыг дайтахад түлхэц болсон юм. 1925 оны 10-р сарын 22-ны өдөр Петрич гэх хилийн ойролцоох газар Грек цэрэг золбин нохой хөөж байгаад санамсаргүйгээр Болгарын хилийг давчхаж. Болгарын хилийн цэрэг үүнийг хараад цэргийг онилж, буудан хөнөөжээ. Харин үүний хариуд Грекийн арми ердөө маргааш нь Болгар руу дайрсан байдаг. Болгарчууд нэр төдий л эсэргүүцэл үзүүлсэн бөгөөд тухайн үеийн НҮБ-ын өмнөх үе болох “Лиги Наци”-гаас энэ үйлдлээ зогсоохыг шаардсанаар Грекийн арми дайралтаа зогсоосон юм.
Золбин нохой хөөснөөс үүдэлтэй дайн 10 хоногийн турш үргэлжилсэн бөгөөд олон улсын шахалтаар Грекчүүд дайны нөхөн төлбөр болгон 45 мянган паундыг тухайн үедээ өгч байжээ. Мөн уг дайнд нийт 52 хүн амь эрсэдэсний дийлэнх нь энгийн иргэд байсан юм. Харин дайн эхлэхэд гол шалтгаан болсон нохойд чухам юу тохиолдсон тухай хэн ч мэдэхгүй аж.