Хаант Орос улс нь Сибирийн ханлигийг эзэлсэний дараа дорно зүг дэх татаар болон бусад нүүдэлчид нь харьцангуй цөөн тархай бутархай бөгөөд галт зэвсэггүй байсан учир харьцангуй хүч сул энэ байдлыг нь ашиглан өөрийн газар нутгаа тэлж өргөжүүлэх түрэмгий бодлогыг нэн шуурхай хэрэгжүүлж эхэлсэн байна. Орос нь нүүдэлчдийн хил хязгаарт казак цэргийн отрядуудыг бэхлэлт барин суурьшуулж түшиц газрууд байгуулж, улмаар тэрхүү түшиц газраа ашиглан цааш нүүдэлчдийн нутагт цөмрөн овог аймгуудыг хүчээр тулган Оросын хааны харъяат болгохоор албадан тулгаж, цэрэг зэвсгийн хүчээр далайлган гүйцэлдүүлж байсан байна. Ингэсээр байгаль орчим болон зэргэлдээх нутгуудад хүрч Түшээт хан болон бусад Халхын хангуудын эзэмшилд суурин бэхлэлтүүдийг байгуулан нутгийн иргэдийг хүчээр харъяатаа болгон эзэлж эхэлжээ. Энэ үед Түшээт ханы харъяат байсан байгаль орчмын монголчуудын орост дагаж орсоныг нь буриад гэж оросууд нэрлэсэн. Энэ үед оросуудын байгуулсан олон тооны түшиц бэхлэлтүүдийн нэг нь Сэлэнгэ мөрний эрэг дээрх1665 онд байгуулсан Сэлэнгийн суурин байжээ. Сэлэнгийн суурин бэхлэлт нь зарлигийн гетман Д. И. Многогрешный тэргүүтэй цахиур буугаар зэвсэглэсэн 294 казак цэрэг, 6 төөнүүр их буутай гарнизонтой байсан байна. Оросын түрэмгий байдалд дургүйцсэн Түшээт хан Чахундорж 1688 онд Сэлэнгийн сууринг 5000 морин цэргийн хүчээр бүслэн оросуудыг нутаг буцах шаардлага тавьсан байна.
Гэвч гетман Многогрешный шаардлагыг хүлээн авалгүй суурин бэхлэн суужээ. Монголчууд бэхлэлтийг дайран довтолсон боловч галт зэвсэгтэй оросууд галт зэвсгийн хүчээр няцааж чадсан бөгөөд урт хугацааны бүслэлтийн үед хүнс хоол болон ар талын хангамж муу, хүйтний улирал эхэлсэн тул бүслэлтээ буулган ухарсан байна. Мөн түүнчилэн Үдийн сууринг бүсэлж байсан монголын Түшээт ханы цэргийг хори буриадууд гэнэт довтолсон байна. Энэ бүслэлтийн үед оросын элчин сайд Ф. А. Головин бэхлэлтэнд байсан байна.
Үр дагавар
Оросуудын байгуулсан бэхлэлтүүдийг бүслэн устгаж чадаагүйгээс оросын шахалтыг цаашид зогсоох боломж муудсан байна. Мөн түүнчилэн буриадын табангуд овог орoсуудтай найрамдлын гэрээг 1689 оны 3 сарын 12-д байгуулсанаар Байгаль нуур орчмын нутаг Оросын хаант улсын мэдэлд оржээ. 1620-иод оны үес оросууд баруун буриадуудын нутгийн зах Зүлгэ, Ангар мөрөнд тулж иржээ. Энэ үед буриадууд олон овогт хуваагдсан, маш тархай бутархай амьдардаг байв. Монголд өөр хоорондын тэмцэл хүчтэй явагдаж байсан тул буриадууд зөвхөн өөрсдийн хүчээр оросуудын эсрэг тэмцэх шаардлагатай болжээ. Оросууд гал зэвсэг ашиглан, бэхлэлт барьж бэхжин, буриадуудын эхнэр, хүүхдийг хядах, олзлон аваачих зэргээр алхам алхамаар урагшилсаар Байгаль нуурын хоёр талаар буриад монголчуудын нутагт гүн орсон аж. Буриадын зарим овгууд хүчинд автан тэдний эрхшээлд орж, алба төлж эхэлсэн бол зарим нь Монгол нутаг руу зугтах болжээ. Гэвч тухайн үед Монгол нутагт үймээн самуун ихтэй байсан тул тэдгээр нүүдэлчид эргэж нүүх болсон байна. Зүлгэ мөрнийг өгсөж ирсэн оросууд Верхоленск бэхлэлтийг барьжээ. Тэдэнд Онгой сэсэн, Ойлонго бөө тэргүүтэй абзай овгийнхон эеийг хичээн анх оросуудад алба барих болжээ. Харин эхиридийн шоно овгийнхон оросуудын эсрэг эрс тэмцэж эхэлсэн болно. 1628 онд Петр Бекетовын хасаг цэргүүд Ангар мөрнийг өгсөн ирж бэхлэлт барин, Ока голын буриадуудаас алба авч эхэлжээ.
1631 онд буриадууд Братскийн бэхлэлтийг довтолж шатаасан байна. 1641 оны 04-р сарын 30-нд буриадуудын тэмцлийн томоохон удирдагч эхиридийн буур аймгийн тэргүүн Шэбшэй баатар тулалдаанд амь үрэгдсэнээр оросууд давамгайлж эхэлжээ. 1640 онд Максим Перфильев Витим голоор дамжин Байгалийн зүүн талд гарчээ. 1645 онд Василий Колесников тэргүүтэй орос хасаг цэрэг Байгаль нуурыг гатлан Сэлэнгэ мөрний адагт гарч ирсэн боловч бэхжиж чадалгүй буцсан байна. 1646 онд дахин оролдлого хийж, Дээд Ангарын адагт бэхлэлт барьжээ. 1645 онд 2000 гаруй буриадууд Зүлгэ мөрний эрэгт баригдсан Верхоленскийн бэхлэлтийг гурван удаа довтолжээ. 1647 онд Енисейскээс илгээгдсэн Похабов тэргүүтэй цэргүүд Байгалийг гатлан ирж Үд, Сэлэнгэ мөрний хавиар ирэн буриадуудтай тулалдсан хэдий ч эрхшээлдээ оруулж чадалгүй 70 гаруй эхнэр, хүүхдийг олзлон авчээ. Буцах замдаа Байгалийн өмнө этгээдэд Култукийн бэхлэлтийг барьжээ.
1648 онд Похабовт туслуулахаар Иван Галкин тэргүүтэй 60 цэрэг илгээжээ. Иван Галкин Баргажин адагт бэхлэлт барин Баргажин, Сэлэнгэ, Хёлго голоорх буриадуудыг довтолж эхэлжээ. [color=#BF0000][b]1654 онд Братскийн бэхлэлтээс урагш Балаганы бэхлэлтийг барив.[/color[/b]] 1658, 1696 онуудад мөн оросуудын эсрэг бослого гарсан хэдий ч төдийлөн амжилт олсонгүй. 1661 онд Иркут голын эрэгт оросууд бэхлэлт цайз барьж эхэлсэн бөгөөд энэ нь 1686 онд Эрхүү хот болон өргөжжээ. 1665 онд Нэршүү болон Сэлэнгийн, 1666 онд Үдийн бэхлэлтүүдийг барьжээ. 1675 онд Сэлэнгийн бэхлэлтэд 30 гаруй хашаа байшин, 200 гаруй оросууд оршин суух болж. Энэхүү бэхлэлтээс гурав хоногийн газарт Түшээт ханы чулуун өргөө байжээ.
Ийнхүү Халхын хойд хязгаарыг оросууд эзэлж дууссан энэ үед л Халхын хан нар оросуудын эсрэг тэмцэх оролдлого хийж эхэлжээ. Хойд халхын томоохон овог болох табангууд нартай тулснаар оросууд хүчиндээ эрдэх нь багассан байна.. 1682 оноос табангууд нар Сэлэнгэ, Үдийн бэхлэлтийн орчим ирж малыг туун одох, оросуудыг зодох зэргээр авирлах болсон тухай Иван Власов хэмээгч бичжээ. 1684 онд Сэлэнгийн бэхлэлтэд Очирой ханы элч ирж, өөрсдийн албат буриад нарыг чөлөөлөхийг оросуудаас шаарджээ. 1685 онд Сэлэнгийн бэхлэлтийг бүслэн хаасан байна. 1687 онд Очирой ханы цэрэг Сэлэнгийн бэхлэлтийг бүсэлсэн хэдий ч ялагдал хүлээжээ. Энэ үед Манж Чин улстай хилийн хэлэлцээр хийхээр 2000 цэрэгтэй явж байсан Федор Головин энэ тэмцэлд хүч хавсран табангуудын тайш Сэрэн-Сэкулайг бут цохижээ. Мөн бусад Монголын тайш нарыг Сэлэнгэ, Үд, Ильины замд тулалдаж ялжээ. 1688 онд Хёлго гол дээр табангуудын цэргийг Головин ялж табангуудын тайш зургаан зайсан, 30 шүүлэнгэ, 1200 гаруй өрх айлын хамт Оросод дагаар оржээ. 1689 онд удаа дараа ялагдал хүлээсэн табангуудын тайш нар Оросын харьяат болох гэрээ хийж, алба төлөх болжээ. Гэвч табангууд нар Оросын дарлалаас зугтан Монгол нутгийн гүн рүү нүүж одсон боловч 1718-1722 онуудад эргэн иржээ. Энэ үед Халхын Түшээт хан Чахундорж санаачлан Манж чин улстай холбоолон Байдраг голын Хүрэн бэлчир гэдэг газар чуулган зохион байгуулсанд Манж Чин улсын эзэн хаан Энх-Амгалан өөрийн төлөөний хүн болох Арнай амбан сайдаа томилон ирүүлж Орос улсын эсрэг холбоо байгуулан зэвсэг ба хүнсээр дэмжсэнд Халхын Түшээт хан Чахундорж Байгал нуур тийш цөмрөн орсон Оросын цэргийн эсрэг цэрэглэн хөдөлжээ……………..
Чахундоржийг Орос улстай дайтах зуур Зүүнгарын Галдан бошгот ч зүгээр суусангүй Хөх нуурын Очирт хаантай эвдрэлцэн байсан асуудлаа цэргийн хүчээр шийдвэрлэсэн байв. Удалгүй Засагт хан нас барж хүүхдүүд нь хан ширээг булаацалдахад Шар мэтийн хүмүүсийг Галдан тэтгэж байв. Түшээт хан өөрийн хүргэн болох Лувсангомборавданг тэтгэн Засагт ханы орыг булаалдаж байжээ. Энэ хямрал дээд цэгтээ хүрч Түшээт хан түрүүлэн цэрэг хөдөлгөж алтайг давсанд Манжийн хаан их дайныг түрүүлэн өдөөлөө хэмээн буруутгаж цэргээ шилжүүлэхийг зогсоо, чуулган хийж эвээр зохицуулна хэмээжээ. Түшээт хан чуулган хийхийг хүлээх зуур Галдан цэрэглэн Алтайн өврөөр тойрч Хархоринг эзлэн авсан байна. Энэ үед Занабазар буруулан зугтааж Сөнөдийн нутагт очижээ.Түшээт хан Галдантай бага хүчээр тулах төдий байлдаад Занабазарын араас Сөнөдөд нэхэн иржээ. Энэ хугацаанд Галдан Халхын нутгийг эрхшээж байсан болно. Мөн энэ мөчид Оросын цэрэг Байгал нуурын орчмын газарт цэргийн их хүчээр цөмрөн орж иржээ. Манж чин улс Зүүнгарын Галданг арилгаж халхын нутгийг эргүүлэн авч өгнө хэмээн Түшээт хан болон бусад ноёдод амлан байсан юм.
Манж чин улс: Зүүнгарын Галдан Орос улстай холбоотон болвол дийлэхэд нэн бэрх болно гээд, Нэрчү хэмээх газар Орос улстай хэлэлцээр хийжээ. Тус хэлэлцээрийн явцад: Танай Орос улс Зүүнгарын Галданд тусалвал бид Халхтай холбоолон урьдын адил дайлан Уралыг давуулан үлдэн хөөх болно гэсэнд Орос улс ихээр болгоомжлон хүлээн авсан гэдэг. Мөн Манж чин улс: танай Орос улс нь Галданд туслахгүй хэмээвээс наад эзлэн авсан Байгал нуурын орчмын газраа авч болно гэжээ. Орос улс энэ байдлыг хүлээн авч Галданд туслаагүй ба Байгал нуур орчмын газрыг ингэж авсан түүхтэй билээ. Ингэж Манж чин гүрэн нь Халхаар Байгаль нуурыг Оростой арилжмагцаа хэрэг нь дууссан гэж үзээд түшээт хан Чахундоржийг хор өгч тонилгосон байна..
1689 оны 08-р сарын 25-нд Нэршүүд Федор Головин Манжийн элчтэй уулзан Эргүнэ мөрнөөс зүүн тийшх нутгийн хилийг тогтжээ.Харин 1727 оны 08-р сарын 20-нд Хиагт хотоос холгүй Буур голын эрэг дээр Оросын талаас Савва Рагузинский, Манжийн талаас Халхын эфү Цэрэн нар уулзаж Буурын гэрээ гэгчийг байгуулжээ. Энэ гэрээгээр Хиагтаас баруун тийш Енисей мөрний эх хүртэл, зүүн тийш Нэршүүгийн гэрээгээр тогтсон хил хүртэлх нутгийн хилийг тогтжээ. Энэ гэрээгээр байгаль хавийн газар бүрмөсөн Орост очсон байна..
Дүгнэлт
Халхын талаар Орос , Манж чин гүрэний баримталж байсан геополитик нь тодорхой…Галдангаас болоод Байгаль нуурыг Орост алдчиж гэж бодож болохгүй. . Халх голын зүүн хойхно Амар мөрний ӨМНӨД эрэг дээр буюу Манжийн нутагт Оросууд Албазин гэдэг бэхлэлт босогсон төдийгүй Халхуудын харж байсан Монгол түмний Байгаль хавийн газрыг ч булаацан байсан байдаг..Тэгхээр Манж нар Оросуудыг хөөж яавуулхаар маш нухацтай бэлдээд өөрийн Вассаль нь болцон байсан Түшээт хан Чахундоржид зэр зэвсэг, мөнгө цаас, хүнс хоол зэргийн ихээхэн тусламж үзүүлэн нэгдсэн фронтоор нэгэн зэрэг Оросыг дайрхаар тохирсон байдаг…Энэ бол 1685 он…Тэгээд Манж нар ч Албазинийг газрын хөрстэй тэгшилж……..Харин Халхын феодалууд ялагдаж дутаасан байна——–..Уул нь Сэленгиск сууринд 1500хан Орос байсан байгаа юм.. Буцаагаад авхаа хүрвэл ч Манж эзнээсээ тусламж аваад байсан 10000 цэрэгтэй Чахундорж нь Галданг Халхад цэргэлсэн ч цэрэглээгүй ч ч авах л байсан……….Нээх 2 фронт үүсгээд байсан юм байхгүй……бас сүүлд Аугаа их Манж дайчин улс нь байхад тэдэнтэйгээ нийлээд буцаагаад авчиж болох л байсан……Манж нар Байгаль нуурыг Орост өгөөд өөрсдөө Халхыг авхаар тохирсон байдаг……..Түшээт Хан Чахундоржид болхоор Алдагдсан Байгаль нуурыг чинь Оросоос буцааж авч өгнө гэж Муриад Албатаа болгосон нь цагаан дээр хараар байгаа…..Тэгээд ашиглаж дуусаад муу Чахундоржийг нохой шиг л хор өгөөд алцан байдаг……..Тэгэхгүй бол нөгөө ам өчигийг нь сануулаад Байгаль нуурыг нэхнэ гээд л…………………Энэ нь Оросуудын эрх ашигтай тохирж байсан учираас……….Төв азын 2 том гүрэн Зүүнгар Манж чин гүрэн хоорондоо байлдаж Орост цаг хожиж Сибирьт бэхжих боломж гарсан……Үр дүн нь Халх, Ойрадууд Стратегийн маш том алдаа гаргаж Монголчууд нэгдэх сүүлчийн боломжоо алдсан юм….Халх нь Орос , Хятдад хуваагдаж Ойрад гагцаар ээлжээ хүлээж бүтэн жаран жил тэссэн билээ………Мөн Оростой Монголчуудын хэн нь эхэлж холбоо тогоосоны тухайд Халхын Алтан хан анх хэлэлцээр хийж худалдааны асуудал болон Халхын бусад ноёдыг ялангуяа Ойрадыг хамтран дайлья гэж санал тавьсан нь түүх болон үлджээ…………Галданг төрхөөс ч нилээд өмнин явдал юм шүү дээ……..Харин Оросууд нь Өмнөд Сибирээс Алс дорнод хүртэл аялаж тэлсний хувьд Халх ,Ойрад, Алтан Хан нарын Хүчний харьцааг зөв үнэлж хэнтэй нь ямар түвшинд харьцахаа тогтоосон байдаг….Тэгээд арай хүчтэй байсан Ойрадтай Алс дорнод орох замаа таслуулахгүйн тулд нарамдалт харьцааг эрхэмлэж, Халхыг болхоор жаахан дээрэлхэж , Алтан ханыг бол сүүлдээ тоохоо больсон байх жишээтэй…….Тэгээд Нерчинскийн гэрээгээр үндсэндээ Халхыг Манжтай хувааж аваад Галдан хаан сүйрч Зүүнгарын хаант улс Хүний нөөцийн хувьд хохироод байсныг далимдуулан Цэвээнравдан хааыг Орост дагаар орохыг ятагсан байдаг……Ийм хүнд үед Цэвээнравдан хаан том гүрнүүдтэй Геополиткийн маш зөв тоглолт явуулж шархаа нөхөж чадсанаар барахгүй илүү хүчтэй болсон байдаг. Иймд ..Галдангийн тухайд Байгаль нуур хавьд болсон үйл явдалд шууд нөлөө байагүй…….Учир нь үйл явдал болсон дарааллаар нь ярьвал 1————- Нэгэнт тогтоод хэдэн арван жил болцон байсан Оросын дарлалыг эсэргүүцсэн буриадын зарим овгуудын цэрэг оросын козакуудад ялагдсан 2————-Манжийн нутагт Оросууд цөмөрч бэхлэлт барьсан. 3—-Манж нь өөрийн вассаль Халхын хамт нэгэн зэрэг нэгдсэн фронтоор Орост цохилт өгсөн…..Манж ялж , Халхын феодалууд ялагдаж дутаасан…….4——————Түшээт хан Чахуундорж нь нутгаа чөлөөлөх үндсэн ажилаа хийж чадаагүй байж Засагт хан, Зүүнгар луу довтолж худ ураг барилдаж байсан Засагт хан Шарыг болон Галдан хааны дүү Доржжавыг харъят хэдэн мянган албатых нь хамт Алтан ургийн олон тайж нартай цуг Халх Ойрад ч гэж ялгалгүй хүйс тэмтэрсэн. 5—————Чахундоржийн энэ үйлдлийг түүний эзэн Манжийн хаан зэмлэн буруушааж ихэд донгодсон байдаг……..Үйл явдал болж өнгөрөөд тэр нь эзэн хаанд хүрч сонсогдоод ийн донгодсон захиа бүхий элч буцаж иртэл бас нилээд хугацаа орно. 6——————-Энэ бүх үйл явдал болж өнгөрсөн хойно Галдан хаан сая Халхад цэрэглэн орж ирсэн юм……7—————–Оросыг галданд туслах вий гэдгээс айсан Манж нь Байгаль нуураар Халхыг оростой арилжсан гэрээг Нерчинскт байгуулжээ……..Тиймээс Байгаль нуурыг “дахин” чөлөөлөх санаархал энэхүү гэрээгээр дуусгавар болсон юм..Өөрөөрхэлбэл Манж чин гүрэн Халхад энэ асуудлаар туслах нь бүү хэл ар хуларгаар нь арилжцан байж……..Иймээс байгаль хавийн нутаг Орост алдагдсанд Галдан шууд буруугүй….” Чөлөөлөх ажиллагааны эрчийг сулруулсан” гэдэг нь ч утга учиргүй болох нь эндээс харагдаж байна…….угаасаа Энэ газар эзлэгдээд олон 10 жил болцон байж…..Харин Манжийн тусламжтайгаар хийгдсэн чөлөөлөх ажиллагаа амжилтгүй болсон байна….Эдгээр үйл явдлууд 1685—1687 онуудад явагдсан нь бас л тоон утгаараа Галданг .халхад цөмрөхөөс өмнөх явдал..Мөн Энэ үйл явдлын үер буриадын зарим овгууд монголчуудынхаа эсрэг тулалдсаныг ч дурдах нь зүйтэй.