• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Эрх чөлөөний эрэлд

Эрх чөлөөний эрэлд

1

Түүнийг Хэнри Браун гэх бөгөөд хожим Хэнри Бокс Браун хэмээн хүмүүс дуудах болжээ. 1815 онд боолчлолоороо хамгийн харгист тооцогдох Виржиниа мужид боолын гэр бүлд төрсөн бөгөөд 15 настайгаасаа эхлэн бүхий л төрлийн үйлдвэрүүдэд хүнд ажил хийж олсон бүх мөнгөө эзэндээ тушаадаг болсон байна. Хүүхэд ахуй наснаасаа ажлаас өөр юу ч хийж үзээгүй залуухан эр тун удалгүй өөрийн хайрт бүсгүй Нэнситэй учран хамтдаа гурван хүүхэдтэй болцгоосон юм. Гэвч түүний эзэн нь эхнэр болон хүүхдүүдийг нь өөр хүнд зарахаар шийдэж Хэнри Браун бүхий л сэтгэл зүрхнээсээ болиулахыг гуйсан боловч харгис эзэн нь өөрийнхөөрөө шийдсэн байдаг. Ийнхүү огт танихгүй хүнд өөр муж уруу эхнэр болон гурван хүүхдээ явуулан аймшигтай харуусал дунд ганцаараа хоцрох нь тэр. Энэ явдлын дараа тэрээр үлдсэн амьдралаа ийм арчаагүй хувь тавилангаар өнгөрүүлж чадахгүй гэдгээ мэдэн ямар нэгэн аргаар заавал эрх чөлөөтэй болох ёстой хэмээн бат шийдсэн байна.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

2

1849 оны эхээр Хэнри Браун орон нутгийн эрх чөлөөт өнгөт арьст эр болох гутал засварчин Жэймс Смитын тусламжийг аван хамтдаа оргох төлөвлөгөө боловсруулсан юм. Тухайн үед Пенсильван муж АНУ-д цор ганцаар боолчлолгүй муж байсан тул ямар нэгэн аргаар тийш очих хэрэгтэй байлаа. Иймд Жэймс Смит болон иргэний эрхийн хамгаалах хөдөлгөөний хэд хэдэн гишүүд нийлж Адамсын шуудангийн компанитай үгсэн тохиролцож том хэмжээтэй модон хайрцаг бэлтгэн Жэймс Смитын хөрөнгө дотор нь байгаа хэмээн бичиг наан АНУ-ын Пенсильван муж уруу илгээсэн байна. Хэнри Браун өөрийн эзэндээ баригдалгүй гэрээсээ оргон уг илгээмжид орж атиралдан сууж зугтах нь тэр. Тэрээр эрх чөлөөнийхөө төлөө 27 цагийг хагас атигар байдалтай өнгөрөөсөн бөгөөд энэ бүх хугацаанд илгээмж нэг галт тэрэгнээс нөгөө галт тэргэнд шилжих гэх мэтээр тогтмол хөдөлгөөнтэй явсаар байжээ.

3

Ийнхүү 1849 оны 3-р сарын 30-ны өдөр өөрийн хүсэн хүлээсэн Пенсильван мужид хүрэлцэн ирж эрх чөлөөтэй нэгэн болсон байна. Тэрээр өөрийнхөө намтар түүхийг хоёр ч удаа хэвлүүлсэн бөгөөд эхнийхийг нь эрх чөлөөтэй болсон даруйдаа буюу 1849 оны намар хэвлүүлж олны хүртээл болгосон бол дараагийнхыг нь 1851 онд Их Британид очсон даруйдаа хэвлүүлсэн юм. Тэнд тэрээр туйлын эрх чөлөөтэй амьдарч байсан бөгөөд иргэний эрхийн хөдөлгөөнд нэгдэн өнгөт арьстнуудын эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэдэг байлаа. Түүнчлэн илбэчин болж янз бүрийн гайхамшигт үзүүлбэр үзүүлэн олон нийтэд нэлээдгүй нэр хүндтэй болсон байдаг. Хожим АНУ-д эргэн ирж тэндээ өөрийн тэмцлийг үргэлжлүүлэн хийсээр 1899 онд насан эцэсэлжээ.

Share300Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds