• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Өнгөрсөн зууны Японы суут дээрэмчин

Өнгөрсөн зууны Японы суут дээрэмчин

Одоогоос 50 жилийн өмнө нам гүмхэн Токио хотын нэгэн дүүрэгт өнгөрсөн зууны хамгийн том гэмт хэрэг болсон юм. Ердөө Фүчү шорон байрлах талбайгаас замын эсрэг талд энэ хэрэг болсон бөгөөд тус хотын иргэд цөм энэ хачирхалтай үйл явдлын гэрч болцгоосон байна. Зарим хэсэг нь уг явдлыг Бонни болон Клайдын хийдэг зүйлтэй адилтгасан боловч 1968 оны 12-р сарын 10-ны уг үйл явдал өрнөлийн хувьд Америкийн гэмт хэрэгтэн хосуудын хийдгээс эрс өөр байсан аж. Тэр өглөө хуурамч цагдаагийн мотоцикл унасан этгээд замын харалдаа байрлах “Нихон” банкны урд зогсож байсан бэлэн мөнгө ачсан мөнгөний машиныг зогсоон шалгасан байна. Тус машинд нийт 300 сая иен байсан бөгөөд эдгээр мөнгөнүүд цөм Тошиба компаны удирдлагууд оны эцсээр өөрсдийн ажилчиддаа олгох гэж байсан бүх мөнгө байжээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Энэ бүх хэрэг анхнаасаа бүрэн хэмжээний жүжигчилсэн тоглолт байсан юм. Хуурамч цагдаа бүх зүйлийг урьдчилан бэлдэж төлөвлөгөөгөө боловсруулсан бөгөөд ганц ч үйл явдал зохиолоос зөрөх ёсгүй байлаа. Тэрээр машинд байсан хамгаалагчдыг машинаас нь гарган тэдэнд “уг машинд тэсрэх бөмбөг байж магадгүй” хэмээн хэлсэн байна. Удалгүй хуурамч цагдаа утаа гаргагч бөмбөгийг машин доогуур нууцаар шургуулан гэнэт л машинаас их хэмжээний утаа гарах нь тэр. Улмаар хуурамч цагдаа хамгаалагчдад хандан “өөрсдийн амиа авар, зугт” хэмээн орилсон байна. Уг явдлаас нэг их удалгүй динамит дэлбэрч хамгаалалтын албаныхан бүх хурдаараа машиныг орхин зугтацгаасан юм.

Гэвч жинхэнэ дэлбэрэлт хэзээ ч болоогүй юм. Хуурамч цагдаа машинд сууж уг машиныг аван бүх хурдаараа давхин зугтсан байдаг. Тэрээр одоогийн ханшаар 3 сая орчим америк доллар хулгайлсан юм. Тухайн үед машинаа орхин зугтсан дөрвөн хамгаалагчийг банкны удирдлага огт буруутгаагүй байна. Учир нь уг явдлаас 7 хоногийн өмнө банкны менежерт машиныг дэлбэлнэ хэмээх заналхийлсэн захиа ирсэн учир тэрээр хамгаалалтын албаны хүмүүстээ анхааруулж хэлсэн байжээ. Иймд тэд хуурамч цагдаад маш хялбархан итгэж бүх хурдаараа зугтсан хэрэг. Харин хулгайч эр мөнгөтэй машинтай зугтаж байгаад улмаар зэлүүд газар очиж мөнгийг өөр машинд тээвэрлэн хуучин машинаа орхин зугтсан юм. Мөрдөн шалгах ажиллагаа олно сарны турш үргэлжлэн 110,000 гаруй сэжигтний нэрс гарган нэмэлтээр асар олон мөрдөгчид хөлсөлж ажлын ачааллаас болж хоёр ч мөрдөгч амиа хорлож байсан юм. Түүнчлэн цагдаагийн буруу үйл ажиллагаанаас болж бас нэгэн 19 настай хүү өөрөө цианид уун амиа хорлосон байдаг. Учир нь цагдаа нар түүнийг сэжиглэсэн нь уг хүүгийн амьдралд тун хүндээр туссан хэрэг. Гэвч хүүд ямар ч нөхөн төлбөр олголгүй тэр чигт нь хаясан байдаг.

Улмаар 1969 оны 12-р сард Японы  гол сонинуудын нэг болох “Майничү Шимбан” сонинд албан ёсны хоёр дахь гол сэжигтнийг нийтэлсэн байна. Уг этгээд нь Япон дахь Канадын элчин сайдын яамны ажилтан байсан бөгөөд удаан хугацааны мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд түүнийг гэм буруугүйг тогтоон сулласан юм. Харин 1975 оны 11-р сарын 15-ны өдөр 3 дахь сэжигтнийг олж илрүүлсэн бөгөөд тэрээр 19 настай хүү байж таарсан байна. Түүнчлэн эхэнд цианид хэрэглэн амиа хорлодог хүүтэй найз байснаас гадна түүний эзэмшил газарт маш их хэмжээний мөнгө олдсон ч уг мөнгөө хэрхэн олсон талаар тайлбарлаж огт чадаагүй юм. Гэвч цагдаа нар хэчнээн хичээсэн боловч уг мөнгийг мөн 1968 оны дээрэмтэй холбож чадаагүй байна. Улмаар мөрдөгчид мухардалд орон уг гэмт хэрэгт яг хэдэн хүн холбоотой болохыг ч мэдэхээ байсан аж. Хамгийн сонирхолтой нь гурав дахь этгээд ор сураггүй алга болсон тул түүнийг цагдаагийнхан нууцаар шоронд хийсэн байх магадлалтай аж. Ийнхүү цаг хугацаа өнгөрсөөр 1988 онд Японы эрүүгийн хууль солигдон 1968 оны банкны дээрэмчин эр өөрийгөө олон нийтэд чөлөөтэй зарлаж болох бүх нөхцөл бүрджээ. Тэрээр хийсэн хэргийнхээ төлөө ямар ч шийтгэл авахгүй нөхцөл, хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. Гэвч тэрээр хэзээ ч олны өмнө ил гараагүй бөгөөд магадгүй үхэн үхтлээ өөрийнхөө нууцыг дотроо тээсээр авсандаа орсон биз ээ. Гэвч уг хэргийг хийсэн хүнийг албан бусаар гурав дахь сэжигтэн хэмээн олон нийт итгэдэг байна. Учир нь түүний сураггүй алга болсон явдал нь бүхний анхаарлыг татаж байгаа юм.

Share329Tweet154

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds