• Setup menu at Appearance » Menus and assign menu to Top Bar Navigation
Wednesday, March 22, 2023
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
  • НҮҮР ХУУДАС
  • Хүмүүс
  • Танин мэдэхүй
  • Нийгэм
  • Онцлох
  • Дайн
  • Шинжлэх ухаан
Илэрцгүй
View All Result
Хүн Төрөлхтөний Фото Түүх
Илэрцгүй
View All Result
Нүүр онцлох

Хүсэл мөрөөдлөөрөө домог болсон эр

 

You might also like

Холливудын Чингис хаан киноны багийнханы эмгэнэлт хувь тавилан

256 насалсан Хятад эрийн нууц түүх

Хойд туйлд сураггүй болсон 128 хүний баг

Титаник хөлөг дээр зорчиж явсан 2222 хүн зорчиж явсны нэг нь АНУ-ын алдарт теннисчин Норрис Виллиамс байсан юм. Тэрээр АНУ-ыг үүсгэн байгуулагч гэгээн эцгүүдийн нэг болох Бинжамин Франклины удмын хүн байсан гэдгийг энд тодотгох нь зөв болов уу. Аялж явах үед уг эр дөнгөж 21 настай байсан бөгөөд теннисийн каррьер нь алдрын замд арай л хүрээгүй байсан аж. Тэрээр өөрийн эцгийн хамт 1-р зэрэглэлд Нью Йорк хотын зүг удаан хугацааны аялал хийж байсан нь энэ. Гэвч хорвоо ертөнцөд биднээс, өөрсдөөс минь шалтгаалалгүй өрнөдөг зүйлс гэж бий. 1912 оны 4-р сарын 15-ны үүрээр Титаник онгоц мөсөн уул мөргөж живж эхлэх нь тэр. Хөлгийн багийнхан яаж ч хичээгээд усан онгоцыг засаж чадахгүй болсон тул хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг яаралтай эхлүүлсэн байна. Эцэг Дуан Виллиамсын хамт тэдний гэр бүл дан эрчүүд байсан тул аврах завинд суух боломж олдсонгүй. Иймд тэрээр эцэгтэйгээ хамт зэрэглэл хамаарахгүйгээр хүүхэд болон эмэгтэйчүүдийн хөлгийн тавцан уруу зөөвөрлөн хөлгийн багийнхны ажилд тусалж эхэлжээ.

Хоёр цаг орчмын дараа хөлөг онгоц бүрэн живэх дөхөх үед тэрээр эцгийнхээ хамт түрүүлж ус уруу орсон байна. Учир нь усан онгоцны тавцан дээр байж байгаад ус уруу онгоцтой хамт орох юм бол тэр чигтээ доош живэх магадлал өндөр байжээ. Хөлөг онгоц живсний дараа тэрээр усны мандал дээр гарч чадсан боловч өөрийн эцгийг олж чадсангүй. Энд тэнд орилолдож уйлагнах асар олон тооны хүмүүсийн дундаас эцгийгээ олох ч боломж байсангүй. Гэвч тэрээр эцсээ хүртэл өөрийн эцгийг хайсан юм. Цаг хугацааны баримжаа гэж байхгүй болж улмаар хүмүүсийн аврал эрэн орилолдох дуу ч нам гүм болж эхлэв. Энэ нь ямар учиртай болохыг Норрис Виллиамс сайн ойлгож байсан бөгөөд тэр ч эдгээр хүмүүсийн адил дуугаа хураахад тун ойрхон болоод байв.

Атлантын далайн мандал дээр дээш харан хөвөхдөө шөнийн тэнгэрт гялтганах олон сая одод түүнд нэгийг шивнэх мэт. Магадгүй туулж өнгөрсөн амьдрал хийгээд өнгөрсөн 21 жилийн алдаа оноо, баяр баясал гэх мэт бүхий л зүйлсийг бодсон байх. Эсвэл бүр ирээдүйд хийхээр төлөвлөж байсан зүйлс эсвэл хүрч чадах оргил, өчигдөрхөн санаанд нь багтаж байсан ирээдүйд хүртэх амжилт, алдар хүнд зэрэг маш олон зүйлс түүний тарихыг завгүй байлгасан нь мэдээж. Ийнхүү бодон хөвж байтал аврах завинууд ирэх нь тэр. Нам гүм байсан хүмүүс өөрсдийн чадлаараа дуу гарган амьд үлдсэнүүд нь аврагдахын тулд тэмцэж эхлэв. Норрис Виллиамс ч бусдын жишгээр завь уруу тэмүүлэв. Эцэст нь тэр аврагдсан юм.

 

Түүнийг аврах завин дээр гаргах үед хүйтэн усанд хэт удаан байсан тул хоёр хөл нь үндсэндээ мэдээ алдсан байлаа. Тун удалгүй аврах завинаас усан онгоц уруу шилжүүлэх үед тэнд байсан эмч түүнийг үзээд хөл нь хөлдсөн тул найдваргүй, иймд тайрахаас өөр сонголт үгүй гэжээ. Гэвч залуу хөвгүүн эмчийн хэлсэнтэй огт санал нийлээгүй тул эсэргүүцсээр хөлтэйгөө үлдсэн байна. Тэрээр хоёр цаг тутам дэргэд байгаа зүйлсийг түшин бага багаар алхаж явсаар хэдхэн долоо хоногийн дараа гэхэд хоёр хөл дээрээ бүрэн зогсдог болов. Хэдийгээр бүтэн өнчин болсон ч өөрийн удам судар хийгээд ирээдүйд амьдралаас хүртэх ёстой сайхан бүхнээ бодож өөрийгөө хурцалсаар Титаникийн ослоос ердөө ганцхан жилийн дараа тэрээр АНУ-ын теннисийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж алтан медаль авсан юм. Мөн дэлхийн хэд хэдэн томоохон тэмцээнүүдэд түрүүлж улмаар дэлхийн нэгдүгээр дайнд оролцон эр зоригийн одонгоор шагнуулж АНУ-ын сангийн яамны сайдын зөвлөх хүртэл хийж туйлын онц сонирхолтой амьдралаар 77 жилийн турш амьдран 1968 оны 6-р сарын 2-ны өдөр хорвоог орхисон түүхтэй.

Share342Tweet150

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Tuuh.mn

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Монгол дэлхийн түүх

  • Setup menu at Appearance » Menus and assign menu to Footer Navigation

Сошиал холбоос

Илэрцгүй
View All Result

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Login to your account below

Forgotten Password?

Fill the forms bellow to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Follow дарж үзнэ үү баярлалаа

Dismiss ad

This will close in 10 seconds