• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Tuesday, February 7, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Танин мэдэхүй

Тархи идэгч бактерийн золиос болсон эр

Тархи идэгч бактерийн золиос болсон эр

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Техас мужийн нутагт орших нийтийн усан санд бүх зүйл хамгийн аз жаргалтайгаар эхэлж байсан боловч 29 настай хөөрхий залуугийн хувьд энэ бүх жаргал нь тун удахгүй үхлээр солигдоно гэж хэн мэдэх билээ.  Өнгөрсөн сарын 21-ны өдөр Фабризио Стабил хэмээх Техас мужийн оршин суугч эр маш ховор тохиолдох боловч сүүлийн үед давтамж нь ихсэж буй тархи идэгч шимэгч болох “найглера”-ын халдвар аван амиа алджээ. Анх 9-р сарын 16-ны өдөр түүний толгой өвдөж эхэлсэн тул тэрээр эм уугаад унтсан байна. Харин маргааш нь уг эр орноосоо босож чадахгүй байсан бөгөөд ярихад хүртэл ихээхэн хүндрэлүүд үүсжээ. Тухайн өглөө түүнийг түргэн тусламжийн албан хаагчид гэрээс нь эмнэлэгт хүргэж бүх шинж тэмдгүүдийг нь судалж олон тооны шинжилгээ хийж үзсэн байна.

9-р сарын 20-ны өдрийг хүртэл эмч нар түүнийг минингет халдвар авч хүндэрсэн тул ийм байдалд хүрлээ гэж үзсэн ч нарийн шинжилгээгээр “найглера” халдвар авсан нь тогтоогдсон байна. Тухайн цаг үед бүх зүйл хэтэрхий оройтсон байсан тул маргааш нь буюу 9-р сарын 21-ны өдөр нас баржээ. АНУ-ын халдварт өвчний хяналтын төвөөс гаргасан мэдээллээр бол уг бактери нь халуун температуртай цэнгэг ус тухайлбал нуур болон голын халуун усанд агуулагдаж байх боломж их байдаг гэнэ. Уг бактери нь хүний хамраар дамжин биед нэвтэрч улмаар тархинд очин шимэгчилж эхэлдэг байна. Хэрэв нэгэнт вирусийг биедээ нэвтрүүлсэн бол түүнээс урьдчилан сэргийлэх ямар ч арга зам байдаггүй аж.

Өмнө нь АНУ-д уг вирус нэлээд хэдэн удаа тохиолдож байсан бөгөөд сүүлд 2016 онд 18 настай Лаурен Сейтз гэх охин Өмнөд Калифорни мужийн нийтийн усан сангаас уг халдварыг авч амиа алдсан бол Флорида мужид Сибастиан Делеон гэх охин гайхамшигтай тохиолдлоор уг халдвараас амьд үлдэж чадсан байна. Хамгийн анх уг халдвар 1962 онд Диснейн усан сангаас илэрч байсан тухай тэмдэглэгдсэн байдаг. Түүнчлэн сонирхолтой нь гэвэл Стабилыг халдвар авдаг үед тухайн усан санд байсан өөр нэг ч иргэн халдвар аваагүй юм. Уг халдвар авсан хүмүүсийн 97 хувь нь амиа алддаг гэх судалгаа бий бөгөөд 1962-2017 оны хооронд 143 хүн АНУ-д халдвар авснаас ердөө дөрвөн хүн л гайхамшигт тохиолдлоор амь аврагдсан байна.

Share304Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds