Даниел Буррос нь 1937 оны 3-р сарын 5-ны өдөр АНУ-ын Нью Йорк хотноо төрсөн юм. Тэрээр айлын ганц хүү бөгөөд түүний эцэг Жорж нь үйлдвэрт ажилладаг еврей байсан бол эх Эстер нь их дэлгүүрт ажилладаг мөн л еврей хүмүүс байв. Тэрээр цэвэр еврей цустай хүүхэд байлаа. Хүүхэд байхад түүний оюуны чадамж бусад хүүхдүүдийнхээс хамаагүй илүү байсан тул бүгд л түүнийг ирээдүйд ямар нэгэн юм дуулгана хэмээн итгэдэг байв. Хүү өсвөр насанд дээрээ байхдаа санамсаргүй байдлаар ганган хувцасласан нацист цэргүүдийн зургийг харж тэд түүнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байна. Сүүлдээ хүү ангийнхаа өөртэйгөө ижил еврей гаралтай, либерализмаар тархиа угаалгасан хүүхдүүдийг үзэн ядах болж эхлэв. Иймд тэрээр энэ тухай материалуудыг хувьдаа цуглаалан, бие даан Герман хэл сурч улмаар цэргийн академид элсэн оржээ. Тэрээр академийг дүүргэснийхээ дараа 1955 онд АНУ-ын армид хүчин зүтгэхээр болов. Гэвч Арканзас мужид алба хааж байхдаа бусад цагаан хүмүүсийг үндэс угсаагаар нь ялгаварлах, тогтворгүй бөгөөд хэт туйлшрамтгай байдал зэргээс нь болж түүнийг цэргээс хөөсөн байна.
1960 оны үед тэрээр Виржиниа мужийн Арлингтонд төвтэй Жорж Линколн Роквеллээр удирдуулсан АНУ-ын нацист намд элссэн байна. Шаргал үс болон цэнхэр нүдэй түүнийг хэн ч еврей гэж мэдсэнгүй. Гэтэл нацизм нь өөрөө еврейчүүдийн түүхэнд хар толбо үүсгэн гарч ирсэн үзэл шүү дээ. Тэрээр намын чөлөөт уулзалт зэрэгт үргэлж өөрийн үндэсний хоолоо хийн ирдэг байсан гэдэг. Тэрээр өөрийн бусад хүмүүсийн хамтаар цагаан ордны гадаа “коммунистуудын амыг дар” “нацистуудыг үг хэлэх эрхээр ханга” зэрэг уриа лоозон барин тэмцэх болжээ. Удалгүй тэрээр хэсэг хүмүүстэй нийлэн “үхэл” хэмээх нэртэй сэтгүүл гарган үүгээрээ арьс өнгөний үзлийн мша том ялгаварлан гадуурхахыг олон нийтэд сурталчилдаг болов.
1965 оны 10-р сарын 29-ны өглөө Нью Йорк Таймс сонины сурвалжлагч Филипс түүнээс ярилцлага авсан байдаг. Тэрээр түүнээс хэрхэн нацист болсон зэрэг амьдралынх нь ихээхэн хувийн зүйлсийг асуужээ. Гэвч Буррос өөрийнхөө еврей гарал үүслийн тухай огт яриагүй юм. Яг тухайн цаг үед засгийн газар нацистуудыг анхааралдаа авсан байсан тул түүний үндэс угсааг еврей болохыг мэдээд өдрийн сонинд түүний ярилцлагын гарчгийг нь “нацист намынхан нууцлаг еврейчүүдийн байгууллагын дотроо нуудаг уу” хэмээн нийтэлжээ. Уг нийтлэлийг гарсан даруйд нацист намын дарга болон хэд хэдэн хүмүүстэй хамт Нью Йорк хотын өөрсдийн байрандаа уншиж байсан бөгөөд үүнийг уншсан Буррос маш их уурласан гэдэг. Нөхөд нь түүнийг еврей гэдгийг үл харгалзан тайвшруулах гэж оролдсон боловч тэрээр гүйсээр жижиг гар буу авч өөрийнхөө цээжиндээ бууджээ. Гэвч үхээгүй тул гар буугаа дахин авч толгойдоо буудан өөрийгөө бүрмөсөн хөнөөсөн байдаг юм. Түүнийг оршуулах үед төрсөн эх нь хэлэхдээ “Буррос бол маш сайн хүү байсан юм аа” хэмээн нулимс дуслуулсан гэдэг.