• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, March 24, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Сонирхолтой цуглуулга. Уг цуглуулганд Эйнштений тархинаас эхлэн Наполеоны бэлэг эрхтэн хүртэл хамаарна

Сонирхолтой цуглуулга. Уг цуглуулганд Эйнштений тархинаас эхлэн Наполеоны бэлэг эрхтэн хүртэл хамаарна

Che

Түүхэнд нөлөө бүхий үүрэг гүйцэтгэсэн алдартай хүмүүсийн биеийн хэсгүүдийг шинжлэх ухааны ололт амжилтын төлөө гэр бүлээс нь зөвшөөрөл аван хадгалдаг тохиолдолууд цөөнгүй бий.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

  1. Albert Einstein-ы тархи

20-р зууны нэрт эрдэмтэн Эйнштейн 1955 онд нас барсан билээ. Харин түүнийг үхсэнээс хэдхэн цагийн дараа тархийг нь үхүүлэхгүйн тулд биенээс нь салган хадгалсан байдаг. Учир нь тэрээр бидний мэдэх хамгийн өндөр тархины хөгжилтэй хүн бөгөөд энэ агуу хүний тархийг ямар ч утга учиргүй үрэн таран хийхийг хүсээгүй хэрэг.

2

Тархийг биенээс салгаж байгаа нь

Гэсэн хэдий ч хамгийн сонирхолтой нь түүний тархи ор сураггүй алга болсон байдаг. 22 жилийн турш Эйнштэний тархи сураггүй байж байгаад 1978 онд нэрт эрдэмтэн Thomas Harvey түүний тархийг зохих хүмүүст эргүүлэн өгсөн юм. Harvey нь Эйнштений тархийг судлахын тулд өөрийн бүхий л амьдралаа золиосолсон нэгэн байлаа. Өнөөдөр түүний тархи АНУ-ын Анагаахын Шинжлэх ухааны үндэсний музейд хагалагддаг байна.

 

  1. Өмнөд Америкын хувьсгалч Che Guevara-ын үс

Түүнийг 1967 онд Боливын армын цэргүүдэд алагдсаныг хүмүүс сайн мэднэ. Түүнийг алагдсаны дараа АНУ-ын тагнуулын ерөнхий газрынхан чадлынхаа хэрээр түүний биед ойртон үснээс нь багахан хэсгийг тасдаж авч чадсан байдаг.

3

Che Guevara

Харин түүний үсний дээжийг авах болсон шалтгаан нь амиа алдагч Che Guevara мөн эсэхийг тогтоохын тулд байжээ. Хариу нь эерэг гарсаны дараа АНУ-ын засгийн газар түүний үсийг хөрөг зураг болон хурууны хээтэй нь хамт дуудлага худалдаанд оруулж Bill Butler гэх Che Guevara-ын шүтэн бишрэгчид худалдсан байдаг.

  1. Буддагийн шүд

Буддизм нь манай гаригийн үндсэн гурван том шашины нэг бөгөөд тэрээр 6-р зууны үед Энэтхэгийн нэгэн хаант улсад угсаа залгамжлах ханхүү болон төржээ. Тэрээр маш гарамгай уран илтгэгч бөгөөд,эерэг энерги түгээгч байсан тул багагүй хугацаанд маш олон дагагчидтай болж өөрийн шашин номлолыг дорно дахинд тархаасан байдаг. Харин түүхэнд өгүүлснээр цогцосыг шатаахын өмнө шүдийг нь суглаж авч амжсан байдаг байна.
to04
Түүний шүд бол дэлхий дээрхи хамгийн өндөр хамгаалалтанд байдаг эд зүйлсийн нэгд зүй ёсоор багтдаг юм. Энэтхэгийн тусгаарь тогтнолын дайны үеэр шүд хэд хэдэн удаа ээлж дараалан олон хүмүүсийн гарт орсон ч эцэстээ Энэтхэгийн мэдэлд эргэн ирсэн байдаг.

 

  1. Benito Mussolini-ы тархи

Хүн төрөлхтний түүхэнд нэрээ мөнхөлж чадсан Италын дарангуйлагч, фашизмыг үндэслэгч Муссолини 1945 онд Италын коммунистуудын гарт амиа алдсан түүхтэй. Түүнийг үхсэний дараа тархийг нь биенээс салган Миланы Анагаахын Шинжлэх ухааны сургуульд хүргүүлсэн байдаг. АНУ-ын засгийн газар түүний тархины өчүүхэн хэсгийг авах хүсэлт илгээж байсан боловч Италичууд өгөөгүй юм.

5

Benito Mussolini

21-р зууны эхээр түүний тархины судалгаа дуусч ямар ч үнэ цэнэгүй болсон бөгөөд 2007 онд тархийг нь eBay сайтаар 22.000 доллараар арилжсан байдаг.

 

  1. Galileo Galilei-ын дунд хуруу

Түүнийг нэрт математикч болон одон оронч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Тэрээр хэд хэдэн чухал нээлтүүдийг 17-р зуунд хийж шинжлэх ухааныг шинэ түвшинд гаргасан юм. 1642 онд түүнийг нас барсаны дараа  Италын Флоренц хотод оршуулсан байдаг. Түүнийг оршуулсанаас 95 жилийн дараа буюу 1737 онд шарилыг нь өөр тийш нүүлгэсэн аж.

 

Харин түүний шарилыг зөөх үеэр шүд болон түүний гурван хуруу нь сураггүй алга болсон байдаг. Гэвч сонирхолтой нь түүний дунд хуруу олон зуунуудыг дамжин нэг хүнээс нөгөө хүний гарт дамжсаар эцэст нь Флоренц хотын шинжлэх ухааны музейд заларсан аж.

  1. Abraham Lincoln-ы гавлын хэсэг

АНУ-ын 16 дахь ерөнхийлөгч, хүний эрхийн төлөө тууштай тэмцэгч эр 1865 оны 4-р сарын 14-ны өдөр Ford театрт байхдаа буудуулж үхсэн байдаг.

11

Abraham Lincoln

Эмч нар түүний амийг аврахын тулд чадах бүхнээ хийсэн боловч түүний гавал нь задарсан байсан тул цус нь тогтолгүй амиа алдсан юм. Түүний гавлын цуурсан хэлтэрхийнүүдийг ерөнхийлөгчтэй хамт оршуулаагүй бөгөөд түүнийг буудан хороосон бууны сумтай хамт АНУ-ын Анагаахын шинжлэх ухааны үндэсний музейд хадгалагддаг байна.

 

7. Napoléon Bonaparte

1821 онд түүнийг нас барсаны дараа эмч түүний бэлэг эрхтэнийг биенээс нь салган авсан байдаг. Гэвч түүний эрхтэн маш олон жилийн турш ямар ч сураг чимээгүй байсан бөгөөд 1916 онд Лондонгийн үзэсглэнд гэнэт заларсан байна. Харин түүний эрхтэнийг 1970 онд АНУ-ын археологич John Kingsely гэх эр 3.000 доллараар худалдан авсан бөгөөд түүний бэлэг эрхтэн өнөөдөр АНУ-д байдаг юм.

6.Thomas Edison-ны сүүлчийн амьсгал

АНУ-ын технологийн салбарын суут ухаантан Thomas Jefferson-ы сүүлчийн амьсгал өдгөө хуруу шилэнд хадгалагдан Henry Ford-ын нэрэмжит музейд байдаг байна. Учир нь амьд ахуйдаа тэр хоёр маш сайн найзууд байсан бөгөөд Edison-ы сүүлийнх жилүүдэд Henry Ford Florida мужид түүний хөрш зэргэлдээ байшин худалдан авч хамтдаа цагийг өнгөрүүлдэг байв.

10

1947 онд Ford-ыг нас барах үед түүний гэрээс Edison-ы сүүлчийн амьгал гэсэн хаягтай хуруу шилийг олсон байна. Ford түүний сүүлчийн амьсгалыг Edison-ы хүү Charles-аас зөвшөөрөл авч хадгалсаныг сүүлд хүмүүс мэдсэн юм.

 

Share321Tweet161

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds