• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, May 18, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Эзнийхээ хурууны хээг агуулсаар байгаа 2000 жилийн настай нүүрний тос

Эзнийхээ хурууны хээг агуулсаар байгаа 2000 жилийн настай нүүрний тос

Эрт цагт Ромчууд Их Британи арлын тал хэсгийг эзлэхдээ Лондон хотыг тосгон байхад нь хамгийн түрүүнд эзэлсэн байдаг. Тэгвэл саяхан Лондон хотноо байрлах эртний Ромын нэгэн сүмээс 2000 жилийн настай нүүрний тос олдсон байна.

Судлаачид уг тосыг шинжилж үзээд анагаахын салбарт эсвэл эмэгтэйчүүд арьсаа илүү чийглэг болгох зорилгоор 2000 жилийн өмнө бүтээж байсан тос болохыг тогтоожээ. Үүний найрлага нь амьтны өөх тос, цардуул, цагаан тугалганы пигмент зэрэг агуулагдсан бөгөөд гарцаагүй хүмүүс нүүрэндээ түрхдэг байсныг илтгэж байгаа юм.

You might also like

Хөлбөмбөгөөс болж хоёр улс дайн зарласан нь

Хоёр ч удаа Генисийн номд бичигдсэн эр

Дэлхийн хамгийн загварлаг цэргийн дүрэмт хувцаснууд

Уг тос нь 6 см-ын диаметртэй бөгөөд үйлдвэр болон чанарын өндөр түвшинд бүтээгдсэн болох нь тогтоогджээ. Энэ нь тухайн үед Ромын эзэнт гүрэн шинжлэх ухааны салбарт хэр хөгжсөн байсныг дахин нотолж байгаа юм.

Археологичид тосыг нээж үзсэн даруйдаа түүнээс ялгарах аймшигтай үнэрт золтой л мансуурчхаагүй гэдэг. Учир нь аливаа тосонд үйлчилгээ нь хүчинтэй хугацаа гэж байх бөгөөд уг тосны хугацаа нь дуусаад хэдийнээ 2000 жил өнгөрсөн учраас л ийм зүйл тохиолджээ.

Уг тос нь тухайн цаг үеийн маш баян эмэгтэйнх эсвэл сүмд байрлах биеэ үнэлэгчийнх байсан байж болох юм. Учир нь Лондон дахь сүмийг Ромын цэргүүд барьсан бөгөөд Ромын төв газрын удирдлагаас алслагдан оршиж байсан тул сүмээс бусад зориулалтаар ч иймэрхүү байгууламжуудыг ашигладаг байв.

Харин тосны эзэн нь Ром эсвэл Саксон үндэстэн хоёрын аль нь болохыг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй юм. Гэвч гоо сайхандаа онцгой анхаардаг нэгэн байсан нь ойлгомжтой болж байгаа юм.

Энэ олдвор нь Британи дахь Ромчуудын түүхийг судлах судалгаанд ихээхэн ахиц болсон үйл явдал болжээ. Их Британы арлаас олдож байсан бусад тоснуудаас энэ нь их ялгаатай байсан тул үүнийг гарцаагүй эх газрын Ромд үйлдвэрлэсэн болохыг гэрчилж байна.

Харин хурууны хээгээр нь судалж үзэхэд үүнийг 28-30 насны цагаан арьстай, шаргал үстэй эмэгтэй хэрэглэж байсан нь тогтоогджээ.

Share324Tweet155

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In