Литви гаралтай ОХУ-ын иргэн Расе Септ гэх бүсгүй олон жилийн мөнөх аймшигтай бөгөөд гайхамшигтай түүхийг телевизийн нэвтрүүлгээр ярьсан байна. Түүний ярьсан үйл явдал сонссон олон сая хүнийг гайхшруулжээ. Учир нь тэрээр хуучин нийгмийн үед ЗХУ-ын эмч нар тасарсан хоёр хөлийг нь нийлүүлж оёод өнөөдрийг хүртэл хүн шиг амьдруулж байгаа гэдгийг хэлжээ.
1983 оны зуны нэг өдөр. Расе 3 настай аав нь талбайд тракторийн жолооч хийдэг байж. Ажилдаа хэт улайрсан аав нь унтаж байсан охиныхоо хоёр хөлийг шагайгаар нь дайрч тасалж орхижээ. Ингээд сандарсан аав нь ямар ч харилцаа холбоо байхгүй болохоор төвийн эмнэлэг бараадсан байна. Литвийн эмнэлэг охины цус алдалт, өвдөлтийг бүрэн намдааж чадахгүй байсан учир Москвагийн эмнэлэг бараадахыг сануулав. Ингээд Москва руу дуудлага өгч нисдэг тэрэг дууджээ. Ингээд нисдэг тэргээр ирэхэд эмч нар охины хөлийг хөлдөөсөн загасанд хийгээд явуулсан байна. Москвад буунгуут нэрт мэс засалч Рамаз Датиашвилийг гэрээс нь дуудаж яаралтай хагалгаа хийх болсон. Олон цаг үргэлжилсэн мэс заслын үеэр Рамаз Датиашвили охины хөлний шөрмөс, булчин, мэдрэлийн эс, судсыг нэг бүрчлэн нарийвчлан оёсон байна.
Хагалгааны дараа эмч нар охины хөл мэдээ орох эсэхэд ихэд эргэлзэж байсан учир нойргүй хүлээжээ. Рамаз Датиашвили эмч хагалгааны олон цагийн дараа үргэлжүүлэн 9 цагийн турш охины хөлийг барьж суужээ. Ингээд 9 цагийн дараа охины хөл бүлээсч эхэлсэн байна. Ийм аймшигтай бөгөөд гайхалтай үйл явдалтай нүүр тулж хүндхэн үеийг ардаа орхин амьдрал хайртай болсон Расе өнөөдөр Москвад амьдарч байна. Өөрийгөө оёмол хөлтэй гэдгийг хэнээс ч нуудаггүй бөгөөд харин ч алтан гартай эмч нарыг магтах дуртай гэнэ. Расегийн ярьсан гайхалтай түүх оросын эрүүл мэндийн салбар ямар чадалтай, дэлхийд тэргүүлэгч байсныг харуулж байгаа юм.