• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 27, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Бүх цаг үеийн хамгийн баян арван эрхэм

Бүх цаг үеийн хамгийн баян арван эрхэм

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Жил бүхэн Forbes сэтгүүл манай гаригийн хамгийн баян эрхмүүдийн нэрсийг зарладаг билээ. Өнөө цагийн манай гаригийн хамгийн баян эр болох Билл Гэйтс уг жагсаалтад удаан хугацаанд 1-р байранд явсан боловч сүүлд Амазон сайтын үндэслэгч Жефф Безос уг жагсаалтад түүний урд орсон юм. Гэвч Билл Гейтсийн хөрөнгө 2018 оны 9-р сард огцом өсөж тэргүүн байранд дахин орсон байна. Хамгийн сонирхолтой нь түүний бүх хөрөнгө манай гаригийн түүхэнд дахь хамгийн баян хүний хөрөнгийн хаана нь ч хүрэхгүй байгаа юм. Тэргүүн баячуудын жагсаалтын эхний зургаан байранд байдаг хүмүүс цөм өнгөрсөн зуунд асар их хөрөнгө цуглуулж баяжсан хүмүүс байдаг. Учир нь тэд 1820-1870 оны хооронд АНУ-ын их бүтээн байгуулалт хөгжлийн цаг үед тус улсын эдийн засаг, түүхий эдийг эзэгнэж байсан юм. Тэгвэл та манай гаригт эрт эдүгээ амьдарч байсан хамгийн баян хүмүүсийн жагсаалттай танилцана уу.

 

Ричард Меллон (1858-1933) 103 тэрбум доллар

Түүний эцэг нь банк санхүүгийн мэргэжилтэй хүн байсан бөгөөд Меллон хэмээх банкны үүсгэн байгуулагч байлаа. Тэрээр банкыг нь өвлөж авсан даруйдаа нүүрс, зэс, хөнгөн цагаан зэрэг бусад ашигт малтмалуудын салбарт ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр асар их баялагийн үүдийг нээсэн юм. Уг эр бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 10т бичигддэг байна.

Стефен Жирард (1750-1831) 105 тэрбум доллар

Тэрээр Францад төрж өссөн боловч хожим АНУ-д цагаачлан очиж тэндэхийн иргэн болж өөрийн банкыг 1812 онд байгуулсан юм. Удалгүй тэрээр Ричард Меллоны эцэгтэй түншлэлцэж Меллон банктай дансаа нэгтгэн 1812 онд Францын эсрэг дайнд АНУ болон Их Британид санхүүжилт өгч тэд ч ялсан тул асар их мөнгийг хүүнд авсан байна. 1831 онд түүнийг нас барах үед АНУ-ын хамгийн баян хүнээр тодорсон түүхтэй.

Билл Гейтс (1955-) 144 тэрбум доллар

Түүний намтар түүхийг, майкрософт корпорацыг мэдэхгүй хүн гэж байхгүй биз. Тэрээр сүүлийн 22 жилийн турш дэлхийн хамгийн хүмүүсийн жагсаалтад 17-д жагссан боловч саяхнаас 7-р байр уруу огцом өсч орж ирсэн юм. Түүний хөрөнгө 1999 онд анх удаа 144 тэрбум долларт хүрсэн нь уг үзүүлэлтэд хүчтэй нөлөөлжээ.

Жон Жэкоб Астор (1763-1848) 168 тэрбум доллар

Герман гаралтай эр АНУ-д цагаачлахаасаа өмнө өөрийн гэсэн хөгжмийн зэмсгийн үйлдвэртэй байжээ. Гэвч бизнес нь явахаа больсон тул шинэ амьдрал хайн АНУ-д ирж мах эвдэгч болсон байна. Сонирхолтой нь нэгэн өдөр Атлантын далайгаар хөлөг онгоцоор аялж байхдаа бараа тээврийн компани байгуулж болох юм гэх санаа төрөн улмаар уг салбарт хүч түрэн оржээ. Тэрээр Атлантын далайгаар өөрийн онгоцнуудаараа дамжуулан их хэмжээний хар тамхины ургамал тээвэрлэдэг байв. Гэвч 1800 оны үед опиум тээвэрлэлт хуулиар хориглогдсон байна. Сэргэлэн эр олсон бүх мөнгөөрөө Нью Йорк хотын Манхаттен дүүрэгт үл хөдлөх хөрөнгөнүүд худалдан авч улмаар үл хөдлөх хөрөнгийн анхны магнат болсон юм.

Ах Андрев Меллон (1855-1937) 189 тэрбум доллар

Тэрээр дүүгийнхээ адилаар банкны салбараас олсон асар их мөнгөө газрын тос, ган, нүүрс, зэсний салбарт хөрөнгө оруулалт хийжээ. Удалгүй тэрээр засгийн газарт өндрөөр үнэлэгдэн 1921-1932 оны хооронд АНУ-ын эрдэнэсийн санг хариуцсан ерөнхий нарийн бичгийн даргийн албыг хашиж байхдаа улсын татварын тогтолцоонд өөрчлөлт оруулсан байна. Түүнийг албан ёсоор Америкийг бүтээсэн эрхмүүдийн жагсаалтад оруулдаг аж.

 

Хенри Форд (1863-1947) 200 тэрбум доллар

Шинээр эмхлэгдэн байгуулагдаж зах зээл нь нээлттэй болсон АНУ-ын шинэ цагийн хамгийн одтэй эр бол гарцаагүй Хенри Форд юм. Асар олон тооны баялагийг ашиглах биш зүгээр л ухдаг монополуудын дундаас ганцаараа олноор нь үйлдвэрлэх санааг гаргасан байна. Тэрээр автомашиныг ард тмүэн, олон нийтэд зориулан цөөн тоогоор бус том хэмжээний үйлдвэрт үй олноор нь үйлдвэрлэж иргэн бүрийг автомашинтай болгосон бөгөөд гагцхүү түүний бүтээсэн зүйлсийн ачаар л АНУ-д дэд бүтэц хөгжин өндөр барилга, өргөн зам, гүүрүүд баригдсан гэж хэлж болохоор. Хенри Форд бол яах аргагүй тус улсыг дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн болоход нөлөөлсөн эрхэм юм.

Корнелиус Вандербилт (1794-1877) 202 тэрбум доллар

АНУ-д автомашин үйлдвэрлэл хөгжөөгүй байх үед төмөр зам гэдэг бол бүх мужуудыг холбох, ачаа бараа тээвэрлэх цор ганц гарц байлаа. Тэгвэл Вандербилт хувийнхаа хөрөнгөөр төмөр замууд барьж хувийнхаа галт тэргүүдээр дамжуулан АНУ-ын өнцөг булан бүрт бараа, түүхий эд, хүн гээд зөөж болох бүхнийг зөөсөөр ирсэн нэгэн. Тэрээр өөрийн хөрөнгийн 95 хувийг 13 хүүхдүүдийнхээ ердөө ганцханд нь өвлүүлсэн юм.

Жэкоб Фуггер (1459-1525) 227 тэрбум доллар

Герман улсын нутаг дэвсгэрт төрсөн уг эрхэм аж үйлдвэрлэлийн хувьсгалын өмнөх үед жинхэнэ гялалзаж явсан нэгэн байлаа. Тэрээр уул уурхайн компанитай байсан бөгөөд түүнээс гарах асар их баялгийг Европ болон Азийн орнуудад арилжаалсаар нэг л мэдэхэд дэлхийн хамгийн нөлөө бүхий хүн болсон байв. Түүний хөрөнгийг одоогийн америк долларын ханшаар бодвол 227 тэрбум доллар хүрч байгаа нь бүх цаг үеийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 3-рт оруулсан юм.

Андрев Карнеги (1835-1919) 337 тэрбум доллар

Шотландын цагаач гаралтай туйлын ядуу айлд өсөж том болсон хүү дэлхий ертөнцийн хамгийн хүчирхэг эр хүн болж чадсан юм. АНУ өнцөг булан бүрт өндөр барилгууд, гүүрнүүд барьж эхэлж байхад тэдгээрийг бүгдийг нь зөвхөн Андрев Карнеги нийлүүлж байлаа. Түүний хийсэн гангаар АНУ боссон гэж хэлж болно. Уг эр нас барахдаа нийт хөрөнгийнхөө 90 орчим хувийг буяны байгууллагад хандивласан юм. Тэрээр анх удаа “баялаг сайн зүйл дуулгадаг” гэх үгийг гаргасан бөгөөд энэ уриа нь АНУ даяар хэрэгжиж түүнийг даган баячууд хандив өгөх болжээ. Андрев Карнаге нэгэн удаа хэлэхдээ “хүн баянаараа үхвэл бусдын элэг доог болдог” хэмээсэн юм.

Жон Рокфеллер (1839-1937) 367 тэрбум доллар

Өнөөдөр газрын тос үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг хамгийн баян 10 компаны 6 нь түүний үр хүүхдүүдийн мэдэлд байдаг юм. 1860 оны үед Нью Йорк хотын уугуул залуухан юм үзээгүй эрд ерөөс ямар ч үнэ цэнэгүй хар тостой багахан хэмжээний газар л байлаа. Энэ цаг үе бол АНУ-д газрын тосны хэрэгцээ тийм ч эрэлттэй бус үе байв. Гэвч удалгүй газрын тос гэдэг зүйл ус агаар мэт хүн төрөлхтөнд хэрэгтэй болсон бөгөөд Жон Рокфеллер өөрийн “стандарт ойл” компаныг байгуулан түүхэнд байгаагүй их хөрөнгийг өөртөө хурааж чадсан юм. Түүнийг яг зөв газраа яг зөв цагтаа байсан хүн хэмээн түүхчид ярьцгаадаг. Хожим тэрээр Андрев Карнегийн адилаар дийлэнх хөрөнгөө бусдад хандивласан боловч түүнийгээ эргүүлээд хэд нугалж олох эх сурвалжийг хэдийнээ бэлдсэн байсан юм.

 

Share348Tweet197

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds