2004 оны тавдугаар сарын 21-ний өдөр Балбын иргэн Шерпа Пемба Дорже хэмээх залуу Эверестийн хамгийн дээд оройд 8 цаг 10 минут авирч, чадсан бөгөөд тус оргил уруу хамгийн богино хугацаанд авирсан дэлхийн анхны хүн болжээ. Үүнээс гурав хоногийн дараа буюу 24-ний өдөр Эверест рүү өмнөд хэсгээс нь дахин гарч байхдаа тэрээр хөлдөж үхсэн олон хүний цогцостой таарчээ. Тэнд нийт 10 гаруй хүмүүсийн осгосон цогцос байсан бөгөөд тухайн үед амьдралдаа анх удаа дэлхийн дээвэр дээр сүнстэй таарсан гэдгээ хэлсэн байна.
“Хэсэг авирсны дараа над руу хар сүүдэртэй сүнс ойртож байхыг би харсан. Над уруу гараа сунгаад идэх юм хүсэх шиг болсон. Миний бодлоор Гималайн ууланд авирч байгаад осолдож нас барсан хүмүүсийн сүнс байх. Олстой авирч байгаад хөл алдан унаж нас барсан хүмүүсийн цогцос одоо хэр нь олсноосоо дүүжлээстэй байдаг” гэж Пемба хэлсэн юм. Гималайн ууланд амьдардаг нутгийн иргэд ууланд осолдож нас барсан хүмүүсийн биеийг оршуулах хүртэл тэдний сүнс ууланд хоргодсоор байдаг гэж итгэдэг. Гэвч эдгээр хүмүүсийн цогцсыг доош нь буулгаж оршуулах ямар ч боломж байдаггүй гэнэ.
Энэ бүх аймшигтай зүйлсийг харсан Балба уулчин хэсэг хугацаанд хөдөлж чадахгүй, орилж ч чадахгүй балмагдан зогссон аж. Учир нь бусад хүмүүс түүнд садаа болно хэмээн үзээд цор ганцаараа түргэн авиралт хийж байсан байна. Гэвч тэрээр уулын орой дээр гарч чадсан бөгөөд бүтэн 24 цагийг зарцуулсан нь уг гэнэтийн саадтай холбоотойгоор тайлбарласан байдаг. Гэтэл зарим хүмүүс түүнийг хэтэрхий удсан тул уг түүхийг зохиож ярьсан хэмээн үздэг юм. Түүний ярьсан нь үнэн ч байлаа, худал ч байлаа ямартай ч жилээс жилд уг оргилд авирч байгаад эрстсэн хүмүүсийн тоо өссөөр байгаа нь үнэн.