• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Friday, January 27, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Наскагийн цөлийн нууц

Наскагийн цөлийн нууц

Перу улсын Наска цөлд дэлхийн урлагийн хамгийн том гайхамшигтай зураг, 1939онд хүртэл тайлбарлашгүй хэвээр байсан хүн төрөлхтний бүтээл юм.  1939онд цөлийн хөндий дээгүүр нисэн өнгөрсөн жижиг онгоцны нисгэгч өөр хоорондоо сүлжилдсэн зураасан шугам, янз бүрийн хурц мохоо өнцөг бүхий дүрсийг ажиглажээ. Энэ нээлт нь хүмүүсийн сонирхлыг их татаж, эхний үед эртний үеийн үлдэгдэл хэмээн археологич үзэж байсан ба түүнийг судлах зорилгоор Америкийн Лонг-Айлендын их сургуулийн археологич Пол Косок Перуд очжээ. Онгоцноос уг зургийг газрын гадаргуу тэгш бус байсан тул нарийн ажиглаж төсөөлөх боломжгүй байсан боловч нарийн судалгааны үр дүнд том шувууны дүрс болохыг анзаарч төстэй зургуудтай харьцуулан үзэж уг зургийг ямар гээч зураач зурж, хаанахын ард түмэн урлагын ийм бүтээл үлдээсэн ойлгомжгүй байсан. 1946 онд Косок өөрийн тэмдэглэлийг Германы математикч доктор Марин Райхер шилжүүлж хожим нь Наска цөлийн содон сонин зургуудын түүх үндсэндээ Германы тэр докторын нэртэй холбоотой болсон. М.Райхер энэ талаар хамгийн нэртэй мэргэжилтэн болж гол төлөв ганцаараа ажиллаж зураг бүтээсэн олон арга ухааныг олж мэджээ.

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Ганц сүхээр танк олзолсон эр

Зургийг жуулчдын авто машин арилгахаас урьтаж бүх зургийг нарийн хэмжээ-зураг,зураасыг тогтоохоор шамдсан байна. Шар өнгийн газар дээр бараан өнгийн чулуугаар зургийг бүтээснийг Райхе тогтоож зураг бүтээгч Александр Томын мегалит ярдын хэмжих нэгж 0,66 см-ийн системийг хэрэглэж дүрсийг тусгай бэлтгэсэн масштабаар олс ашигласан болохыг мэдсэн. Хэмжээг маш нарийн тооцож байсныг онгоцноос авсан гэрэл зураг нотолжээ. Эртний Перучүүд их хөдөлмөрч тоног төхөөрөмж зохион бүтээж хэрэглэн түүнийгээ харийн түрэмгийлэгчдээс нууцалдаг байж. Наскагийн зургийг Эрих Фон Деникен бусад сансрын гийчдийн хөлөг нуулгах тэмдэг гэжээ. Өөр нэг таамаг бол зураг одот тэнгэрийн зураг, цөлд эртний аварга том одон орон судлалын төв байсан. Алдарт одон орон судлаач Жернальд Хокинс 1972онд Перуд ирж дээрх зурганд одон оронтой холбоотой зураг байсан эсэхийг шалгахаар ирээд ямар ч тэмдэг олоогүй байна. Хожим зургийн нарийн зураасны хэлбэр км бүрт 2м байсан ийм дүрсийг фотограмметрийн болон агаарын зураглалын тусламжтайгаар ийм нарийвчлал хийх боломжгүй,шулуун зураас олон миль үргэлжлэн бууны сум мэт гэж шагшсан байдаг. Райхе амьтны дүрсийг ийм нарийн харьцаа дүрслэлтэй бүтээснийг бид гайхаад ч баршгүй зураг бүтээгчид арай нисч чаддаггүй байж дээ хэмээн өгүүлсэн байдаг. Перу дэх Америкийн төлөөлөгч, олон улсын судалгааны нийгэмлэгийн гишүүн Билл Спорер уг зураг бүтээгчид манай эриний өмнө болон дараа үеийн газар тариалан эрхлэгч ижил төстэй соёл иргэншилтэй Паракас, Наска ард түмнээс гаралтай байж болох юм, Энэ таамаг санаа нь түүнд эдгээр ард түмэн нэхмэл,шавар урлалд гарамгай байснаас үүдэлтэй төрсөн гэдэг.

Шарилаас олдсон Наскагийн даавууг нэхэхдээ Перучүүд 1кв дюймд 205х110 утас хэрэглэдэг байсан бол ердийн тоо 160х90 байсан бас шавар савны гадаргууд агаарын бөмбөлөг,намирч байгаа туузаар дүрсэлсэн агаарын могойг дүрсэлсэн байна. Спорер судалгааны явцад Инкүүдийн хуучин домог гардаг хүү Антаркви эсрэг талын бэхлэлт дээгүүр нисч гаран дайсны хүчний байршлын тухай мэдээ хүргэж Инкүүдийн тулалдаанд тусалдаг гэсэнтэй таарчээ. Наскагийн даавуунд нисч байгаа хүмүүсийг дүрсэлж, энэ домог эрт үед үүссэн ба өнөө үед Энэтхэг, Өмнөд Америк, Төвдийн зарим омгийнхон баяр ёслол үеэр агаарын бөмбөлөг хийж хөөргөдөг байна. Нөгөө нэг нь олон шулуун шугамын төгсгөл дэх дөлний хонхор гэж нэрлэгдэх таамаг. Энэ дугуй хонхрын голч ойролцоогоор 10 метр ба чулуун доторлогоотой. Спорер хэдэн судлаачдын хамт тэрхүү чулуу тэнгэрийн биетийн хэлтэрхий байж магадгүйг илтгэсэн хүчтэй халахдаа харагддаг , энд гал асааж агаар халаан бөмбөлгийг хөөргөдөг байж болзошгүй зэрэг шинж тэмдгийн иш үндэс болгосон. Үүнийг 1975оны 11-сард Наскагийн Индианчууд хэрэглэж байсан байж болзошгүй материал, технологийг ашиглаж агаарын бөмбөлөг бүтээсэн бас доор нь гал асааж бөмбөлөг нислэгт гаргана. Энэ бол таамгуудын хамгийн дөхөмтэй нь боловч зорилго нь тодорхой бус. Наскагийн таалал төгссөн удирдагчийн биеийг хар өнгийн бөмбөлгөөр илгээж нарны ивээл гуйсан уу? Шувуу,бусад аварга амьтдын дүрээр удирдагчийнхаа мөнхийн амьдралыг бэлэгшээсэн үү? Яагаад гэвэл тэдэнд цэх шулуун шугам хэрэгтэй болов?хариулт байхгүй. Эрт үеийн хүмүүс нарийн хэмжилт хийж байсан нь Перугийн зураг, дэлхийн нөгөө хэсэгт хийсэн малталтын олдвор төстэй зүйл их байдаг.

Стоунхенж,олон алдартай мегалит нь ер бусийн геометрийн нарийвчлалтай байснаас тодорхой. Үүний хамт Перугийн зураглал, мегалитийн урлалын уламжлал төгсгөл болсны дараа соёл иргэншлийн холбоосны талаар баримт байхгүй боловч чулууны төрөл төстэй бичиг үсэг үүссэнээс хойш газар дээрх зураг үгүй болсон гэлцдэг. Перугийн энэ зураг орчлонгийн нэг гайхамшиг мөн бөгөөд түүний нууц тайлагдашгүй хэвээр. Райхе Наскагийн зураг сансрын хөлгийн бууж, хөөрөх талбай, чиглүүлэгч тэмдэг гэсэн таамгийг эрс үгүйсгэж сансрын гийчид чулуун дүрслэл бүтээхээр ирээгүй нь тодорхой, түүнээс гадна хэрэв та нар чулууг зайлуулаад үзвэл газрын хөрс зөөлөн байх ба сансрын нисгэгчид тийм хөрсөнд шигдэх нь гарцаагүй гэжээ.

Share293Tweet164

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds