Уг бүсгүйг Русси Тэйлер гэх бөгөөд 1944 оны 5-р сарын 4-ны өдөр АНУ-д төржээ. Тэрээр улсынхаа урдаа барьдаг дуу оруулагч жүжигчин юм. 1980 онд хамгийн анх Private eyes хэмээх анимейшн төрлийн кинонд дуу оруулснаар түүний уг чиглэлийн урлагийн гараа эхэлсэн гэж хэлж болно. Тэрээр амьдралынхаа турш 70 гаруй хүүхэлдэйн кино, дэлгэцийн бүтээлүүдэд дуу оруулж байснаас та бидний сайн мэдэх покимон, скүүби-дүү, мики маус гэх мэт дэлгэцийн бүтээлүүдийг нэрлэж болно. Гэвч түүний хамгийн дуртай дүр нь Минни маус байсан юм. Учир нь тухайн үед л тэрээр өөрийнхөө жинхэнэ хайрыг олжээ. Түүний жинхэнэ хайр нь микки маус киноны Миккигирйн дүрд дуу оруулсан Вэйн Аллвин байсан юм. Ийнхүү Микки болон Минни хулганууд амьдрал дээр хайр сэтгэлийн холбоотой болсон түүхтэй.
Харин түүний нөхөр Вэйн Аллвин 1966 оноос эхлэн Холливуудын студид ажилд орон улмаар хүсэл мөрөөдлийнхөө дагуу дуу оруулагч болсон байдаг. Тэрээр хамгийн анх 1977 онд Микки хулганы дүрд дуу оруулж түүний хоолой үзэгчдэд туйлын таалагдсан тул Доналд нугас, Гүүфи зэрэг дүрүүдэд тун амжилттай дуу оруулалт хийсэн байна. 1988 онд Мики Маус киноны 3 дахь үед дуу оруулалт хийх урилга түүнд ирсэн нь түүний амьдралыг өөрчилсөн гэж хэлж болно. Тэрээр 1977 оноос хойш дахин Микки хулганы дууг бүтээхийг хүсч байсан ч Холливуудын дотоод зөрчилдөөн, арын хаалга зэрэг асуудлуудаас болоод түүнд боломж огт олдохгүй л байсан юм.
Мэдээж 1988 оны Микки маусын дүр түүний урлагийн амьдралын хүсэл мөрөөдлийг биелүүлээд зогсолгүй хувийн амьдралд ч том тэсрэлт хийсэн байдаг. Тэнд өөрийн ирээдүйн эхнэр Русси Тэйлертэй танилцаж бие биедээ сэтгэлтэй болцгоосон юм. Холливуудаас маш олон одууд нэг гэр бүл болдог боловч дуу оруулагч одууд, тэр дундаа хосуудын дүрүүд хоорондоо гэр бүл болох нь цөөхөн юм. Тухайн цаг үед хосууд хоёул өмнөх амьдралаасаа салцгаасан байсан тул тэдэнд асуудал байсангүй. Ийнхүү зүрх сэтгэлээрээ холбогдон хамтдаа дуу оруулалтаа хийн улмаар нэг гэр бүл болон 2009 онд Вэйн Алвиныг нас бартал тэд аз жаргалтай амьдарцгаасан юм. Тэд хамгийн сүүлд 2008 онд гарсан Микки маус хүүхэлдэйн киноны дуу оруулалтыг хамтдаа хийцгээсэн байдаг.