• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Хүмүүс

Еврейчүүдийн сахиусан тэнгэр болсон нацист эр

Еврейчүүдийн сахиусан тэнгэр болсон нацист эр

Түүнийг Карл Плагге гэх бөгөөд дэлхийн нэгдүгээр дайнд тулалдаж яваад хожим Гитлер төрийн эрхэнд гарах үед шинээр эмхлэгдэн байгуулагдсан нацист Герман улсад үнэнч байх тангараг өргөсөн цэрэг хүн билээ. Тэрээр 1931 онд үндэсний нацист намд нэгдэн орсон боловч намын дотор өрнөх үндэстэн хоорондын мөргөлдөөн, арьс өнгөний үзэл гэх мэт маш олон зүйлстэй үргэлж санал зөрөлдсөөр ирсэн байдаг. Үргэлж олонхоосоо санал зөрдөг байсан тул түүнийг хэдий чадварлаг байсан ч намаас үргэлж нухчин дарж албан тушаал ахиулдаггүй байв.

You might also like

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Төмөр хааны хараал

Тэрээр Дармстадын техникийн их сургууль төгссөн нэгэн бөгөөд цахилгааны инженер мэргэжилтэй нэгэн байлаа. Гэсэн хэдий ч мэргэжлээсээ тэс хөндлөн буюу цэргийн албан хаагчдийн шалгалтын офицерын албан тушаалтай байв. 1941 оны хавар тэрээр албан ажлаар Германы төвийн бүс нутгуудад байрлах хорих ангиудаар ажиллах томилолт авах нь тэр. Карл Плагге тэнд очин өөрийн нүдэндээ ч итгэхэд бэрх аймшигтай зүйлсийг харсан байна. Хорих анги гэх нэртэй боловч хүмүүсийг үй олноор нь хоморголон устгах машин ажиллаж байгааг тухайн цагт л ойлгосон гэдэг. Ийнхүү Плагге өөрийн чадлаараа цөөхөн ч болов еврей хүмүүсийн амийг аврахаар эргэлт буцалтгүй шийдсэн аж.

Тэрээр шоронгийн еврей хоригдлуудыг сс-ын тусгай үүрэг бүхий цэргүүдийн бэлтгэлийг хангах үйлдвэрт ажиллуулахаар зуучилдаг байв. Тэнд очсон хоригдлууд харьцангүй эрх чөлөөтэй амьдрах бөгөөд ямартай ч үхэл хэмээх аюулаас бүрэн аврагддаг байлаа. Улмаар Плагге маш нууцаар орон нутгийн партизануудтай холбоо тогтоон ажилчдаасаа хэд хэдээр нь зугтаалган зугтсан хүмүүсийг амиа алдсан гэж даргадаа мэдүүлдэг байв. Яг энэ зарчмаар тэрээр 1942-19456 оны хооронд 1200 гаруй еврей хүмүүсийн амийг аварсан аж. Түүний амьдардаг байсан газарт нийт 70,000 еврей хүмүүс байснаас 40,000 орчим нь амиа алдсан байдаг. 1945 онд тэрээр улаан армийн цэргүүдэд олзлогдож шүүх хурлаар орж цаазын ял авсан боловч еврейчүүдэд тусалж байсан нь ил болсон тул түүнийг эх оронд нь буцаасан байна. Карл Плагге Германы Штутгарт хотод эрүүл энх аж төрөн амьдарсаар 1957 онд буюу 59 насандаа хорвоог орхижоо.

 

Share331Tweet169

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds