• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, January 28, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр Нийгэм

Телевизийн учир битүүлэг халдлага

Телевизийн учир битүүлэг халдлага

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

1987 оны 11-р сарын 22-ны өдөр Чикаго хотын 9-р сувгийн оройн мэдээний үеэр энэ бүх хачирхалтай үйл явдал болжээ. Дан Роан олон жилийн турш уг телевизийн спорт мэдээний хөтлөгч нийсэн нэгэн бөгөөд тухайн өдрийн оройны 9 цагаас эхлэн өдөр болгон хийдэг зүйлээ л хийжээ эхэлсэн байна. Гэвч 9:14 минутын үед Дан Роаны дүрс гэнэтхэн алга болж харанхуйлснаа 15 секунтын дараа шал өөр дүрс гарч эхэлсэн аж. Тэр дүрс нь аймшигт маск өмсөж нарны шил зүүсэн эр өөрийн дуу хоолойгоо өөрчлөн нэг л ойлгогдохгүй зүйл яриад байлаа. Маш хачирхалтай дуу авиа хэтэрхий чанга байсан тул яриад байгаа зүйл нь нэг л ойлгомжгүй байв.

Уг хачирхалтай эрийн дүрс ойролцоогоор 30 секунт үзэгдсэн бөгөөд сувгийн инженер хичээнгүйлэн ажилласны үр дүнд дэлгэцэд Дан Роан дахин гарсан байна. Тэрээр дэлгэцэд буцаж гарсан даруйдаа “тэгэхээр та дөнгөж сая юу болсон талаар гайхаж байвал би ч мөн адил та бүхэнтэй ижилхэн гайхаж орхилоо” хэмээн хэлээд инээгээд өөрийн мэдээгээ үргэлжлүүлсэн байдаг. Тухайн цаг үед телевизийн удирдлагууд үүнийг дотроосоо хийсэн хэмээн сэжиглэж байсан тул барилгыг бүхэлд нь нэгжиж уг этгээдийг хайсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм.

Харамсалтай нь энэ бүх солиорол ингээд дууссангүй. Оройн 11:15 цаг болж байхад 11-р сувгийн эфир гэнэт тасалдан дундуур нь мөн л баг зүүсэн нүдний шилтэй эр орж ирлээ. Гэхдээ энэ удаа ялгаатай нь түүний яриа маш сайн сонсогдож байсан бөгөөд тэрээр “яг ингэж хийх ёстой, хараал идсэн ноомой амьтан” хэмээн зурагтаар хэлжээ. Удалгүй тэрээр кола болон пепси ундаанууд гарган тэднийг ээлжлэн уугаад “you love is fading” хэмээх дууг туйлын солгой хоолойгоор дуулж эхэлсэн байна.  Тэрээр үргэжлүүлэн Майкл Жексоныхтай адил бээлий гарган “нэг нь миний ахад байдаг юм” хэмээгээд учир зүггүй инээж байснаа гэнэт “тэд намайг барихаар ирж явна” хэмээн маш айсан шинжтэй орилжээ. Гэтэл нэгэн эмэгтэй хүний хоолой орж ирсэн бөгөөд “бөгтий өлөгчин минь” хэмээн орилсон байдаг.

Уг яриа 90 секунт орчим үргэлжлээд гэнэт тасалдажээ. 11-р сувгийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хяналт хийсэн боловч дотроос бус гаднаас халдсан нь ойлгомжтой байв. Телевизууд уруу ээлж дараалан дайрч байгаа явдал нь телевизийн бизнесийнхэнд аймшигтай байсан бол иргэд харин ч уг явдлаас сэтгэлийн цэнгэл авч эхэлсэн байна. Харин засгийн газарт уг ажиллагаа таалагдаагүй тул ямар ч үнээр хамаагүй уг этгээдийг барихаар ажиллаж эхлэв. Маргааш өдөр нь нэрт сэтгүүлч Фил Брадфорд уг үйлдлийг эсэргүүцэж “хэн ч ийм зүйл хийсэн байлаа тэр этгээд 100,000 доллараар торгуулж холбооны засан хүмүүжүүлэх ангид 1 жил хоригдох болно” хэмээн зарласан байна. Учир нь бусдын богино долгион уруу нэвтэрч хулгай хийх нь хууль зөрчиж байгаа хэрэг болох нь хүн бүхэнд ойлгомжтой байв. Сонирхолтой нь уг телевизийн халдлагаас хойш уг эр дахин гараагүй бөгөөд АНУ-ын аль ч өнцөгт энэ үйлдэл болоогүй байна. Тэр багын ард чухам хэн байсан нь өнөөдрийг хүртэл нууц хэвээр байсаар.

Share272Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds