• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Монголын хууль гурав хоног гэхийн учир.

Монголын хууль гурав хоног гэхийн учир.

4f0cbfb6e1fcaf0583804b33241a66c6c15d9089

Бид бүгд л Монголын хууль гурав хоног гэх үгийг мэднэ. Гэхдээ уг үг нь өнөөгийн бидний хэрэглэдэг утгаас эрс ондоо утгаар нэгэн цагт ашиглагдаж байсан юм. Үгийн үүслийн хувьд Монголчуудын эзэнт гүрэн сэргэн мандаж хүчирхэгжиж, дэлхийн талыг захирч байхад энэ үг анх үүсэн бий болсон байдаг. Харин өнөөдөр дэндүү буруу утгаар ашиглагдаж байгаа нь харамсалтай.  Өнөөдөр хэн бүхний нүдэнд ойлгомжтой байгаа дүр зураг буюу Монголчууд бидний төрт ёс, засаг төр, захиргаа, хууль ямар ч хүчгүй, дорой, сулбагар болсоны шинж тэмдгийн илэрхийлэл нь дээрхи үг болжээ. Монгол Улсын Их хурлын гаргасан хууль, тогтоомж гуравхан хоног хэрэгжээд л замхрана. Энэ бол төр ямар хүчгүй байгаагийн том нотолгоо.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Их Монгол Улс нь 1206 онд байгуулагдаж хэдхэн жилийн дотор дэлхийн хамгийн хүчирхэг, том гүрэн болтлоо дэвжин хөгсөн түүхтэй. Тухайн үед Монгол Улсын газар нутгийн хэмжээ нь 30 сая км2 байсан бөгөөд энэ нь бараг “наран ургахаас наран жаргах” хүртэлх нутгийг эзэмшиж байсан гэж хэлж болно.  Мөн энэ том газар нутгийг Чингис хаан ердөө 25 жилийн дотор өөрийн болгосон нь Ромын эзэнт гүрэний 400 жилийн тэмцэлийн үр дүнд бий болгосон газар нутгаас хэд дахин том байгаа юм. Үүнийг нэг үгээр тайлбарлавал “гайхамшиг “ гэхээс өөр юу гэх билээ. Харин хүн амын хувьд 1270 оны байдлаар “Их Монгол” Улс нь 100 сая гаруй хүн амтай байсан гэх бөгөөд энэ нь тухайн цаг үедээ хуурай газрын нийт хүн төрөлхтний 4/1 нь Монголын эзэнт гүрний иргэн байсан гэдгийг харуулж байгаа юм..
Тэгвэл энэ их нутаг “наран жаргахаас наран ургах” хүртэл нутаг дэвсгэрийг харилцаа холбоо хөгжөөгүй, машин техникийн сураг ч байгаагүй тэр үед удирдан захирна гэдэг нь хичнээн адармаатай байсан бол. Харин энэ том асуудлыг Чингис хаан шийдэж чадсан нь Монголын хууль гурав хоног гэдэг үг бий болох үндэсийг нь тавижээ. Товчхон хэлэхэд Чингис хаан ач хүү Хубилайгаасаа түрүүлж өртөөг бий болгосон юм. Түүнээс өмнө дэлхийн аль ч улсад өртөө хөгжөөгүй байсан бөгөөд ойр зуурхан ашигладаг шуудан зөөгч элчүүд л байдаг байлаа.

Mongol-Empire-1279-660x330

Их Монгол Улсын Хууль цааз, зарлигийг Онон мөрний хаяанд “Их Хуралдай” хуралдаж Эзэн хаан эцсийн байдлаар баталдаг байв. Харин Онон мөрний бэлд гаргасан хууль, зарлиг нь наран ургахаас жаргах нутгийн бүх хот тосгод, тэнд амьдарч буй нэг зуун сая хүнд, гол цөөрөм ширхэг чулуу бүрт ердөө гуравхан хоногийн дотор хүрдэг байсан нь уг үг бий болох ганц шалтгаан байсан юм.
Онон мөрнөөс элчүүд дөврөн зүг найман зовхис тийш тарна. Нэг элч дунджаар 100 км зам туулсаны дараа өртөөн дээр очино. Өртөөнд түүнийг хүлээгээд агтаа бэлдсэн өөр нэгэн элч бэлэн байдалтай байж байна. Өмнөх элч зарлигийг өртөөний элчид өгөхөд өртөөний элч цааш дахин 100 км яваад дараагийн өртөөн дээр очиж цааш нь дахин дамжуулна. Энэ мэтчилэн 24 цагийн турш тасралтгүй зарлигийг дамжуулсаар гуравхан хоногийн дотор бүх эзэнт гүрэн даяар түгээдэг байжээ.

Тэгэхээр энэ үг нь чин үнэндээ бол төрийн хүчгүй, сул доройгийн илэрхийлэл биш харин эсэргээрээ бахархалын утга агуулгатай болж таарах юм. Энэ нь бидний өвөг дээдэс өнөөгийн харилцаа холбооний сестимийн суурийг тависан гэж хэлж болно. Тухайн үедээ хамгийн зохион байгуулалттайгаар боломж бололцоогоо ашиглаж хэрэгжүүлсэн харилцаа холбооний төгс сестим байж ээ.

Гэтэл өнөөдөр энэ үг нь мөн чанараа алдсаны гол буруутнуудыг би зарим нэг Монголын сэтгүүлчид гэж нэрлэмээр байна. Мэдээж олон хүчин зүйлүүд байгаа боловч ард түмэн хэвлэл мэдээллийг үздэг, итгэдэг. Харин хэвлэл мэдээллийн ажилтан ард түмэндээ үнэн зөвийг л мэдээлэх үүрэгтэй. Гэтэл угтаа бол ард түмэнд илтгэдэг, үнэнийг өгүүлдэг хүмүүс нь өөрсдөө үгнийхээ утга, мөн чанарыг нь таниагүйгээсээ болж өөрсдийнхөө мунхаглалыг нийт олонд халдааж байгаа нь харамсалтай. Аливаа зүйлийг ач холбогдол багатай, жижиг гэж бодох хэрэггүй.  Жижиг зүйлс л том зүйлийн эхлэл байдаг жамтай хойно.

Share374Tweet171

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds