• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Домогт нисгэгч Амелиа Эрхартад чухам юу тохиолдов

Домогт нисгэгч Амелиа Эрхартад чухам юу тохиолдов

 

Атлантын далайг нисэх онгоцоор туулсан дэлхийн анхны эмэгтэй нисгэгч болсныхоо дараа Амелиа Эрхарт дэлхийг тойрохоор нисээд сураггүй алга болсон юм. 80 жилийн өмнө болсон энэ хэргээс хойш түүний үхлийн нууц тайлагдаагүй өнөөг хүрчээ. Тэгвэл саяхан History сувгийнхан АНУ-ын үндэсний архивын газраас олсон нэгэн гэрэл зураг дээр үндэслэн “Amelia Earhart: The Lost Evidence” нэртэй баримтат нэвтрүүлэг гаргаж, домогт нисгэгчийн үхлийн талаар шинэ таамаг дэвшүүлжээ. Маршаллын арлууд дээр авсан гэх энэхүү гэрэл зураг дээр далайн эргийн тавцан дээр сууж байгаа эмэгтэйг Эрхарт, ойролцоо зогсож байгаа эрэгтэйг түүний штурман Фрэд Нун гэж судлаачид тогтоосон байна.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Эрхарт дэлхийг тойрох нислэгээ 1937 оны долдугаар сард эхэлж байв. Онгоц нь ямар ч ул мөргүй алга болсны дараа 1939 онд Эрхарт, Нун нарыг нас барсан гэж зарласан юм. Харин энэхүү гэрэл зураг олдсоноор Эрхартын онгоц Номхон далайн дунд хэсэгт осолдсон гэх шинэ таамаг гарахад хүргэжээ. Мөн зураг дээр цаана нь Эрхартын осолдсон онгоцыг хөлөг онгоц чирч яваа дүрс үлдсэн байна.

Тухайн үед Маршаллын арлууд нь Японд эзлэгдээд байв. Тиймээс Эрхарт, Нун нарыг Япончуудад олзлогдсон гэж судлаачид дүгнэжээ. Мөн тэднийг хоригдож байхдаа амиа алдсан гэж үзсэн байна. Энэхүү мэдээллийн дараа Японы эрх баригчид Эрхарт хоригдож байсан тухай түүхэн баримт тэдэнд байхгүй гэж мэдэгджээ. History сувгийн гүйцэтгэх продюсер Гэри Тарпинян “Японы Кошу хөлөг тэднийг Сайпанд (Маршаллын арлууд) хүргэж, Япончуудын хорионд байхдаа амиа алдсан гэдэгт бид итгэлтэй байна” хэмээн ярьжээ.

Share282Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds