• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Манай гаригийн хамгийн том шувуу

Манай гаригийн хамгийн том шувуу

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Эрдэмтэд олон арван жилийн турш маргалдсаар ирсэн аварга шувууны асуудлыг нэг мөр шийдсэн байна. Уг шувууг албан ёсоор “заан шувуу” хэмээн нэрлэсэн бөгөөд зарим нь Воромбегийн титан хэмээн дуудах нь ч бий. Энэ ч утгаараа манай гариг дээр урьд хожид амьдарч байсан хамгийн том шувуунд зүй ёсоор тооцогдож байгаа юм. Мадагаскарын арлаас олдсон уг шувууны амьдын жин нь дунджаар 816 кг хүрч байсан бол өндөр нь 3 метр гарантай байжээ. Лондонгийн амьтан судлалын хүрээлэнгийн судлаачид эдгээр шувуудыг одоогоос 500 мянгаас 1 сая жилийн хооронд Африкийн бүс нутгаар тархан амьдарч байсан тухай хэлсэн байна. Заан шувуу нь одоогийн тэмээн хяруул, эму, киви зэрэг шувуунуудын эцэг болох нь тогтоогдсон бөгөөд хачирхалтай нь эдний хамгийн ойрын төрөл нь өнөөгийн киви хэмээх асар жижиг хэмжээтэй шувуу аж.

Эрдэмтэд анхандаа уг шувууг дотор нь хэд хэдэн төрөл байгаа бөгөөд үүнийг нь задлан  Воромбегийн титан, заан шувуу хэмээх нэрүүдийг өгч байсан ч эцэстээ эд бүгд нэг аймгийн шувууд болохыг тогтоож үндсэн нэршлийг нь “заан шувуу” хэмээн өгсөн байна. Тэгвэл Хятадын эрдэмтэн үүнтэй ижил төстэй шувууны чулуужсан ясыг өөрсдийн нутаг дэвсгэр дээрээс илрүүлсэн бөгөөд ойролцоогоор 127 сая жилийн өмнөх үед хамаарч байгаа юм. Биеийн хэмжээгээр яг ижилхэн боловч нисэж чаддаггүй шувуу байсныг тогтоожээ. Одоогоор нэр өгч амжаагүй боловч биеийн ерөнхий бүтэц нь заан шувуутай яг ижил болохыг тогтоосон байна. Мөн жин болон биеийн хэмжээ нь ч ижил байсан бөгөөд хачирхалтай нь тэднийг махчин байсан гэх дүгнэлтэд хүрчээ.

Үлэг гүрвэлүүдийн эрин үед манай гаригийн юмс бүхэн илүү том байсан бөгөөд эдгээр шувууд өвсөн тэжээлт жижиг амьтдыг агнаж иддэг байснаас гадна олуулаа нийлж сүргээрээ ан хийж томоохон үлэг гүрвэлүүдийг ч иддэг байсан байж болох талаар хэлжээ. Өөрөөр хэлбэл тэдний сүргээрээ ан хийх ухаан зэрэг нь аймшигт махчин рапторуудыг санагдуулна. Эрдэмтэд Мадагаскарын аралд одоог хүртэл малтлага хийсээр байгаа бөгөөд Хятадууд эсвэл Английн эрдэмтэд аль нэг нь алдаа гарган он цагаа зөрүүлсэн байж болох талаар тэд хэлжээ. Учир нь 1 сая жилийн өмнөх амьтад болон 127 сая жилийн өмнөх амьтад он цагийн урсгалд огт өөрчлөгдөөгүй байна гэдэг ихээхэн эргэлзээ төрүүлж байгаа юм.

Share322Tweet177

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds