• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Дайн

Вьетнамын дайны мартагдсан баатар

Вьетнамын дайны мартагдсан баатар

Хаг Томпсон нь 1943 оны 4-р сарын 15-ны өдөр АНУ-д төрсөн бөгөөд АНУ-ын армийн ахмад 123-р нисэх хүчний ангийн гишүүн, түүнчлэн явган цэргийн 23-р ангид офицерын алба тус тус хашиж байлаа. 1968 оны 3-р сарын 16-ны өдөр болсон Май Лайгийн хядлагад тэрээр голлох үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан юм. Тэрээр АНУ-ын Техас болон Алабама мужуудад нисэхийн сургалтад сууж нисгэгч болж улмаар 1966 онд АНУ-ын армид элссэн байна. Үүнээс 1 жилийн дараа буюу 1967 онд түүнийг Вьетнам уруу хуваарилан тэнд чухам эр цэргийн гараагаа эхэлж дайны баатар болсон байдаг.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1968 оны 3-р сарын 16-ны өдөр Томпсон өөрийн нөхдийн хамт социалист Вьетнамын эзлэгдсэн тосгонуудаар тагнуулын ажиллагаа явуулах үүрэг авлаа. Тэдний нисдэг тэрэг өндрөөс тосгодыг хархад том малгайтай зэвсэггүй тариачин хүмүүс энд тэндгүй байгаа харагдав. Удалгүй тэд газардах үед харсан зүйлдээ ч итгэсэнгүй. Тэдний хараад байсан бүхэн зүгээр л амьгүй цогцоснууд байсан нь харамсалтай. Тэнд дөнгөж төрсөн нярай хүүхдүүдээс эхлэн хөгшин хүмүүс хүртэл хүйс ялгалгүйгээр хүйс тэмтрүүлсэн байв. Хамгийн аймшигтай нь тэд ямар ч зэвсэггүй энгийн иргэд байсан юм.

Тэд уг аймшигт хядлагыг харсан даруйдаа дараачийн тосгон уруу нисэж байтал олон тооны энгийн иргэд бүхий л чадлаараа зугтаж байгааг тэнгэрээс харав. Гэтэл тэдний ардаас социалист Вьетнамын цэргүүд хөөж ардаас нь буудан зарим нэгийг нь хөнөөсөөр урагшилж байв. Хаг Томпсон багийн гишүүдтэйгээ тохиролцож эдгээр иргэдийг аврахын тулд зугтаж буй иргэдийн ард нисдэг тэрэгтэйгээ газардан тэднийг социалист Вьетнамын армийн цэргүүдээс галаар халхлан өөрсдөө амьд бамбай болон тулалдсан байдаг. Уг аврах ажиллагааны үр дүнд тэдний багаас 4 цэрэг амиа алдсан бөгөөд Хаг Томпсон амьд үлдэж армиас сайн дураараа гарсан байна. Гэвч энэ бүх хүчирхийлэл, аллага түүнийг тайван суулгаж чадалгүй архинд гүн донтох эмгэгтэй болох нь тэр. Өөрийгөө энгийн амьдралаар амьдрахад бэлэн бус байгаагаа ойлгосон эр удалгүй дахин армид элсэж 1983 он хүртэл Вьетнамд байлдааны ажиллагаанд оролцож дайны дараа АНУ-ын иргэний нисэхийн компанид ажилд орж энгийн амьдралаар амьдарсан түүхтэй.

 

Share268Tweet152

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds