• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Вьетнамчуудын түшиц улс Израиль

Вьетнамчуудын түшиц улс Израиль

0

1975 оны 4-р сарын 30-ны өдөр 20 жил үргэлжилсэн Вьетнамын дайн дуусч АНУ ялагдал хүлээн их цэргээ татаж Вьетнам улс бүхэлдээ улаан өнгөнд будагдсан коммунист орон болох нь тэр. Улс төрийн шинэ үзэл баримтлал, шинэ дэглэмийг хүлээн зөвшөөрөөгүй Вьетнам иргэд коммунизмын айдсаас дөлөн 1978-1979 оны хооронд олон мянгаараа эх орноосоо дүрвэх болов. Ядуу Вьетнамын дүрвэгчдийг тухайн үед аль ч улс хүлээж авах хүсэлгүй байсан ч тэд амьдралын төлөө өөрсдөө усан завинд суун гадаад орныг зорих болжээ. Ерөнхийдөө дүрвэх хөдөлгөөн 1975-1995 оны хооронд үргэлжилсэн бөгөөд нийт 2 сая гаруй Вьетнамчууд эх нутгаа орхин явсан байдаг. Гэвч эдгээр хүмүүсээс ердөө 800,000 орчим нь л зорьсон газартаа амьд ирсэн гэх судалгаа бий. Маш олон дүрвэгчид аян замдаа далайн дээрэмчид, завины даац хэтрэлт хийгээд далайн шуурганд өртөн амиа алдацгаасан юм.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Vietnam War

Завинд суун шинэ амьдрал хайж буй хүмүүсийн ихэнх хэсэг нь Зүүн Өмнөд Азийн орнууд буюу Их Британы колони Хонг Конг, Индонез, Малайз, Филиппин, Сингапур, Тайланд зэрэг улсуудыг зорьж байлаа. Харин зүүн өмнөд азид ирж чадсан хүмүүс нь илүү хөгжил дэвшилтэй улсууд болох Австрали, Канад, Франц, Герман, Их Британи зэрэг улсууд уруу цагаачлах хүсэлтэй байв. 1977 оны 6-р сарын 10-ны өдөр 66 хүнтэй Вьетнамын завь Японы эргийг зорин явсан байна. Тэд ямар ч хоол хүнс болон цэвэр усгүй болж арга баран амь тэмцэхдээ зүүн Герман, Норвеги, Япон, Панама зэрэг улсуудын усан онгоцтой таарсан ч тэд туслахаас эрс татгалзан зүгээр л яваад өгчээ. Эцэст нь санамсаргүй байдлаар Израйлын ачааны хөлөг онгоцтой таарахад тэд завин дээр байсан бүхий л хүмүүсийг усан онгоцон дээр гарган хоол, дулаан хувцсаар хангасан байдаг.

MALAYSIA-REFUGEES-BOAT PEOPLE

Ер нь тухайн цагт дэлхий дээр Израиль улс цор ганцаар Вьетнамын дүрвэгчдэд хамгийн ээлтэй хандаж байсан нь үнэн юм. 1977-1979 оны хооронд нийт 360 орчим Вьетнамын дүрвэгчдийн завь Израйлчуудыг зорин ирсэн бөгөөд тэдгээрийг бүгдийг нь хүлээж аван амьдрах эрх эсвэл иргэншил олгож байлаа. Энэ бүхнийг тус улсын ерөнхий сайд Меначим Бегин-ы шууд удирдлагаар хийж байв. 2015 орнд Израиль улсад Вьетнамын элчин сайдын яам ашиглалтад орох үед дайны үеэр дүрвэн ирсэн 150-200 Вьетнамчууд одоог хүртэл тус улсад амьдарч байгаа гэсэн тоон мэдээ гарчээ. Учир нь тухайн үед Израильд ирсэн дүрвэгсдийн дийлэнх хэсэг нь АНУ болон Франц уруу цагаачилж амжсан байна.

Share293Tweet151

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds