• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Архинаас болж амиа алдсан суутнууд

Архинаас болж амиа алдсан суутнууд

1

Эдгар Аллан По

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1809 оны 1-р сарын 19-нд төрсөн. Дэлхийд алдартай яруу найрагч, зохиолч, шүүмжлэгч. Ядуу амьдарч байсан. 1829 оноос архинд орсон. Архи муу даадаг, амархан согтож, “онгод” нь ордог, үүний дараа удаан хугацаагаар хямралд автдаг байжээ. 1849 онд лекцийн шагналаа аваад ресторанд хэтрүүлэн ууж, гадаа унаж, дээрэмдүүлж, нүцгэлүүлснээс ханиад авсан. Тэр нь гүнзгийрч, 1849 оны 10-р сарын 7-д хоёр уушигны хатгалгаа, тархины бүрхүүлийн шархлаанаас нас баржээ.

2

Уильям Фолкнер

1897 оны 9-р сарын 25-нд төрсөн. Нэрт зохиолч, 1949 оны Нобелийн шагналтан. Залуугаасаа архинд гүн орсон. Архаг архичин. Виски уудаг, сайн даадаг тул өөрийгөө архаг архичин гэж үздэггүй, гэхдээ тогтмол өдөрт 0,5 л виски уудаг байв. 1962 онд хувийнхаа фермд согтуу эмнэг морь сургах гэж байгаад унаж, хавиргаа хугалж, тархиа хөдөлгөж, нуруугаа гэмтээжээ. 1962 оны 7-р сарын 6-нд  бэртлүүдээсээ болж цус харваж үхэв.

3

Фрэнсис Скотт Фицжералд

1896 оны 7-р сарын 21-нд төрсөн. Дэлхийд алдартай зохиолч. 1920 оноос баян хүн болсон. Мөн энэ оноос эхнэрийн хамт байнга коктейль, аперитив зэрэг холимог спиртийн ундаа уух болсон. Гэр бүлээрээ архидахын сонгомол жишээ. 1929 оноос хэд хоногоор согтуу явдаг архаг архичин болсон. Мөн энэ онд эхнэр нь архинд орсноос шизотой болж, сэтгэлээр унасан зохиолч улам ихээр (2-3 сар) архиддаг, асар зовж байж түр уухаа зогсоодог болжээ. 1940 оны 12-р сарын 21-нд ээлжит гүн архидалтаас гарах үед зүрхний нь клапан хаагдаж гэнэт нас нөхчив.

4

Эрнест Миллер Хэмингуэй

1899 оны 7-р сарын 21-нд төрсөн. Алдарт зохиолч, Нобелийн шагналыг 1954 онд хүртсэн. 1940 оноос үхтлээ тун баян хүн болжээ. 1925 оноос пиво, дарс, коктейль байнга хэрэглэх болжээ. Анчин, загасчин, тамирчин, ер нь хүчтэй хүн байв. Дэлхийн 1-р дайнд болон хожим далай тэнгисээр аялж явахдаа олсон шарх, бэртэл нь байнга өвддөг, түүнийгээ дарахын тулд архи байнга хэрэглэсээр сүүлдээ хэд хоногоор уух болжээ. 1956 оноос тархины склероз, бэлгийн сулрал, хагас сохор байдалд орсон ч уусаар байлаа. 1961 оны 7-р сарын 1-нд согтуу, гүн хямрал, гутралд автан ангийн буугаар өөрийгөө буудаж амиа хороожээ.

5

Жек Лондон

1876 оны 1-р сарын 12-нд төрсөн. Дэлхий даяар алдаршсан зохиолч. Залуудаа ядуу амьдарч байсан ч амьдралын эцэст хангалттай чинээлэг хүн болжээ. 1899 оноос эхлэн архинд орсон. Улаан буудай, арвайн маш хатуу виски уудаг, сайн  даадаг тул ихээр хэрэглэдэг. 1905 оноос архаг архичин болж, 1909 оноос  морфин хэрэглэдэг болсон. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, “Арвайн үр хочит Жон” зохиолоо бичсэн. 1916 оны 11-р сарын 22-ны өдөр маш их согтуу байхдаа мэдэлгүй их хэмжээний нойрны эм ууснаас нас барсан.

Share296Tweet163

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds