• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Saturday, June 25, 2022
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр санал болгох

Таны хэзээ ч сонсоогүй тив болох “Кумари Кандам”

 

You might also like

Хятадын хамгийн баян дуучин жүжэгчин алдартныг тодруулжээ

Цаазлуулахынхаа өмнө хэлсэн сүүлчийн үг

Япон цэргүүд үй олноороо матрын хоол болсон нь

Нууцлаг, алдагдсан тив гэхээр хүмүүсийн оюун санаанд хамгийн түрүүнд эртний Грекийн философич Платогийн тайлбарлаж үлдээсэн Атлантид тив санаанд ордог байна. Хэдийгээр өнөөг хүртэл дэлхийн маш олон орны эрдэмтэд уг тивийг нээхээр олон судалгааны ажил хийсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй юм. Тэгвэл яг л үүнтэй ижил өөр нэгэн алдагдсан нууцлаг тив Энэтхэгийн далайд оршиж байсан байж магадгүй гэнэ. Уг тивийн тухай домгийг эртнээс Энэтхэгийн “тамил” хэлээр ярьдаг цөөн тооны хүмүүс л зөвхөн мэддэг байжээ. Анх 1864 онд Филип Склатер гэх судлаач уг тивийн тухай домгийг сонсон олон жилийн турш судалгааны ажил хийсний үр дүнд Энэтхэг болон Мадагаскар нь живсэн тив болон Кумари Кандамтай хамт нэг эх газар байсан бөгөөд эдэвхэтэй тектоник хөдөлгөөний үр дүнд эх газрууд салан тусгаарлаж улмаар Кумари Кандам тив Энэтхэгийн далайд байсан байрандаа живсэн хэмээх таамгийг гаргасан байна.

Энэтхэгийн Тамил үндэстнүүдийн хувьд уг тивийг 15-р зууны үе хүртэл хүн төрөлхтний дээд оюун ухаан, дээд соёл иргэншилт хүмүүс Кумари Кандам тивд амьдарч байсан гэдэгт бүрэн итгэдэг байлаа. Он цаг нь тодорхойгүй боловч Лемур гэх нэртэй хүмүүс эрт үед уг алслагдсан тивээс дамжин  Энэтхэгт ирж тэднийг колоничилж байсан гэх мэдээлэл ч 15-р зууны үеийн Тамилчуудын түүхийн бичээст тэмдэглэгдэн үлдсэн байна. Үүгээр ч зогсохгүй тэдний домогт өгүүлэхдээ Пандияан хэмээх Кумари Кандам тивийн эзэн хаан бүх Энэтхэгийн эзлэн захирч байсан бөгөөд энэ нь дэлхий түүхэн дахь хамгийн анхны төрт улс байсан байх боломжтой. Улмаар тив живсэн тул хүмүүс нь олон тийш таран нүүцгээж ойрх дорнодыг нэвт туулан Египетийн төрт улсыг байгуулсан бол зарим хэсэг нь Хятад уруу яван Хятадын хамгийн анхны төрт улсуудыг тус тус байгуулсан гэж үздэг байна.

Энэтхэгээс Шри-Ланк ордог хэсгийг НАСА хиймэл дагуулаас авсан нь

Тэгвэл уг асуудлаар Энэтхэгийн далай судлалын үндэсний институт бяцхан хэмжээний судалгаа хийсэн бөгөөд одоогоос 14,500 жилийн өмнө Энэтхэгийн далайн түвшин одоогийнхоос 100 метрээр бага байсан бол 10,000 жилийн өмнө 60 метрээр бага байсныг тэд олж тогтоожээ. Тэгэхээр Энэтхэг болон Мадагаскарыг хооронд нь холбосон эх газар  байсан байж болох бөгөөд олон мянган жилийн дэлхийн цаг агаарын өөрчлөлтөөс үүдэн үерлэж тус газар живсэн байж ч болох юм. Хэдийгээр Кумари Кандам тив байсан гэдэг нь албан ёсоор батлагдаагүй болочв байсан байх боломж бол байгаа гэдгийг нотолсон байна. Иймд асуудлыг бүр илүү баттай болгохын тулд Энэтхэгийн эрдэмтэд АНУ-ын сансар судлалын НАСА-д хандсан бөгөөд хиймэл дагуулаас Энэтхэг болон Шри-Ланка улсуудыг холбосон хуурай зам байсан эсэхийг шалгаж үзтэл үнэхээр ч хуурай газар одоогоос 10,000 орчим жилийн өмнө байсан нь батлагджээ. Хэрэв Шри-Ланк хүртэл хуурай газар байсан юм бол түүнээс ч доош эх газар үргэлжилдэг байсан байж ч болох талтай. Тэгэхээр хэрэв хэзээ нэгэн цагт уг таамаг батлагдвал хамгийн эртний төрт улс Энэтхэгийн далайд оршиж байсан бөгөөд тэндээс л оюун ухаант хүн төрөлхтний өнөөгийн төрт ёсны үндэс ургасан болж таарах юм.

Share356Tweet153

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In