Хүмүүс түүнийг сармагчин охин эсвэл сүүлчийн Азтек зэрэг нэрүүдээр дуудаж байснаас биш хэн ч түүнийг гажиг эсвэл эрэмдэг амьтан хэмээн дуудаж байсангүй. Тэрээр 1900 оны эхэн үед АНУ-ын тайз дэлгэцийн урлагт жинхэнэ утгаараа шөнө дунд гялтганах алтан гадас од нь болон гарч ирж байлаа. Түүний 1932 онд тоглосон “Гажгууд” хэмээх киногоор нь АНУ-ын ард түмэн илүү мэдэх болсон бөгөөд уг киноны дүр болох Шлтиц хэмээх нэрээр нь түүнийг олон нийт дуудах болсон байна. Хүмүүс түүний дэлгэц болон урлагийн амьдралыг мэдэх болохоос иш тэр бүр хувийн амьдралыг нь мэдээд байдаггүй аж. Түүнд бурхнаас заяасан эгэл бус жижигхэн толгой нь чамлахааргүй нэр алдар, хөрөнгө мөнгийг өгсөн боловч эцэст нь өгснөөсөө дутахааргүйгээр амьдрал бас авсан юм.
Шлитцийн амьдрал
Тэрээр 1901 оны үед АНУ-ын Нью Йорк хотод төрсөн бөгөөд яг жинхэнэ нэр нь Саймон Метц эсвэл Шлитц Сүртэйс хоёрын аль нь болохыг хэн ч хэлж мэдэхгүй юм. Учир нь түүний өнгөрсөн амьдралын тухай мэдээлэл тийм ч их байхгүйгээс гадна багаасаа нийгмээс тусгаарлагдаж өссөн хөөрхий охин маш олон эцэг эхийн гар дамжин хүн болсон түүхтэй. Шлитц төрөлхийн маш ховор тохиох генетикийн гажуудлын өвчтэй бөгөөд тархи, гавлын яс болон биеийн хөгжил нь тодорхой хэмжээнд хязгаарлагдах өвчин юм. Дэлхий дээр 10 сая хүн тутамд нэг тохиолдох боломжтой бөгөөд зарим хүүхдүүд төрөлхийн бус нярай байх үед тархиндаа гэмтэл авснаар уг өвчин үүсдэг тохиолдол байдаг байна. Гэвч Шлитцийн хувьд түүний мэдэх амьдрал анхнаасаа ийм л байжээ. Тэрээр амьдралынхаа турш бие махбод болон сэтгэл зүйн гүн эмгэгтэй явсан юм. Хэдийгээр насанд хүрсэн боловч оюун ухаан нь яг л гурван настай хүүхдийн мэт байж огт бүтэн өгүүлбэр хэрэглэн ярьж чаддаггүй байв. Мөн хэтэрхий жижигхэн толгой нь түүнийг энгийн амьдралаар амьдрах боломжгүй болгож гагцхүү тайз дэлгэцийн ертөнцөд л орж хоолоо олж идэх гэсэн ганц сонголт уруу түлхсэн байна.
Түүний ажил амьдрал
20-р зууны энэх үеийн Холливуудын ертөнцөд өөрийн өвөрмөц дүр төрх, этгээд байдлаараа тодрон гарч ирсэн Шлитц төрөхдөө эр хүн болж төрсөн боловч үргэлж л эмэгтэй дүрүүдэд тоголдог байлаа. Тэрээр ихэвчлэн даашинз өмсдөг байсан бөгөөд учир нь Шлитц ямар ч хяналтгүй өтгөн шингэнээ гаргачихдаг байсан тул даашинзын дотуур нь живэх үргэлж хийх шаардлага гардаг байжээ. Ингэж байж л биед эвтэйхэн өөрийнхөөрөө байх боломж нь бүрддэг байсан гэж хэлж болно. Тэрээр 1932 онд нээлтээ хийсэн “гажгууд” хэмээх хайр дурлал болон урвалтын түүхийг харуулсан киногоороо санаанд багтамгүй нэр хүндтэй болж АНУ-ын хамгийн алдартай хүмүүсийн нэг болсон байдаг.
Гэвч хүний эрхийн байгууллагынхан уг этгээдийг ашиглан мөнгө олж байгаа явдлыг шүүмжлэх шүүхдэж эцэст нь ялалт байгуулсан тул Шлитцийн каррьер бүрмөсөн зогсжээ. Тэд түүнд тусалж байна гэж бодсон боловч үнэн хэрэгтээ түүний амьрал, боломжийг үгүй хийж байгаагаа тухайн үед ойлгоогүй юм. Холливуудын асаргаанд байсан Шлитц очих газаргүй болох үед буюу 1936 онд амьтны хүрээлэнгийн бич сургагч байсан Жорж Суртэйс гэх хүн өргөн авчээ. Тэрээр яг л өөрийн төрсөн хүү мэт хайрлан өсгөж байсан боловч 1965 онд Сүртэйс жам ёсоороо хорвоог орхижээ. Сүртэйсийг нас барсны дараа түүний төрсөн охинд Шлитцийн хэрэг огт байхгүй байсан тул Лос Анжелес хотын сэтгэцийн эмнэлэгт хүргэн өгчээ. Тэрээр тэнд ганцаардал болон уйтгар гуниг дунд гурван жилийг өнгөрүүлсэн юм. Түүний ганц мэддэг ертөнц нь цирк болон холливууд байсан бөгөөд бүхий л амьдралаа шоубизнесийн ертөнцөд өнгөрүүлсэн Шлитцэд эмнэлгийн хүйтэн өрөөнүүд дэндүү их айдас төрүүлж байлаа.
Сонирхолтой нь 1968 оны нэгэн өдөр уян сэлмээр үзүүлбэр үзүүлдэг Билл Ункс гэх залуу сэтгэцийн эмнэдгээр явж байгаад Шлитцийг харсан даруйдаа эмнэлгийн удирдлагуудад их хэмжээний хахууль өгөн түүнийг өөрийн асаргаанд шилжүүлсэн байна. Уг эр Шлитцэд хичээл зааж өөрийнхөө үзүүлбэрийн туслахаар ажиллуулсан байдаг. Улмаар Шлитц хуулийн дагуу тэтгэвэрт гарах насандаа очсон тул Лос Анжелесын амьтны хүрээлэнд амьдрах болж тэнд өдөржин галуу болон нугаснуудыг хооллох ажил хийсээр 1971 онд нас баржээ. Түүнд ямар ч хууль ёсны асран халамжлагч, гэр бүл, хамаатан садан, найз нөхөд байгаагүй бөгөөд нас барах үед нь булшин дээр нь чулуу ч тавиагүй нь хамгийн эмгэнэлтэй. Гэвч 2007 онд түүний нэгэн шүтэн бишрэгч хандив босгон мөнгө цуглуулж түүний оршуулгыг ёслол төгөлдөр хийсэн юм.