Ханнолер Шматц өөрийн нөхөр Жерардын нэгэн адил ууланд авирах туйлын дуртай нэгэн байсан тул 1979 онд Эверестэд авирах өөрсдийн багийг бүрдүүлж эхэлжээ. Энэ ч утгаараа тухайн онд тэд авиралт хийж зорьсондоо ч хүрч нөхөр болох Жерард Эверестийн оргилд гарсан хамгийн өндөр настай хүнээр бүртгэгдсэн байна. Тэдний багаас нийт 8 хүн харин уугуул иргэдээс бүрдсэн 5 туслах тус тус оргилд гарч зорилгоо биелүүлэн бүх дэлхийг тольдож чаджээ. Гэвч энэ бүх аз жаргалтай мөчүүд тийм ч удаан үргэлжлээгүй юм. Тэдний багийнхнаас Ханнолер Шматцтай нийлээд 2 хүн амиа алдсан бөгөөд энэ бүх осол хуарангаас нь 100 метрийн өндөрт болжээ.
Ханнолер Шматц болон түүнийг багийн Рэй Генет гэх хоёр оргилд гарахдаа хэтэрхий их хүч шавхсан тул буцах замдаа маш ихээр ядарч замдаа тэгш газар сонгон тэд унтлагийн цүнхэндээ орж унтахаар шийдсэн байна. Гэвч уугуул иргэд тэдгээр Европчуудад хичээж байгаад доош бууж түр хуаран дээрээ амарсан нь дээр гэдгийг зөвлөсөн юм. Харин ядарсан хоёр уулчин тэдний зөвлөгөөг авалгүй 27,200 метрийн өндөрт унтсан байна.
Харамсалтай нь багийнхан нь яваад дөнгөж 4 цаг өнгөрч байхад гэнэт аймшигтай цасан шуурга болж хоёр уулчин яаж ч аврагдаж чадалгүй хэт хүйтний улмаас дулаан алдан амиа алджээ. Тухайн үед тэрээр цүнхээ дэрлэн дээш харан хэвтэж байсан бөгөөд унтаж байхдаа хүн биеийн дулаанаа алддаг тул хүйтэн агаараар давхар амьсгалбал дотоод эрхтнүүд ажиллахад тун бэрх болдог байна. Хоёр уулчны үхлийн шалтгаан гагцхүү уг хүйтрэлт байв.
Тэдэнтэй хамт үлдсэн уугуул иргэн хэлэхдээ бүсгүйн хамгийн сүүлчийн хүсэл нь ус байсан бөгөөд арай ядан ус, ус хэмээн хэлж байсан тухай дурджээ. Хэдийгээр Ханнолер Шмтац үхсэн боловч нутгийн туслах түүний гар болон хөлийн хуруунуудыг үрж дулаан ялгаруулсаар байсан гэдэг.
Энэ бүх харамсалт явдлын дараа тэрээр Эверестийн оргилд гарсан хамгийн анхны Герман эмэгтэй бөгөөд оргилд амиа алдсан хамгийн анхны эмэгтэй хүн болон түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. 1984 онд Непалын цагдаагийнхан түүний цогцсыг буулгах гэж оролдсон боловч ажиллагаа амжилтгүй болсон тул цогцсыг тэнд нь үлдээсэн байна. Гэвч энэ түүх энэ бүхнээр дууссангүй.
Тухайн цагаас хойш Эверестэд авчир байгаа уулчид сонгосон замаасаа шалтгаалж түүнтэй таардаг байна. Суугаа чигээрээ осгож үхсэн эмэгтэйн нүд нь нээлттэй чигээр байх бөгөөд үс нь хүйтэн салхинд одоо ч хийссээр. Үүнийг харсан уулчид уулга алдан “хараач Герман эмэгтэй, бид оргилд ойртож байна гэсэн үг” хэмээх болжээ. Өөрөөр хэлбэл бас л замын тэмдэглэгээ, байршил тодорхойлогч болсон юм.
Эверестийн үхлийн хэсэг буюу 24,000 метрээс дээш өндөрт нийт 150 гаруй хүний цогцос байдаг аж. Энэ бүхэн зарим хүмүүст зүгээр нэг замын тэмдэг мэт санагддаг бол зарим хүмүүст нь тэдний гаргасан алдааг дахиж гаргаж болохгүй гэсэн маш том сургамж болон үлддэг байна. Эверестэд байх бүх цогцоснуудаас хамгийн алдартай нь Жорж Маллори бөгөөд уг эр 1924 онд авиралт хийсэн боловч хэзээ ч эргэж ирээгүй юм. Харин цогцсыг нь 1999 онд буюу 75 жилийн дараа уулчид олжээ.
Жорж Маллори цогцос