• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

10 жилийн турш ажлаа тасалсан эрхэм

10 жилийн турш ажлаа тасалсан эрхэм

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Уг эрийг Карлес Ресио гэх бөгөөд Испани улсын Валенсиа мужийн иргэний бүртгэлийн газарт архивын хэлтсийн захирал хийдэг нэгэн аж. Карлес анх 2004 онд хэлтсийн захирал болсон боловч 2008 оноос хойш тэрээр огт ажлын байран дээрээ харагдахаа больжээ. Зарим чухал үеүдэд түүний гарын үсэг хэрэг болвол өөрийн туслахаараа гарын үсгээ дуурайлган зуруулаад явдаг байж. Испани улсад төрийн албан хаагчдын ажлын цаг нь өглөөний 7:30-16:00 цаг хүртэл байдаг бөгөөд Карлес бас яг ч ажлын байран дээрээ огт ирдэггүй гэвэл үгүй аж. Тэрээр ажлын өдрүүдэд тогтмол өглөөний 7:30 болон оройн 16:00 цагуудад ажил дээрээ ирж ирцээ бүртгүүлээд буцаад явдаг байна.

Гайхалтай нь энэ байдал 2008-2018 оны хооронд буюу бүхэл бүтэн 10 жил үргэлжилсэн байна. Түүнтэй хамт ажилладаг зарим албан хаагчид түүний царайг нь бүр мартсан тухайгаа хэлжээ. Ажлаа огт хийдэггүй боловч цалингаа бүтэн авдаг нь бусад шударга хүмүүсийн дургүйцлийг хүргэдэг тул тэд олон жилийн турш гомдол мэдүүлсэн ч дээд байгууллагаас асуудлыг огт шийдэж байгаагүй гэнэ. Гэвч 2018 оны 7-р сарын 12-ны өдөр тус улсын хууль зүйн сайдын сонорт уг явдал хүрснээр газар дээр нь ажлаас халах тушаал гаргаж 44 мянган еврогийн мөнгөн торгууль оногдуулсан байна. Мөн түүний хэргийг захиргааны хэргийн шүүх уруу шилжүүлжээ.

Чухам яагаад түүнийг ажилдаа огт ирдэггүй байсан талаар асуухад уг эр өөрийгөө илүү чухал ажил амжуулдаг байсан гэж хэлжээ. Тэрээр хүүхэд байхаасаа зураг зурдаг туйлын уран бүтээлч сэтгэхүйтэй нэгэн байсан тул уг сонирхлын дагуу Испаны томоохон комик номын газарт зураачаар давхар ажилладаг байж. Түүний уг үйлдэл нь Испаны төрийн албаны тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа тул нэмж төлбөрт унаж ч магадгүй байгаа юм. Мөн бүхэл бүтэн 10 жилийн турш ажил дээрээ очоогүй эрийг яагаад дарга нар нь халах эсвэл хариуцлага тооцдоггүй байсан нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Магадгүй хэн нэгэн нөлөө бүхий хүний ивээл доор байдаг байсан байж болох юм хэмээн Валенсиа мужийн иргэд хоорондоо түүний тухай ярилцдаг байна.

Share398Tweet156

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds